Агаарын бохирдлын улмаас Хятадад анх удаа улаан түвшний түгшүүр зарлалаа

2017 оны 01-р сар 04-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Хятадын хойд болон зүүн бүс нутагт утаа ихэссэний улмаас тус улсын үндэсний одон орон судлах төвөөс өчигдөр анх удаа түгшүүрийн улаан түвшин зарласан байна.

Xinhua агентлагаас мэдээлснээр, энэ бүс нутгуудад олон зуун нислэг цуцлагдаж, хурдны зам, үйлдвэрлэлийн байгуулагуудыг хаажээ. Энэ гамшгийн улмаас Бээжин хотыг утаа хэрхэн нөмрөн авч байгааг харуулсан бичлэгийг интернэтээр хамгийн олон хүн үзсэн байна.

Хятадын цаг уурын үндэсний төвөөс мэдээлснээр, Бээжин хот болон дөрвөн хязгаар нутагт харагдах орчин 550 метрээс хэтрэхгүй, зарим тохиолдолд 50 метрт тулж байсан нь шинэ жилийн өдрүүдэд утаа зам тээврийн зангилааг гацаанд оруулах гол хүчин зүйл болсон аж.

Бээжин хотын агаарын хатуулаг (PM2,5) Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 50 дахин илүү байжээ. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, жил тутам олон зуун хүний аминд хүрдэг хүчин зүйл болдог байна.

Хятадын нийслэл болон бүс нутгийн засаг захиргаанаас нисэх буудлуудад шаардлагатай арга хэмжээ авах үүрэг өгөхийн хамт агаарын бохирдолтод өндөр нөлөө үзүүлдэг үйлдвэр, аж ахуйн байгуулагуудыг түр хугацаанд хаах шийдвэр гарсан байна.

Харин Хятадын төвийн болон умард, зүүн зүгийн бүс нутгуудад одоогоор "улбар шар" түвшин тогтоогоод байгаа аж.

Хятадын Чэнду хотын Шуанлю олон улсын нисэх буудал агаарын бохирдол, утааны улмаас өчигдөр /2017.01.03/ 81 нислэгийг хойшлуулж, зургаан нислэгийг саатуулахад хүрчээ.

Хятад улс агаарын бохирдлын хэмжээг илэрхийлэх дөрвөн шатны түвшинг 2013 тогтоож эхэлсэн бөгөөд энэ журам ёсоор хамгийн их бохирдолтой буюу гурван өдөр үргэлжилсэн тохиолдолд улаан түвшин, дараагийн гурван өдөр нь улбар шар, тэрчлэн хоёр өдрийн турш утаатай байсн нөхцөлд шар, нэг өдөр бол хөх өнгийн анхааруулга өгдөг байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.