Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажууллаа

Twitter Print
2019 оны 11-р сар 26-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажуулах ёслол Төрийн есөн хөлт цагаан тугт өргөөнд эхэллээ. Төрийн ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд оролцов.

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхэд гарын үсэг зурж, нотлон баталгаажуулсны дараа үг хэллээ.

Монголчууд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ

УИХ-ын дарга аа

Ерөнхий сайд аа,

Анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажууллаа. 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх асуудлыг Монголын олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн зүгээс төслийн 4 удаа өргөн барьжээ.

Миний бие УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлтэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох болон улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентийн гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй байх. Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш бас хагас алхлаа.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.