2017 оны 01-р сар 04-нд 10:10 цагт

Хоёр настай хүү ихэр дүүгээ аварсан нь

АНУ-ын Юта мужид 2 настай ихрүүд болох Брок Шофф болон Боуди нар өнгөрөгч баасан гаригт буюу 12 сарын 30-ны өдөр өрөөндөө тоглож байхад нь хувцасны шүүгээ унаж, ихрүүдийн нэг нь дарагдаж буй бичлэг сошиал сүлжээнд тавигджээ.

Ихрийгээ шүүгээн доороос гарч чадахгүй байхад нөгөө ихэр болох Бауди нь хувцасны шүүгээг хөдөлгөж дүүгээ гаргаж авах гэж оролдож байгаа нь өрөөний хяналтын камерт бичигджээ. Бауди хоёр минут гаруй шүүгээг хөдөлгөх гэж оролдсоны эцэст шүүгээг бага багаар хөдөлгөсөөр ихрийгээ гаргаж чадсан байна. 

Харин ихрүүдийн эцэг эх энэхүү бичлэгийг бусад эцэг эхчүүдэд сануулга болгох үүднээс олон нийтийн сүлжээнд тавьжээ. Ихрүүдийн аав Рики Шофф хэлэхдээ “Бид эхэндээ энэ бичлэгийг олон нийтэд түгээхийг хүсээгүй. Учир нь биднийг хариуцлагагүй эцэг эх байна гэж шүүмжлэхээс санаа зовж байсан боловч олон эцэг эхчүүд бидний адил алдаа гаргаж болзошгүй гэсэн үүднээс энэхүү бичлэгийг олон нийтэд дэлгэсэн” хэмээжээ.

 “Бид хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд их анхаардаг. Манай гэр ч хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангасан гэж үздэг. Гэвч иймэрхүү гэнэтийн осол аюул хэзээ ч тохиолдож болзошгүй гэдгийг бусад эцэг эхчүүдэд сануулахыг хүссэн" гэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.