Жанет Жексон 50 настайдаа үрийн зулай үнэрлэлээ

Twitter Print
2017 оны 01-р сар 04-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Америкийн алдарт дуучин, жүжигчин Жанет Жексон 50 настайдаа анхны хүүхдээ төрүүллээ. Тэрээр хүүтэй болсон байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мягмар мэдэгдсэнээр, Жанет болон түүний нөхөр болох Катарын бизнес эрхлэгч Виссам Аль-Мана нар бяцхан Эйсса Аль Мана-г хараад маш их баярлажээ.

Жанет ямар ч хүндрэлгүй, сайхан амаржсан, “эх, хүү хоёрын бие сайн байгаа” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Жанет 'Unbreakable' аялан тоглолтоо хойшлуулах үед түүнийг хөл хүнд болсон тухай таамаг мэдээлэл гарч эхэлсэн юм. Тухайн үед тэрбээр хэлэхдээ “нөхөр бид хоёр гэр бүл төлөвлөлтөнд илүү анхаарна” гэж байсан билээ. Тэд 2012 онд гэрлэсэн байна.

Хожуу хүүхэд төрүүлж байсан олны танил хүмүүс цөөнгүй байдаг. Тухайлбал, Оскарын шагналт, Америкийн жүжигчин Холли Берри 47 настайдаа хоёр дахь хүүхдээ төрүүлж байсан бол жүжигчин Жон Траволтагийн эхнэр болох жүжигчин, загвар өмсөгч Келли Престон 48 насандаа гурав дахь хүүхдээ төрүүлжээ. Мөн Швейцарийн тэрбумтан Мария Луи-Дрейфус 2016 оны гуравдугаар сард 53 настайдаа хоёр ихэр охин төрүүлж байжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.