Сайн дурын даатгалын хэмжээ 28.800 төгрөг боллоо

2017 оны 01-р сар 04-нд 08:01 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрийн дагуу энэ сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 болж, хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээрх шатлалаас буулгахгүй байх дүрэм мөрдөгдөж эхэлж буй юм.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулсан иргэд энэ сарын 1-нээс “Шинэчилсэн гэрээ”-нд хамрагдана. Иргэд, даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж, гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23,040 төгрөг төлсөн даатгуулагчид энэ оноос 28,800 төгрөг төлөх боллоо.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 94,515 иргэн сайн дурын даатгалд хамрагдсан. Өмнөх онтой харьцуулахад өссөн нь сайн дурын даатгалын ач холбогдол, учирч болох нийгмийн эрсдлээс хамгаалагдах боломжийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг дээшилж буйтай холбоотой.

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ямар иргэд хамрагдах вэ?

Заавал даатгалд даатгуулснаас бусад дор дурьдсан иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно.

- Тодорхой хөдөлмөр эрхлээгүй,

- Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид,

- Газар тариалан эрхлэгч,

- Лангуу турээслэгч,

- Хувийн журмаар гадаад улс оронд ажиллагсад гэх мэт.

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад ямар төрлийн даатгалд даатгуулж болох вэ?

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын төрөл тус бүрд даатгуулах боломжтой. 

Сайн дурын даатгалд хамрагдсанаар танд;

Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувиллын хувьсах зардал зэргийг авах боломжтой.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд сайн дурын даатгалын шимтгэлээ Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх боломжтой болжээ.

САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ДҮҮРГҮҮДИЙН ДАНС

Дүүрэг

Банкны нэр

Дансны дугаар

1.

Багануур дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Хаан банк

5750180162

Төрийн банк

33070000163

Хас банк 

5000333425

Голомт банк

4601029891

Капитал банк

2021000750

2.

Багахангай дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

 

Төрийн банк

300500011527

Хаан банк

5754001624

3.

Баянгол дүүргийн Эрүүл мэнд,

 нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

105100004490

Хаан банк

5034189999

Голомт

1805002406

Худалдаа хөгжлийн банк

499071483

Улаанбаатар хотын банк

2602003516

4.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд,

 нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

105300001232,

Хаан банк

5064063696

Худалдаа хөгжлийн банк

499071405

Капитал банк

2057000038

Улаанбаатар хотын  банк

2600072390

Голомт банк

12351000652

5.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

103700002249

Хаан банк

5019261648

Капитал банк

2019000040

Голомт банк

2900000455

6.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

 

100900196840

Хаан банк

5009209225

Голомт

8120100281

7.

Налайх дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

 

Төрийн банк

312500527474

Хаан банк

5749024593

Хас банк

5000192425

8.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

105400014166

Хаан банк

5022395214

Капитрон банк

3008002681

Голомт банк

2105019063

Худалдаа хөгжлийн банк

406005146

Улаанбаатар хотын банк

2603002465

9.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд,

 нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

200790000

Улаанбаатар хотын банк

2600004861

Капитал банк

2118000002

Хаан банк

5003440919

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлэн байгуулахдаа:

1.Иргэний үнэмлэхний хуулбар, 

2.3х4 чээж зураг 1 хувь,

3.Нэг сарын шимтгэлийн доод хэмжээ 240000x12%=28800 төгрөг,

4.Хавтасны үнэ 1000 төгрөгийг тушаасан баримтаа тус тус авчрах юм байна.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.43.231) 2017-01-17 22:00
      • 0
      • 0

      2016 ond cain duriin daatgald hamragdaj chadaagvi gadaadaad baigaa irgen 2017 ond nohon tolj boloh uu.hamragdmaar baih yum

      Хариулах

    • Энхмаа

      (202.70.46.234) 2017-01-05 17:26
      • 0
      • 0

      Svhbaatar dvvregiin niigmiin daatgal nohoj toldog heweerei yu asuuh utas bnu

      Хариулах

    • нараа

      (112.72.8.94) 2017-01-05 14:27
      • 0
      • 0

      сайн дурын даатгалд хамрагдах гэсэн заавал эрүүл мэндийн даатгалаа төлж байж сайн дурын даатгалд хамрагддаг юмуу

      Хариулах

    • ганаа

      (202.179.31.110) 2017-01-05 13:34
      • 0
      • 0

      Ажилгүй болон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс халамж тэтгэмжээр нийгмийн даатгалаа төлдөг иргэдэд жаахан хүндрэлтэй л юм цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхгүй мөртлөө торгууль болон ажилгүй хөдөлмөрйн чадваргүй иргэдэд төлөлт нэмэгдэнэ гэдэг үнэхээр хүнд байна даа

      Хариулах

    • uuganaa

      (122.201.22.74) 2017-01-05 00:51
      • 0
      • 0

      Niigemiin daatgal noxoj tolj bolxuu ug ni ajikaad tolj bsn 5 saraas xoish aldagdaad bn tolj bolvol noxoj tolood urgeljluulmeer bn

      Хариулах

    • Bi

      (128.177.161.154) 2017-01-04 22:26
      • 0
      • 0

      Bi 23040 bish 24000 tulj bsan ba odoo hediig tuluh bol

      Хариулах

    • Аагий

      (202.179.31.21) 2017-01-04 17:27
      • 0
      • 0

      манай охин 1999 онд төрсөн. одоо 12 дугаар анги. гэтэл эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр нь 2015 он хүртэл төр хариуцна гэсэн байна. хэдэн нас хүртэл нь төр хариуцдаг юм бэ

      Хариулах

    • цэцгээ

      (122.201.31.84) 2017-01-04 14:56
      • 0
      • 0

      сайн дурын даатгал төлж бсан юмаа, 2016 оны 10,11,12 сарын шимтгэлэээ төлөөгүй мартсан бнаа нөхөн төлж болохуу

      Хариулах

    • Ээгийд

      (112.72.9.22) 2017-01-04 14:08
      • 0
      • 1

      Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээнд тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.

      Хариулах

    • ээгий

      (202.179.29.79) 2017-01-04 13:22
      • 0
      • 0

      Сайн дурын даатгалыг нөхөж төлж болох уу хаанаас асууж мэдэх үү хариулт өгөөч

      Хариулах

    • Зочин

      (202.21.117.122) 2017-01-04 16:30
      • 0
      • 0

      болохгүй ээ, хаанаас ч нэмэргүй

      Хариулах

    • баяраа

      (122.201.26.164) 2017-01-04 13:05
      • 0
      • 0

      тэтгэврийн даатгалд одоо ажиллаж байгаа хүн сайн дураар нэмж даатгуулж болох уу

      Хариулах

    • Зочин

      (202.21.117.122) 2017-01-04 16:30
      • 0
      • 0

      болохгүй ээ

      Хариулах