Чехийн ерөнхийлөгч рүү өндөг шидсэн явдлыг цайруулжээ

2017 оны 01-р сар 04-нд 08:09 цагт
Мэдээний зураг,

Чехийн ерөнхийлөгч рүү өндөг чулуудсан хэргийг Прага хотын дүүргийн шүүх эцэслэн шийдвэрлэж, цээрлэл хүлээлгэх гэмт хэрэг бус гэж үзсэн байна.

2014 оны арваннэгдүгээр сарын 17-нд тус улсад коммунист дэглэм унасны 25 жилийн ойг тохиолдуулан Прага хотын Альберт дүүрэгт дурсгалын хөшөө босгох ёслолын үеэр Чехийн ерөнхийлөгч Милош Земан руу цугларсан олны зүгээс түүхий өндөг шидэж байсан аж.

Тухайн үед ерөнхийлөгч Украины хямралд ОХУ хамааралгүй гэхийн хамт архинд донтох  явдлыг байж болшгүй үгээр доромжилсон байсанд олон нийт дургүйцэж түүн рүү өндөг шидсэн байна. Хамгаалагчид ерөнхийлөгчөө шүхрээр хаасан боловч ёслолын араг хэжээнд оролцож байсан ХБНГУ-ын ерөнхийлөгч Иоахим Гаукыг хоёр ч өндөг оносон учир цагдаа нар олны дундаас хоёр хүнийг баривчилж байжээ.

Чехийн хууль сахиулах байгууллага удалгүй тэдний нэгийг сулласан боловч нөгөөд нь  захиргааны хариуцлага хүлээгэж хоёр хүртэлх жилээр хорих шийдвэр гаргасны эцэст эрүүгийн болоод захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна.

Чехийн парламентийн гишүүд төрийн тэргүүнийг олон нийтийн өмнө доромжилсон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгэх хуулийн зүйл ангийг сэргээх асуудлыг 2016 оны намар хөндөж байсан хэдий ч олон нийтийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарч хуулийн төслөөс татгалзаж байжээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.