Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлаар Х.Алтайг томиллоо

Twitter Print
2017 оны 01-р сар 03-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны есдүгээр сард хуралдсан "Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Улмаар тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Алтайг жинхэлж, гүйцэтгэх захирлаар томилсон байна.

Х.Алтай нь 2011-2014 онд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.