Бразилийн шоронд гарсан үймээнээр 60 гаруй хүний амь эрсэджээ

2017 оны 01-р сар 03-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Бразилийн баруун хойд хэсэгт орших  Манаус хотын Анисио Жобим шоронд энэ оны эхний өдөр үймээн гарсны улмаас 60 хүний амь эрсдэж, олон арван хүн шархадсан байна. 17 цаг үргэлжилсэн уг үймээний үеэр хоригдлууд 12 харгалзагчийг барьцаалсан байсан тул цагдаагийнхан буудалцаж нэгдүгээр сарын 2-ны даваа гаригийн үүрээр шоронг эргүүлэн хяналтад авсан аж.

Амазонас мужийн аюулаас хамгаалах албаны дарга Серхио Фонтесийн тэмдэглэснээр, амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх нь тодорхой байгаа бөгөөд шоронгийн түүхэнд 1992 оноос хойш гараагүй аймшигт цус урсгасан хэрэг явдал болсон байна.

Орон нутгийн Em Tempo сонинд онцолсноор, үймээнд оролцогчдын нэг хэсгийгн толгойг тасалж, шоронгийн хашаа давуулан шидсэн байсан бол зарим нэгийх нь хөл гарыг таслан авсан байжээ. Үймээний үеэр 80 гаруй хүн амь үрэгдсэн гэж тус сонин тэмдэглэсэн байна. Цагдаагийнхан шоронгийн ханыг нүхэлсэн байхыг илрүүлсэн бөгөөд уг нүхээр зэвсэгн оруулсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Бразилийн гэмт хэргийн хоёр томоохон бүлэглэлүүдийн дунд үүссэн зөрчилдөөний улмаас бослого үймээн гарсан гэж үзэж байна. Тэд хар тамхи зөөвөрлөдөг хилийн гарцад хяналт тавих гэж өрсөлддөг байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.