Тав хүртэлх насны хүүхдүүдэд дараах эмийг үнэгүй олгож эхэллээ

2017 оны 01-р сар 09-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 11 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор болсон билээ. Тэгвэл 11 төрлийн эмийн нэр тодорхой болжээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн мэдээлж буйгаар хүүхдийн ханиалгыг дарах, бронхи, дархлаа сайжруулах, цэр ховхлох зэрэг эмийг багтаасан байна. Найман эмийг амбулаториор, харин гурван эмийг сцаниороор олгохоор төлөвлөжээ.

Мөн уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай дараах 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.

-Ампициллин (Х),

-Амоксициллин (Х),

-Тетрациклин,

-Сальбутамол,

Ибупрофен,

-Парацетамол,

-Азитромицин,

-Амброксол,

-Ацетилцистейн,

-Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз 

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. Энэхүү тогтоолыг энэ сарын сарын 2-ны өдрөөс энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл мөрдөх юм байна.

5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /АМБУЛАТОРООР ОЛГОХ/

Д/Д

Эмийн нэр

Тун хэмжээ

Эмийн хэлбэр

Хэмжих нэгж

1

Амоксациллин

250мг №100

уусдаг шахмал

пак

2

Цайрын сульфат

20мг №100

шахмал

уп

3

Төмрийн сульфат

125мг/мл-30мл

ууж хэрэглэх уусмал

фл

4

Шингэн сэлбэх давсны бэлдмэл

20.5гр/1л №100

нунтаг

хайрцаг

5

Сальбутамол

4мг №100

шахмал

пак

6

Сальбутамол

0.1мг/тун 200тун

аэрозоль

фл

7

Мебендазол

100мг №100

шахмал

пак

8

Тетрациклин

1%-5гр

нүдний тосон түрхлэг

тюбик

БҮГД /төгрөг/

 

5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /СТАЦИОНАРААР ОЛГОХ/

Д/Д

Эмийн нэр

Тун хэмжээ

Эмийн хэлбэр

Хэмжих нэгж

1

Ампициллин

500мг №50

тарилгын нунтаг

хайрцаг

2

Гентамицин

40мг/мл-2мл №50

тарилгын уусмал

хайрцаг

3

Цефтриаксон

1г №10

тарилгын нунтаг

хайрцаг

Бүгд /төгрөг/

 

 

Нийт үнэ /төгрөг/

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • irgen

      (66.181.164.81) 2017-01-04 18:55
      • 1
      • 0

      ene emnuuded ni tegeed haniad ni idgeh uu iim emnuud em uzeed bichij ugdug emnuud bish l bna

      Хариулах

    • Irgen

      (122.201.21.166) 2017-01-03 18:55
      • 0
      • 0

      Yug n bodood shiidej tsuxuud bdag um be dee. Shiidex geseer btal xaniadni ue n ungurluu. Iimerxuu umand tsag aldalgui shiidex xeregtei

      Хариулах