Мөөгийг сүрьеэ болон халдварт өвчнийг анагаахад хэрэглэдэг

Twitter Print
2018 оны 08-р сар 01-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Хүнсний мөөг нь эслэг агуулсан төдийгүй шим тэжээлийн ач холбогдол өндөр ургамал бөгөөд эмийн бүтээгдэхүүн, эмчилгээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийхэд түгээмэл хэрэглэдэг. Мөн дархлааг сайжруулж, цусны даралт болон халуун бууруулах, цусан дахь холестриныг багасгах, вирусын эсрэг, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.

Монгол оронд 400 төрлийн мөөг ургадаг. Шинэхэн мөөг нь ус (84-92%), уураг (2-3%), тос (0.4-1.7%), нүүрс ус (эслэг 0.7-2.5%) болон тос ба усанд уусдаг аминдэм, тосны ханаагүй хүчил, фосфор, кали, кальци, төмөр, зэс, хром, цайр, иод, марганец агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм.

Бүх хүнсний мөөгүүд A, B1, B2, C, D, PP аминдэмийг ихээр агуулах бөгөөд эдгээр аминдэмийн агууламжаараа хүнсний ногоо, үр тарианаас их байдгийг тогтоосон байдаг. Хатаасан мөөгөнд 20-30 хувь орчим уураг агуулагдах учир хэмжээний хувьд махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болно.

Мөөгийг сүрьеэ болон халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хэрэглэж байжээ. Цагаан мөөг нь дархлаа сайжруулж, эрүүлжүүлж, биеэс элдэв хорыг гадагшлуулдаг учир цагаан мөөгийг хатааж нөөцлөн хоолондоо байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.  

Хүн өдөрт 100-150 грамм шинэхэн мөөг хүнсэндээ хэрэглэж байвал биеийн байдал сайжирч, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг даван гарах чадварыг нэмэгдүүлдэг байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.