Нэгдүгээр сарын зурхай

2017 оны 01-р сар 02-нд 08:03 цагт
Мэдээний зураг,

Хонь

Сарын эхээр ямар байх нь бүх зүйл хониныхоноос хамаарна. Хэрэв та хайхрамжгүй байдлаа засвал гэр бүлд тань харилцан ойлголцох дулаан уур амьсгал зонхилох болно. Эрүүл мэнддээ анхаарсан үйл ажиллагаа явуулахад сайн. Гэр бүлээрээ сайхан хоолонд орох, хамт баясан тоглох зэрэг нь өнгөрсөн хугацааны бараан бүхнийг цайруулах шилдэг арга нь байх болно. Нийтийн ажилд оролцож эрх мэдэл, нэр хүндээ дээшлүүлэх боломжтой бөгөөд иймэрхүү арга хэмжээ танд их энерги бэлэглэнэ. Гэвч зарим хониныхонд урьдчилан тооцоолоогүй муу нөхцөл байдал үүсч магадгүй. Нэр хүндээ хэт бодон, түрэмгий зан гаргалгүй дипломат арга, эв зүйгээр ажлаа ямар ч байсан дуусгахыг хичээ. Сарын дунд үед амжилтанд хүрэх нөөц бололцоогоо ашиглах боломж бүрдсэнииг одод эрхэс зааж байна. Шинэ технологууд судалж, мэргэжлийн чадвараа дээшлүүлэхийг хичээ. Таны амьдралыг өөрчлөх, цаашдын сайн сайхан шалтгаалах харилцаанд орсон бол олон зүйлийг тэвчих хэрэгтэй болно. Ямар ч шинэ ажил бүү эхлэ. Бүх санаа бодол чинь бодитоор биелж магадгүй. Явсан хүн хождог тул хүслээ дарж, шийдэмгий биш байх хэрэггүй. Бодит байдлыг мэдрэх мэдрэмжээ зөн билигтэйгээ хэт бүү хутга. Та бодит амьдралын мөн чанарыг олж харж, түүнийг зохих ёсоор үнэлэх хэрэгтэй. Таны эрүүл мэнд хүүхэд шиг эмзэг байгаа тул дархлаагаа дэмжээрэй. Хүүхдүүдтэй холбоотой асуудлууд босч ирнэ. Хэдийгээр зав зай муутай ч хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний амжилтыг магтаж, алдаа дутагдлыг нь хатуу шүүмжлэх цаг зав гарга. Гэрийн уур амьсгал ширүүсч болзошгүй.

Үхэр

Сарын эхээр орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Анхаарлаа сулруулахгүй, боломжийг алдахгүй бол байр сууриа бэхжүүлж чадна. Санхүүгийн гэрээ хэлцэлд зоригтой оролц. Зарим зүйл дээр шийдэмгий, өөрийнхөөрөө бай. Ганц бие хүмүүс хайрттайгаа учрах магадлалтай. Амьдралын өөрчлөлтөес бүү ай. Энэ нь таны ирээдүйд гэрэл гэгээ авчирна. Хосуудын харьцаа хэвийн байх болно. Нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалтандаа онцгой ач холбогдол өг. Энэ уулзалтаас цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусламж дэмжлэг авч чадна. Таны амьдралд зарим зүйлс эрс өөрчлөгдөнө. Шинэ үйл хэрэг, шинэчлэл зэрэгт амжилттай байхыг од эрхэс зааж байна. Санамсаргүй дайралт ирвэл бүү сандарч мэгд. Хариу шийдвэртэй алхам хий. Таныг орчноо бүр болохгүй бол түр ч атугай өөрчлөх шаардлагатай болсныг од эрхэс сануулсаар байна. Санхүүгийн амжилтаар боломж их байна. Таны өмнө шинэ боломжийн үүд нээгдэнэ. Шийдвэр гаргаж сайхан боломжуудыг ашиглахыг зөвлөж байна. Харин сарын сүүлээр зарим нь санхүүгийн алдагдлаас зайлж чадахгүй. Хямралын үед хэрэгцээгээ багасга, юм бүү худалдан ав. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Ядрах, таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны үр дүнд муугаар нөлөөлнө. Эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ эхлэхийг зөвлөж байна. Ажил дээр ч бэрхшээл гарах тул уулзалтуудаа цуцал. Учир нь таны төлөвлөгөөг нураах гэнэтийн үйл явдал болж болзошгүй.

Ихэр

Та удирдлагаасаа ямар нэг зүйлийг хүсч байгаа бол илэн далангүй ярилцаад үзэх цаг нь болсон байна. Танд хэн нэгний тусламж ирнэ. Хариуцлагатай шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийнэ. Итгэлтэй байдал тань санхүүгийн амжилтад хүргэнэ. Та ажил хэргийн чухал хэлэлцээр байгуулж ашигтай арилжаа наймаа хийнэ. Харин хэт ажилдаа улайрснаас болж хайр дурлалаас хөндийрч, гэр бүлтэй нэг нь үл ойлголцолд хүрч магадгүй. Бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр шийдвэр гаргавал та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Хамтрагчаас гадна хайрт тань ажлын талаар үнэтэй зөвлөгөө өгнө. Өндөр настанууд, бяцхан хүүхдүүд ходоод гэдэсний өвчинд өртөж болзошгүй байна. Харин сарын дундаас хайр дурлалын тал дээр таны сэтгэл тогтворгүйтэж, өөр хүнд сэтгэл алдах болно. Биеэ барихыг хичээх боловч танд харилцан итгэлцэл, сэтгэлийн хат үгүйлэгдэх болно. Сэтгэлээ амраах, сатаарах зүйлийг оролдвол амьдрал гэрэл гэгээтэй, сонирхолтой болно. Сарын сүүлээр түншүүдтэйгээ урьдчилан гэрээ хэлэлцээр хийх, маркетингийн судалгаа явуулах, шаардлагатай мэдээлэл хүлээн авах магадлалтай. Хэрэв та өөртөө итгэвэл бусад зүйлээс үл шалтгаалан ажлынхаа оргилд хүрнэ. Хайртай хүнийхээ сэтгэлийг татахыг хичээ. Өөртөө ч анхаарал их тавь. Ханьтайгаа ихээхэн цагийг өнгөрүүл.

Мэлхий

Сарын эхээр ганц бие мэлхийнүүд таны хайрладаг хүн зүрх сэтгэлээ нээнэ. Од эрхэс сайн, шинэ танилтай болохыг зааж байна. Энэ холбоогоо бат бэх байхад анхаараарай. Таны хамтран ажиллагсад таныг доош нь хийх өчүүхэн боловч боломжийг алдалгүй байж өөрсдийнхөө давуу талыг харуулахыг оролд. Өөрийгөө тал бүрээр харуулж өрсөлдөгчдөө тасчин хая. Эрүүл мэнддээ хохирол учруулахгүйн тулд ачааллаа зөв хуваарил. Эс тэгвээс хэт ачаалдалд орж ажил, сурлагандаа сонирхолгүй болно. Сарын дундуур од эрхэсийн зүгээс шалгуур ирж байна. Алдаан дээрээ сурах хэрэгтэй. Аян замд гарах нь тохиромжгүй. Цохилт хаанаас ирэхийг та төсөөлж чадна. Үл хөдлөх хөрөнгө сонирх. Дутагдалтай асуудлыг бүү дуугүй өнгөрүүл. Учир шалтгаан нь юунд байгааг ялгаж салгаж, ухаалгаар тайлбарлавал дотны хүн чинь чамд хүндэтгэл хүлээлгэнэ. Өөрийгөө чадна, лидер гэдгийгээ харуулах хэрэгтэй. Сайхан илтгэлээ сайн бэлтгэж, өөрийгөө нээн харуул. Та өөрийн бодит зүйлээ хэнээс ч харгалзахгүйгээр хийж чадна. Ирээдүйн амжилтад хүргэх түлхүүрийг гартаа чанга атга. Харин үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хүнд шилжих болно.

Арслан

Сарын эхээр хувь заяа таныг олон таагүй зүйлээс хамгаална. Хэрвээ та сайн төлөвлөж, үндэс сууриа сайн тавьж чадсан бол гялалзсан ялалтууд дараалан ирэх болно. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн арга зам бол дэмий зүйлээс болж сэтгэлээр унахгүй байх юм. Залуу арслангууд шөнийн клубууд, мөрийтэй тоглоомын газраар эргэлдэх нь. Хамгийн гол нь зарим бараан зүйлийн ч гэгээтэй талыг хар. Ингэсэн тохиолдолд од эрхэс танд сонирхолтой мэдлэг, хайр дурлал, хайр халамжаар бэлэглэх болно. Зарим хүмүүс өөрийн хуучинсаг үзэл, түрэмгий байдлаараа уурыг чинь хүргэнэ. Ямар ч гэсэн та ажил хэргээ хэвийн явуулахын тулд сонголт хийх хэрэгтэй. Буруу алхам таны гэр бүлд хожим хохирол учруулж магадгүй. Эрүүл мэндээ анхаар Хоол боловсруулах систем хямарч болзошгүй байна. Харин сарын дундаас хойш арслангууд ер бусын өвөрмөц санаа дэвшүүлэх чадвартай байна. Гариг эрхэсийн зөв зүйл дээр ивээж байгаа үеийг алдана гэдэг бол бэлэн хоолыг асгахтай адил. Бусдад санаагаа бүү худалд. Од эрхэс хичнээн ивээсэн ч амьдрал бол тэмцэл юм. Амбиц бол хүч юм. Замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжил. Таны зорилго бол бодит нөхцөл байдалд зохицох явдал юм. Гэр бүлд танаас хамааран ойрд байгаагүй халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Та халамжтай сайн эцэг эх байхын тулд, хүүхдүүддээ үлгэр болохын тулд тэднийг сайхан сэтгэлтэй болгохын тулд хамтдаа ямар нэг сайн үйлийг хий.

Охин

Сарын эхээр охиныхон шинэ танил адал явдалтай учирна. Эцэг эх хүүхдээ ойлгож тэдэнд туслах ёстой. Бусдад сайхан харагд, магтаалын үгийг бүү харамла. Таны амжилтын гол үндэс нь өөртөө итгэлтэй байдал байх болно. Хүндрэлтэй байгаа ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдэнэ. Мэдээллийн технологийн мэргэжилтэн, зохион бүтээгч, телевизийн ажилтнууд, хөгжүүлэлтийн мэргэжилтнүүд муу хүмүүсийн урхинд орох магадлалтай. Нөхцөл байдалд зөв үнэлгээ өгснөөр амжилт авч ирнэ. Мэдээлэл олж авч цаг алдалгүй өвөрмөц шийдвэр гарга. Зарим охиныхон хуулийнхны дарамтанд орсноос таны орлого зарлагын тэнцвэр алдагдана. Бүхнийг нэгмөсөн шийдэх ямар ч боломж алга. Банкнаас зээл авах эсвэл хөрөнгө оруулалт хийхийнхээ өмнө алхам бүрээ тооцоол. Гэр бүлийн зарлагаас болж найз нөхдөөсөө санхүүгийн тусламж авах болно. Таны эрүүл мэнд сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. Багагүй гүйлгээ ухаан, харилцах чадвар ч хэрэг болно. Таны урьдын тасарсан холбоо сэргэнэ. Энэ холбооны ач холбогдол шууд мэдрэгдэхгүй. Од эрхэс шинэхэн танилтай болоход таатай байхыг зааж байна. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа муутгахгүйн тулд найзуудаа урь, хамтдаа тоглолт үз. Ямар нэгэн эртний уламжлалт зан үйлийг хамтдаа гүйцэтгэцгээ.

Жинлүүр

Шударга хөдөлмөрлөж, хичээж ажиллавал амжилт таныг хүлээж байна. Хууль зөрчсөн шийдвэр санхүүгийн ашиг авчрах ч хэн нэгний барьцаанд оруулах магадлал өндөр байна. Олон тооны хөрөнгө оруулалтын хувилбарууд, боловсруулсан саналуудын дундаас та сонголтоо хийх хэрэг гарна. Баярын уур амьсгал удаан үргэлжилвэл сарын сүүлийн хоногуудад ажиллах чадварт сөргөөр нөлөөлөх тул наргиж, цэнгэхээ цэгцэл. Зарим нэгэнд нь албан тушаалтнуудын зүгээс дарамт үзүүлнэ. Өөрийнхөөрөө байж, хамгаалах зүйл дээрээ дуугарахгүй сул дорой байвал таны нэр хүнд унана. Сарын дундуур гэр бүлийн баяр хийх, ураг барилдах, сүй тавихад тохиромжтой. Сарын эхэнд үүссэн олон шийдвэрлэвэл зохих асуудлуудыг багцлан оновчтой шийдвэр гаргаж чадна. Таны сэдсэн шинэлэг санаа өндөр ашиг авчирна. Залуу жинлүүрүүд гэнэтийн ослоос сэргийл. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаар. Удирдлагадаа ур чадвараа мэдрүүл. Мэргэжил дээшлүүлэх албан тушаал дэвших асуудалд таатай. Хосуудын харьцаа улам дотносно. Од таны бүх хүсэл биелүүлэхийг билэгдэнэ. Аз жаргалаар бялхаж эргэн тойрноо гэгээтэй байлгаж чадвал та ч тийм байж чадна. Хайр дурлалаа илэрхийлж гэрлэх шийдвэр гаргахад тохиромжтой цаг үе иржээ.

Хилэнц

Сарын эхээр хилэнцүүд харилцаандаа анхаарал хандуулах шаардлагатай. Санхүү, хөрөнгийн асуудалд болгоомжтой ханд. Ар гэрийн ажлууд ундарч, бүхий л асуудлууд санхүүтэй холбогдоно. Хайр сэтгэлээ хоосон үгээр биш үйлдлээр илэрхийл. Бэртэх, сэтгэлийн хямралд өртөхөөс болгоомжил. Бусдыг сонсох, урамшуулах, хүлээцтэй байдлыг гарга. Өөрийн сэтгэлийн дуудлагаа мэдэрч төлөвлөгөөгөө гарга. Гэрээ хэлэлцээрээ амжилттай дуусгаж, өмнөх ажлаа улам сайжруулах шаардлага гарна. Томоохон ажлын мэдээллүүдэд задлан шинжилгээ хий. Сарын дундуур удирдлагатайгаа харилцах харьцаанд эерэг хандлагууд гарч өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж гарна. Гол өрсөлдөгчийнхөө арга мэхийг таних боломжийг бүү алдаарай. Гэр бүл дэхь бэрхшээлээсээ гарахад таны хүлээцтэй зан тусална. Шийдэмгий байж, эрч хүчээ төвлөрүүл. Залуу хүмүүсийн эрүүл мэндээ хохироох асуудал гарч магадгүй тул болгоомжтой бай. Муу зүйл бодож санавал муу үр хөнөөл ирж болзошгүй. Харин сарын сүүлчээр амьдралд тань боломжийн сайн өөрчлөлтүүд гарч зарим удаан хугацаанд түгшүүлсэн үйл явдал эерэгээр шийдэгдэх эхлэл тавигдана. Дотно найз, гэр бүлийн харьцаанд улам дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд та эелдэг тусархуу байхыг одод зөвлөж байна. Харин эмэгтэйчүүдэд эрч хүч буурч ядрах нь таагүй байдлыг авч ирнэ. Эсрэг хүйсийн харьцаа сайн байна. Түүний дур булаам, гоо сайхан таныг соронзон мэт татна.

Нум

Сарын эхээр хилэнцүүд харилцаандаа анхаарал хандуулах шаардлагатай. Санхүү, хөрөнгийн асуудалд болгоомжтой ханд. Ар гэрийн ажлууд ундарч, бүхий л асуудлууд санхүүтэй холбогдоно. Хайр сэтгэлээ хоосон үгээр биш үйлдлээр илэрхийл. Бэртэх, сэтгэлийн хямралд өртөхөөс болгоомжил. Бусдыг сонсох, урамшуулах, хүлээцтэй байдлыг гарга. Өөрийн сэтгэлийн дуудлагаа мэдэрч төлөвлөгөөгөө гарга. Гэрээ хэлэлцээрээ амжилттай дуусгаж, өмнөх ажлаа улам сайжруулах шаардлага гарна. Томоохон ажлын мэдээллүүдэд задлан шинжилгээ хий. Сарын дундуур удирдлагатайгаа харилцах харьцаанд эерэг хандлагууд гарч өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж гарна. Гол өрсөлдөгчийнхөө арга мэхийг таних боломжыг бүү алдаарай. Гэр бүл дэхь бэрхшээлээсээ гарахад таны хүлээцтэй зан тусална. Шийдэмгий байж, эрч хүчээ төвлөрүүл. Залуу хүмүүсийн эрүүл мэндээ хохироох асуудал гарч магадгүй тул болгоомжтой бай. Муу зүйл бодож санавал муу үр хөнөөл ирж болзошгүй. Харин сарын сүүлчээр амьдралд тань боломжын сайн өөрчлөлтүүд гарч зарим удаан хугацаанд түгшүүлсэн үйл явдал эерэгээр шийдэгдэх эхлэл тавигдана. Дотно найз, гэр бүлийн харьцаанд улам дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд та эелдэг тусархуу байхыг одод зөвлөж байна. Харин эмэгтэйчүүдэд эрч хүч буурч ядрах нь таагүй байдлыг авч ирнэ. Эсрэг хүйсийн харьцаа сайн байна. Түүний дур булаам, гоо сайхан таныг соронзон мэт татна.

Матар

Сарын эхнээс эрч хүчээ алдахгүйн тулд амьдралын хэмнэлээ өөртөө амар хялбар байлгахад анхаар. Ажилдаа хэт улайралгүй, энгийн шийдэл гаргаж ажилла. Хэрвээ та ажлаасаа өөрөө мултрах арга бодож олохгүй бол тэр таныг залгихад бэлэн байна. Аз сорьсон тоглоомд та хожих магадлалтай. Таны амьдралын нөөц бололцоо өөдрөг байгаа тул юунд ч өөрийгөө буу хязгаарла. Хайртай хосуудын харилцаа таатай байна. Зарим матрынхан дархлаа суларч ханиад хүрэх магадлалтай. Матрынхан ажил хэрэгтэй улайраад бусдын өөртөө анхаарал хандуулах оролдлогыг үл тоож магадгүй. Ганц бие бол үнэн хайртай учрах онцгой сайхан боломж олдоно. Боломжийг алдахгүй байхыг амьдрал гэнэ. Хэрвээ танд томилолтоор ажлаар явах шаардлага гарвал амжилтанд хүрнэ. Бүх зүйл сайн сайхан болно бүтнэ гэдэгт итгэ. Од эрхэс танд ер бусын санаа, шийдэл онцгой мэдрэмж урган гарахыг билэгдэж байна. Мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд дээд байгууллагуудтай тогтоосон холбоо сүлжээ хэрэг болно. Хариуцлагатай чанар, ажилдаа бүтээлчээр ханддагийнхаа ачаар та нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулж, санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Гэмтэл авах, гай гамшиг тохиолдож болзошгүй тул жолоо барих, танихгүй хүнтэй хэт ойрхон зөрөхөөс болгоомжил. Гэрийнхэнтэйгээ дотно харилцаж, халамж тавь. Эрүүл мэндээ бэхжүүлэх ардын эмчилгээнүүдийг ашиглахыг од эрхэс зөвлөж байна.

Хумх

Аль хэдийн эхлэсэн дуусгаагүй зүйлээ дуусгаж, хувийн амьдрал, амралтандаа анхаар. Зөвхөн бие даан хийж болох зүйлсээрээ оролд. Бие муудаж, бусдын анхаарал халамжийг авах шаардлагатай болж мэднэ. Иймээс ойр дотныхон болон өөрийнхөө эрүүл мэндэд анхаар. Мөнгөтэй болгоомжтой харьц. Эс тэгвээс санхүүгийн хундрэлд орж болзошгүй. Ах дүүс, эсвэл найзуудтайгаа муудаж магадгүй тул тэдэнтэй шаардлагагүй бол уулзахгүй байж, шаардлагатай тохиолдолд хуучны хурц асуудлыг сөхөж тавихаас татгалз. Од гарагсын нөлөөллөөс харахад таны хамтрагчид чинь туслахгүй тул та зөвхөн өөрөө өөртөө л найдахаас өөр аргагүй. Урьдын туулсан туршлагаа ашиглан шийдэмгий байдал харуул. Аливаа алдаа нь маш том таагүй зүйлсийг дагуулах тул санхүүтэй холбоотой асуудалд онцгой анхааралтай байхыг анхааруулж байна. Гэр бүлд ноцтой зөрчил үүсч болзошгүй. Шийдвэр гаргах, бичиг баримттай ажиллахад тохиромжгүй. Эрсдэлтэй алхам хийж, хялбар аргаар мөнгө олох гэж буй бол та өөрөө хохирно. Ганц бие бол өөрийн гоо сайхнаар хорвоо ертөнцийг баярлуулж гадагш гар. Сексийн дур булаам байдал тань эсрэг хүйсийн хүмүүсийг соронзон мэт татна. Харин сарын сүүлээр хууль хяналтын байгууллага, удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Асуудалд нухацтай ханд. Хэлэх үгээ цэгнэ, тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Бүх зүйлд туйлын анхааралтай ханд. Хүүхдүүдтэйгээ болон хайртай хүнтэйгээ харьцах харьцаа туйлын сайн байна. Найз нөхдөө урьж сайхан хоол ундаагаар дайлж, тоглож, зугаац.

Загас

Сарын эхээр шинэ ажил хэргийн холбоо байгуулах, төлөвлөгөө гаргах, эмчилгээ амралт судлахад тохиромжтой. Ам халан гэм хоргүй ч худлаа бүү ярь. Учир нь таны бодлогогүй ярьж, сэтгэлээ түр тайвшруулсан үгс тун удахгүй таны эсрэг ашиглагдаж, танд дарамт авчирна. Мэргэжлийн ажилдаа амжилт гаргахыг од эрхэс зааж байна. Хэрвээ та цагаа олж өөртөө хяналт тавибал буруу шийдвэр гаргахаас сэргийлж, муу хүмүүсийн нөлөөг мэдэрч чадна. Хуримтлуулсан мөнгөө банкинд хадгалуулах эсвэл ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Таны хувьд олж чаддаг ч хамгийн гол нь хуримтлуулж хадгалах явдал орхигдож байна. Сарын дундуур яагаад ч юм бүгд таны эсрэг нэгдэж үгссэн мэт хардлага төрөх байх. Гэлээ ч дотны хүн биш бол өөрийн санаа зовоосон асуудлуудаа бусдад бүү дэлгэ. Өөрийнхөө мөрөөдөлд хэт автан дотны хүмүүсээсээ тэдний биелүүлж чадахгүй зүйлийг нь бүү яаруул. Огт санаагүй хүнээсээ гэнэтийн бэлэг авч магадгүй. Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, зочид хүлээн авах гэж байгаа бол сарын сүүлийн өдрүүд зохимжтой байна. Ихэнх хүмүүсийн эртний романтик харьцаа төгсөж болох ба таньд харамсалтай бол түүнийг атаархтал амьдрах шийд гарга. Ирээдүйнхээ талаар хоосон мөрөөдөлд бүү авт, бодит байдалтай зарим талаар эвлэр. Хайртай хүндээ хэлсэн үгэндээ хүрэхийг зорих нь чиний гэр бүлийн бат бэх байдлыг тодотгож өгнө.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (78.123.155.228) 2017-01-02 17:11
      • 0
      • 0

      Sogtuu p... siiruulj l dee hilents num 2 ni ijilhen kkk hyanaj tavidaggui yum bhdaa p gej

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.2) 2017-01-02 13:14
      • 0
      • 0

      Нумын зурхай яагаад хилэнцтэй адил бга юм бол

      Хариулах