Японы алдарт хийлч Рио Уэмура Монголд тоглоно

Twitter Print
2013 оны 10-р сар 22-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Японы алдарт хийлч Рио Уэмура 2013.10.25-нд удирдаач Хисаёши Иноүэгийн хамт Монгол Улсын Филармони оркестртой тоглох гэж байна.

Японы Симоносекид төрсөн. Токиод хөгжмийн дунд боловсрол эзэмшин Германд үргэлжлүүлэн Манфреда Шерзерээс мастер класс авснаар түүний амжилт эхэлсэн. Италид болдог Олон улсын “Микеланджело Аббадо" хийлчдийн конкурсээс 2-р байр, /1993/ “Моцарт премии" ОУ-ын уралдаанаас 2-р байр /1995/ эзэлж байсан. 2005 онд хөгжмийн дээд шагнал хүртсэн. Оросын «Музыкальный Олимп» Фестиваль, Германд Моцартын Фестивалиудад уригдан оролцож байсан бөгөөд томоохон оркеструудтай 80 гаруй концерт тоглосон байна. Түүний хамтран тоглосон оркеструуд нь:

    Токиогийн симфони оркестр
    Кельнский камерный оркестр
    Прагийн Симфониет
    Прагийн Филармони
    Аугсбург филармони оркестр
    Оркестр де СйатЬге Лозанны
    Боннын филармонии
    Нагоя филармони оркестр
    Шлезвиг-Гольштейн симфони оркестр
    Бранденбургийн филармони зэрэг дэлхийд алдартай оркеструуд байна.

Шуманы хийлийн концерт /1995 /-г Sопу компани хэвлүүлж байсан байна.Мөн Францын хөгжмийн зохиолчдын хийлийн сонатуудаар /2009/ СD гаргасан. 1998 оноос Берлинд уран бүтээлээ туурвиж байгаа аж. Та бүхэн хийл хөгжмийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл түүний тоглолтонд зочлоорой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.