Ханиад, хатгааг эмгүй эмчилдэг арга

Twitter Print
2017 оны 08-р сар 09-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Хүндэрсэн /хөнгөн ч байж болно/ ханиад, хатгааны үед доорх аргыг хүүхэд, том хүнгүй хэрэглэж болно. Манай хүүхэд 3 настай байхдаа хатгаа аваад эмнэлэгт хэвтэх болж, энэ аргыг туршиж үзээд нэг ч антибиотик уулгүй, тариа хийлгэлгүй эдгэсэн юм. Зарим ээжүүд мэддэг байх. Хүүхэд өвдөхөөр мөнгө их ордог тул энгийн бөгөөд хэмнэлттэй арга юм.

Адууны гуяны цул махыг гарын алганы дайтай нимгэвтэр хавтгай хэрчээд хайруулын тавганд тос хийлгүйгээр шарна. Ингэхдээ нэг их шүүс гарахгүй, бас хэтэрхий аргуу, хаттал биш шарна. Дөрвөн минут байлгаад боровтор болоод ирэхээр нь авч, жаахан хөргөөд /их хөргөхгүй/ хүүхдийнхээ далан дээр /хоёр мах хэрэгтэй/ уушги хавьцаа тавиад даавуугаар орооно. Махаа уушгин тус газар тавихдаа хүүхдээ түлэхээс болгоомжилж өөрийн гараар махаа халуун эсэхийг сайтар шалгаарай.

Эхэндээ жаахан халуун болохоор хүүхэд уйлагнаж магадгүй. Хүүхдээ сайхан дулаахан хувцаслаж, цонхоо хаагаад, салхи авахуулахгүйгээр дулаан байлгахад л болно. 30 орчим минутын дараа хөрөхөөр нь салхи сэвэлзүүлэлгүй махаа аваад цамцыг нь өмдөнд нь хавчуулаад дулаан гэгч нь унтуулчихна. Манай хүүхэд 5 хоног ороогоод хатгаа нь бүрэн эдгэрсэн. Бас хэд хэдэн ээжүүд дээрх аргаар хатгааг эдгээсэн байсан.

М.Нэргүй

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.216.168) 2017-01-08 19:36
      • 0
      • 0

      Yostoi ih bayrlalaa. Heregtei medeelel awlaa. Manai hyyhed syyliin 2 honogt zogsoo zaigyi hanialgaj bgaa.

      Хариулах