Зурагтаа зөв байрлуулах арга

Twitter Print
2016 оны 12-р сар 30-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Та шинээр зурагт худалдаж авах гэж байна уу? Ямар хэмжээтэйг сонгох вэ? Эсвэл буйдан зурагтын дэлгэц хоорондын тохиромжтой зайг сонирхож байна уу. Жижиг тулсан өрөөнд хэт том дэлгэц нүүрэнд тулсан мэт харагддаг бол саруул зайд буйдан эсвэл ороо дэлгэцээс хэт зайтай байрлуулсанаас болж сайн харахгүй болдог алдаанууд түгээмэл тохиолддог.

Түүнчлэн зурагтыг хэт өндөрт эсвэл хэт нам байршуулах нь үзэгчийн хүзүүний булчинг чангаруулж ядраах сөрөг талтай. Зурагтын дэлгэцийн хэмжээ нь буйдан дээр сууж буй хүний харааны өнцөг дэлгэцийн өргөнтэй 28-40 градус үүсгэж байхаар байвал хамгийн тохиромжтой хэмээн үздэг. 


Дэлгэцийн дээд ирмэг нь үзэгчийн хараатай 15-33 градус үүсгэж байхаар өндөрт байршуулах нь хамгийн тохиромжтой хэмээн эргономик инженерүүд зөвлөжээ. Зайны хувьд дэлгэцийн хэмжээнээс шалтгаалан янз бүр байна.

-32" зурагт буйдангаас 1-1,6м

-40-42" ТВ буйдангаас 1,5-2,5м

-50" ТВ буйдангаас 1,6-2,6м

-60" зурагт буйдангаас 2,2-3,5м

Сүүлийн үеийн FHD, UHD технологийн зурагтууд илүү тод дүрсийн цацалттай ба дэлгэцийн инч буюу диагналийн хэмжээг 1,5 дахин авсан зайд дэлгэцийн нягтралын нарийвчлал 1080 пихельтэй харагддаг. Энэ нь хамгийн сайн нягтралтай харагдах цэг гэсэн үг.

Харин үүнээс хойшлох юм уу урагшлавал нягтрал 780 болж буурна. Мөн цонхоор тусах байгалийн гэрэл нь дэлгэц дээр ойхоос сэргийлж зурагтын нүүрийг гэрлийн эсрэг тал уруу харуулан байршуулах нь зүйтэй. Мэдээж нүдний хараагаа хайрлаж байгаа бол жаахан холоос үзэхэд гэмгүй. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.