Энэ оны хамгийн өгөөмөр олны танил эрхмээр дуучин Бейонсе нэрлэгджээ

2016 оны 12-р сар 30-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Оны хамгийн өгөөмөр, сайхан сэтгэлтэй алдартны жагсаалтыг “Do Something” гэх байгууллага гаргасан бөгөөд хандивын үйл ажиллагаа өрнүүлсэн эрхмүүдийг нэрлэжээ. Ингээд энэ оны хамгийн өгөөмөр олны танил эрхмээр дуучин Бейонсе нэрлэгдсэн байна. 

Тэрбээр энэ жил Мичиган мужийн Флинт хотын усны бохирдлыг арилгах зорилгоор хандивын аян өрнүүлж, “Тидал” гэх хандивын тоглолтод оролцож, олон хүнийг дэмжиж ажиллажээ. Энэ ч үүднээс оны хамгийн өгөөмөр одоор нэрлэгджээ.

Түүнчлэн нөхөр Jay Z-ийн хамт төрөлх нутагтаа сайн үйлсийн аян өрнүүлж, орон гэргүй ядууст түлхүү анхаарлаа хандуулан 7 сая ам долларын хандив өргөж байжээ.

Харин хоёрдугаарт жүжигчин, зохиолч Лин Мануэль Миранда, гуравдугаарт дуучин Тайлор Свифт, дөрөвт Деми Ловата, тавдугаарт жүжигчин Шейлин Вудли нарыг тус тус нэрлэжээ.

Зохиолч Лин Мануэль Миранда

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.