МУГЖ Б.Сарантуяа, "Камертон", "Харанга"-ын Чукатай нэгэн үдэш хамтдаа

Twitter Print
2016 оны 12-р сар 31-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш төв талбайд 18:00-01:00 цагийн хооронд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг, Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцох гэж байна.

20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ  сетийн эхний хэсэг тоглоно

20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд

21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ  сетийн хоёр дахь хэсэг тоглоно

21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохионо

22:00-23:40 Хамтлаг дуучдын шоу тоглолт. Дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг оролцоно.

23:40-23:45 Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.

23:45-23:51 Дуучин МУГЖ Б.Сарантуяа "Шинэ жилийн дуу" дуулна

23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ.

00:00-00:10 Ёслолын буудлага

Нийслэлийн залууст зориулсан энэхүү тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулж байгаа ажээ.

Цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайд 20 асар байрлуулж, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлнэ. Гар дээрээс худалдаа хийхийг хориглож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори төв талбайд ажиллахаар болжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.