Арван зургаан онд ам дамжин яригдсан онч мэргэн үгс

Twitter Print
2016 оны 12-р сар 29-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

“Гал Үндэстэн”  холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр:

“Усгүй бол алтаар яах юм

Улсгүй бол амиар яах юм”

/Анх 2014 онд хэлсэн эл үгийг 2016 онд хамгийн ихээр ишлэж хэрэглэжээ/

УИХ–ын гишүүн Т.Аюурсайхан:

“Улс нь ядуу байхад улстөрч нь шилдэг байна гэж юу байх вэ!”

/2016 оны 12-р сарын 05-нд хувийн Твиттертээ жиргэв/

МАХН–ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

“Та бүхэн маань битгий айж амьдраарай. Эрвээхэй дандаа зүүдлээрэй. Битгий хорхой болоорой. Айхаасаа л айж яваарай. Хэлмэгдүүлэлтийг Монголд давтуулж болохгүй”

/“Зууны мэдээ” сонин, 2016 оны 10-р сард нийтлэгдсэн “Дэлхийн соёлын түүхээс” лекц/

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:

“Чи Монголоосоо татгалзаад Америкт очоод “Би та нарыг шүтдэг. Би монгол хүн биш. Би дэлхийн хүн байна” гээд хэлээд үз дээ. Чи тэнд хэн ч биш. Чамайг хэн ч тоохгүй. Хятадад бас ингээд яваад оч. Хэн ч чамайг тоохгүй. Чи хүн гэдэг үнэлэмжээ бүтээж хүн шиг амьдрахын тулд чи монгол хүн л байх хэрэгтэй. Хүнээрээ байх ухаанаа, боловсролоо Монголоосоо л олж авах болно”

/polit.mn 2016 оны 11-р сарын 30/

УИХ–ын гишүүн Х. Баттулга:

“УИХ–ын сонгуулиас өмнө дараах гурван зүйлийг Нүүрсчдийн нам хийхийг оролдоно. 1-т, М.Энхсайхан дахиад Тавантолгойн ордыг авах хууль зөрчсөн гэрээгээ зүтгүүлэх байх, 2-т, ММС болон “Энержи Ресурс” компанийн тэрбум орчим ам.долларын өрийг Засгийн газар өөр дээрээ шилжүүлж авах үйл ажиллагаа хийгдэх байх, 3-т, Тавантолгойн ордыг төрдөө, тодруулбал ард түмэнд ашигтайгаар ашиглая гэдэг улс төрчдийг УИХ–д сонгуульд нэр  дэвшүүлэхгүй байх, дэвшсэн  тохиолдолд тойрогт нь унагаах ажиллагааг тэд зохион байгуулна”

/2016 оны 04-р сарын 11-нд хэвлэлд өгсөн ярилцлагаас/

УИХ–ын гишүүн Ө.Энхтүвшин:

“Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болж ард түмэнд амласнаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг юм. М.Энхболд дарга та хариуцлагаас халгаж, УИХ–ын спикер боллоо. Буруу шүү”

/УИХ–ын анхдугаар чуулганд хэлсэн үг. 2016 оны 7-р сарын 18/

УИХ–ын гишүүн Ц.Нямдорж:

“Эрдэнэтийн 49 хувийг зарах үйл ажиллагааг зохион байгуулсан хүн бол Ц.Элбэгдорж …

МАН одоо надад хамаагүй, мафи болчихлоо”

/2016 оны 2-р сарын 23. Breackingnews.mn/

Монгол Улсын 27 дахь ерөнхий  сайд Н.Алтанхуяг:

“Төрөөс төрсөн  тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлийн толгойлогч нь Ц.Элбэгдорж … Ц.Элбэгдоржийн бүлэглэл амь тавьж байна. Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ардчиллын төлөө би явахгүй”

/2016 оны 4-р сарын 04-нд Төрийн Ордонд хийсэн мэдэгдлээс/

УИХ–ын гишүүн Б.Пүрэвдорж:

“Мэргэжлийн Засгийн газар юм уу, Миеэгийн Засгийн газар юм уу? Төр улсын Засгийн газар юм уу, Төв аймгийн Засгийн газар юм уу? Түмэн олны Засгийн газар юм уу, Төрөл садангийн Засгийн газар юм уу? Улс орны Засгийн газар юм уу, Ураг төрлийн Засгийн газар юм уу? Монголын Засгийн газар юм уу, Морин уяачдын Засгийн газар юм уу?”

/tsenzurgui.mn, 2016 оны 10-р сарын 06/

УИХ–ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг:

“Архи, тамхи, секс гурав бол хүний амьдралд байх ёстой зүйл юм”

 /gereg.mn 2016 оны 6-р сарын 14/

Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

“Бид өмнө нь сөрөг хүчин байхдаа ард түмэнд   таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан.Одоо эрх баригч болсон, хамаагүй ярьж болохгүй”

/2016 оны 9-р сарын 02-ны Төрийн Ордонд хуралдсан МАН бүлгийн хуралд хэлсэн үгээс/

Нийслэлийн АН–ын дарга Э.Бат–Үүл:

“Нийслэлийн АН–д улс төрийн цунами  нүүрлэлээ. МАН–аас нэр дэвшсэн бор халзан хонь ч гарахаар сонгууль  боллоо”

/УИХ–ын 2016 оны сонгуулийн дүнг сонсоод хийсэн мэдэгдлээс нь/

УИХ–ын гишүүн Ж.Батзандан:

“Би Монголоо өмөөрнө, монголчуудаа ч өмгөөлнө”

/Иргэд сонгогчидтойгоо уулзахдаа хэлсэн үгээс нь/

Иргэн Д.Ламжав:

“Үндсэн хуульд цоож хийх ёстой юм…. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг парламентад өгсөн нь асар том алдаа”

/“Улс төрийн тойм” сонин. 2016 оны 12-р сарын 19, ¹223 /1663//

ТТЭНН–ын дарга Г.Уянга: 

“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Рио Тинто компаниас байр авсан нь авлигын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Брой хаус хотхоноос 7 тоот байрыг 36,396,000 төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүнийгээ Оюутолгой Олон улсын дэмжлэг үйлчилгээний оношоор гэсэн заалтаар хүлээн авсан байсан. Энэ баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна… Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюутолгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17,5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна.”

/“Монгол ньюс” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурал, 2016 оны 12-р сарын 06/

Нийгэм, улс төрийн зүтгэлтэн Ж.Гомбожав:

“Ардын нам, Ардчилсан нам хоёр төрийг удирдаад хэрэггүй, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна”

/“Зууны мэдээ” сонин,  2016 оны 11-р сарын 16 /

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Ч.Энхээ:

“С.Зоригийн аллагын эзэн Ардчилсан хүчин дотор л бий.”

/“Зууны мэдээ” сонин, ¹229/

Улс төр судлаач Б.Энхболд:

Монголын улстөрд хүн чанар дутагдаж байна.

/“Зууны мэдээ” сонин, 2016 оны 10-р сарын 05, ¹19/

УИХ–ын гишүүн Ц.Даваасүрэн:

“Хүн хямрал байсан ч идэхээ хасдаггүй учир тогтвортой эдийн засагтай байя гэвэл хөдөө аж ахуйн салбараа дэмжих хэрэгтэй”

/2016 оны 10-р сарын 21-ний өдрийн

УИХ–ын чуулганы нэгдсэн хуралдаан /

УИХ–ын гишүүн Ө.Энхтүвшин:

“Хүн албан тушаал ахих тусам хартай болдог байна. Үүнийг хэсэг эвгүй нөхөд соргогоор мэдэрч, хов жив зөөж долигоносоор даргын хамгийн итгэлтэй нөхөд болдог. Тэд даргыг худал мэдээллээр хангаж бодит орчноос нь тусгаарлан самрын яс шиг бүрхүүлд оруулдаг. Ингээд л олон түмнээс хөндийрсэн дарга дорхноо унадаг. Нөгөө тойрон хүрээлэгчид харх шиг хамгийн түрүүнд зугтдаг.”

/“Өдрийн сонин”, 2016 оны 9-р сарын 19/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.