“Сүлд модны наадам” дуу 55 нас хүрлээ

Twitter Print
2016 оны 12-р сар 29-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

1962 оны шинэ жилийн өмнөхөн “Сүлд модны наадам” дуу мэндэлжээ.  Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, Ардын жүжигчин С.Гончигсумлаа нар сайхан найзууд. Тэд энд тэнд шинэ жилд уригдан явахдаа шинэ жилийн тухай бүтээл хийх цаг нь болсон хэмээн ярилцаж явсаар 1962 онд биелэлээ олсон түүхтэй.

Ж.Бадраа “Сүлд модны наадам” хэмээх шүлэг бичээд С.Гончигсумлаад утсаар дуудаж өгсөн гэдэг. Тэр даруй хөгжмийн зохиолчид аялгуу нь урсан орж ирсэн аж. 

Тэгээд дуу бэлэн болж хоёр уран бүтээлч маань хүүхдүүдээ сүлд модоо засан бужигналдаж байх цаг дор “Сүлд модны наадам” дууныхаа аялгууг тохируулсан байна. Энэ талаар Ардын жүжигчин Б.Зангад гуай өгүүлжээ. Тэрээр  “С.Гончигсумлаа гуайтай уран бүтээлийн төдийгүй хүн ёсны хувьд ойр дотно харилцаатай явснаа санах бүрийд бахархах сэтгэл төрдөг. “Сүлд модны наадам” “Жаргаах зүрхэн” дуугаа миний хоолойд зориулж бичсэн” хэмээн дурссан байдаг.

1962 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр “Сүлд модны наадам” дуунд Монголын радио бичлэг хийлгэхэд Б.Зангад дуулж, гавьяат жүжигчин Т.Григорьева төгөлдөр хуур дарж, С.Гончигсумлаа гуай өөрөө удирдан найруулсан байдаг. Ингэж жилийн жилд шинэ жил ирснийг “Сүлд модны наадам” дуугаар зарлан тунхаглаад 55 жил болжээ.

Гавьяат жүжигчин Б.Зангад энэхүү бүтээлээ хамгийн сүүлд дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нартай хамтран шинэчлэн дуулсан юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.