М.Энх-Амгалан: С.Зоригийг хөнөөсөн хэргээ далдлахын тулд 4 хүний амийг хохироосон

Twitter Print
2016 оны 12-р сар 28-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох тухай асуудлыг хэлэлцэн Б.Амгаланбаатарыг гишүүдийн 85.2 хувь нь дэмжин баталлаа. Энэ саналаа УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх юм байна.

Харин хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшиж буй Б.Амгаланбаатар болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нараас асуулт асууж, хариулт авсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрсэн үү. Та нар зөв дүгнэлт гаргасан уу" гэсэн асуултад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хариуллаа. Тэрбээр "С.Зоригийн амийг хохироосон хэрэг батлагдсан. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргасан. Хэрэв гомдол гаргавал давж заалдах шүүх хурал байгаа. Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн дүгнэлт өгсөн. Энэ хүмүүс буруутай гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан" хэмээв.

УИХ-ын гишүүн Л.Болд "С.Зоригийн хэргийн шүүх хуралтай холбоотой энэ танхимд маш олон эргэлзээнүүд хөндөгдлөө, олон иргэний эргэлзээ энд яригдаж байна. Дахиж ийм юм гаргахгүй байхад шинээр томилогдож байгаа хүмүүс шинэчлэлээ хиийгээсэй. Нууц хаалттай байдал өнгөрсөн нийгмийг сүйрүүлсэн.

Өнгөрсөн нийгмийг сүйрүүлсэн тогтолцоог шинэчлээсэй гэж хүсэж байна. Нийгмийн асар их бухимдал, эдийн засгийн хүндрэл дундаас манлайлагчид байгаасай" гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өчигдөр болсон шүүх хурлын давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийгээрэй, шүүгч нартайгаа яриараарай. Намайг прокурор байхад ийм шүүх хурал хийдэггүй байсан юм. Хүн алчихсан хэргийг нууцалдаг ямар учиртай юм. Сайн ажиллаад хэргийг илрүүлсэн юм бол сайн байна, нээлттэй ард түмэнд үзүүл.

Цорын ганц гэрчийг яагаад шүүх хуралд оруулаагүй юм. Х.Булганыг жил хорьсоны хэргийн хариуцлагыг хэн хүлээх юм. Гэрч ч биш, сэжигтэн ч биш. Тэгээд шүүх хуралд оруулдаггүй" хэмээн ширүүхэн дугарав.  

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Тэнгэрийн бөө

      (66.181.184.64) 2016-12-29 14:23
      • 0
      • 0

      Эдгээр хэрэгтэнгүүдийн үйлдлээр нь далимдуулан Зоригийг алсанд тооцож буй нь тийм ч таатай биш байна.

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.165) 2016-12-28 20:03
      • 0
      • 0

      Намайг прокурор байхад гэж ирээд рекламдахын маа Нямкаа

      Хариулах