Хүүхдийг чихэрт донтохоос хэрхэн сэргийлэх вэ

Twitter Print
2018 оны 02-р сар 14-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

1.Сахар чихэр гэж юу вэ?

Сахар хүний амьдралд хэрэгцээтэй 6 гол бодисын нэг болох нүүрс усны 1 хэлбэр буюу энгийн нүүрс ус. Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнд ордог сахар нь энгийн нүүрс буюу цэвэрлэгдсэн элсэн чихэр юм. Сахарыг чихрийн манжингаас цэвэрлэж цагаан элсэн чихэр гаргаж авахаас гадна чихрийн нишингээс цэвэрлээгүйг бор сахар гаргаж авдаг. Цагаан, бор сахар 2-ын адил тал нь сахарын агууламж, илчлэг чанар нь адил, харин бор сахар амин дэм эрдэс агуулдагаараа дээр ч тийм ч их биш. Бас хиймэл бор сахар байдаг ба энэ нь цагаан элсэн чихрээс ялгаагүй, илчлэг өгөхөөс цаашгүй. Сахарын зөвлөмж хэмжээ насанд хүрсэн эрэгтэй хүн 30 гр/өдөр, эмэгтэй хүн 25 гр/өдөр байдаг.

2.Сахар биед ороод юу болдог вэ?

Сахар биед ороод гэдсэнд глюкоз болон задарна. Глюкоз цусанд, элэгт, илүүдэл нь биед өөх болон хуримтлана. 1 гр сахар 4 ккал илчлэг ялгаруулна. 10 гр сахар идэхэд 40 ккал илч болно гэсэн үг.

3.Сахар биед ямар ашиг тустай вэ?

Сахар зөвхөн нормын хэмжээгээр хэрэглэх үед л хүний биед ашиг тустай. 

-Илчлэг өгнө

-Судсанд бүлэн үүсгэхгүй учраас судас бөглөрөхгүй

-Тархинд тэжээл болно

4.Сахарыг хэтрүүлэн хэрэглэхэд хортой учраас эрдэмтэд эмч нар юу гэж үздэг вэ?

-“3 цагаан хор” түүний нэг нь цагаан элсэн чихэр юм 

-“Амттан бол таашаал нөгөө талдаа тарчлаантай үхэл”

-“Тансаг хэрэглээний амьдрал гашуун төгсгөлтэй”

-“Орчин үеийн донтуулагч”

-“Сахар-донтуулагч хүнсний бүтээгдэхүүн”

-“Амьдралыг аюулд хүргэх хүнс”

5.Яагаад эрдэмтэд, эмч нар сахарыг ийнхүү нэрлэх болов?

-Таргалуулна

-Таргалснаас үүдэн чихрийн шижин, олон байрлалын хорт хавдартай болох эрсдэл нэмэгдэнэ: Умай, бөөр, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхай, хөхний зэрэг 

-Цусанд сахар ихэссэнээс: Чихрийн шижин, мөн л олон байрлалын хорт хавдар: хөх, түрүү булчирхай, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, өндгөвчний

-Мөөгөнцрийн өвчин

-Кальци, магни, натри, кали, хром дутна

-Амьдралыг богиносгоно

-Үе мөч өвдөх, тулайтах өвчин тусах

-Нөхөн үржихүйн эрхтэнд муу нөлөөтэй. Эр бэлгийн эсийн чанар муудаж эрүүл бус үр тогтох, цаашилбал эрүүл бус хүүхэд төрөх

-Тамхины адил хортой

-Элэг өөхлөж, үйл ажиллагааны алдагдалд орно

-Харшил, гуурсан хоолойн багтраа, толгой таллаж өвдөх

-Цөс чулуужих

-Нүдний болор цайх

-Яс сийрэгжих

6. Монгол хүн амын дундах илүүдэл жин, таргалалтын байдал

7.Хүүхдэд ямар хортой вэ?

-Шүд цоорох, буйлны үрэвсэл

-Оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох

-Кальци дутах, үүнээс болж Д амин дэмийн дутагдалд орох, яс сийрэгжихэд хүрэх

-Хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дутагдалд хүрэх

-Сахар, чихэрт донтох

-Өвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муутгах

-Хэт хөдөлгөөтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэх

-Өсөлтийн гормон үүсэлт муудсанаас хүүхдийн өсөлт муудах

-Хүнсний харшилд өртөх

8.Сахар, чихэр ихтэй ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?

-Элдэв төрлийн цаастай чихэр 65-85 хувь нь сахартай

-Чихэрлэг гурилан бүтээгдэхүүнүүд  10-аас дээш хувь нь сахартай

-Жимсний чанамал 100 гаруй хувь, 2 халбага идэхэд хоногийн сахарын хэмжээ гүйцдэг.

-Жимсний чихэрлэг шүүс  /1 саванд 32-36 гр сахар агуулдаг/

-Хийжүүлсэн ундаа 1 шилэнд, саванд 4-18 ширхэг ёотон

-Шпагетти соус 125 гр-д 8 гр сахар

-Кетчуп 50 хувь нь сахартай

-Хатаасан жимс 5-6 ширхэг нь ойролцоогоор 32 орчим гр сахар агуулдаг.

-Бялуу жижиг хэрчим 25-30 гр сахартай

-Шоколад 1 хавтгай нь 12.5 гр сахартай

-Мөхөөлдөс 120 гр нь 17.5 гр сахартай

-Хатуу чихэр 1 ширхэг 25-100 гр сахартай

-Бохь 1 ширхэг нь 2.5 гр сахартай

-Жигнэмэг 1 хэрчим 25 гр орчим сахартай

Ихэнх бүтээгдэхүүний шошго, хаяган дээр сахартай л гэж бичихээс тэр бүр хэмжээг нь бичээд байдаггүй.

9.Чихэр, чихэртэй бүтээгдэхүүний хэрэглээг яаж багасгах вэ?

-Аажмаар багасгах

-Цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болтлоо багасга.

-Өдөрт хэрэглэх сахараа хэмжиж  аваад түүнийгээ л хэрэглэ.

-Дүрэм мөрд. Долоо хоногийн, эсвэл сарын 1 өдрийг сонгон хэрэглэх, хоолны дараа амттан идэхгүй, амттан байнга хэрглэдэг бол оронд нь жимс иднэ, зайрмагийг сарын тэдний өдөр иднэ, зайрмаг болон чихэрлэг амттан хэзээ ч худалдан авахгүй гэх мэт хуваарь гаргах

-Чихэртэй цай кофе уухын оронд нимбэгтэй эсвэл бусад цайг уу.

-Хоол амтлагчаас татгалз.

-Хүнсний шошгоноос сахар агуулсан эсэхийг заавал уншиж сур.

-Амтлаг зүйл идмээр бол хоолтой хамт хэрэглэ.

-Алим, жимсний нухашнаас татгалз.

-Тамирчдад зориулсан хүнс ундаанаас татгалз.

-Ксилитолыг сахарын оронд орлуулан хэрэглэ.

-Шоколадыг маш багаар хэрэглэ. Цагаан шоколад какаогүй цул чихэр тул бүү хэрэглэ, Хар шоколад какао ихтэй сахар бага тул бусад шоколадыг бодвол хор багатай.

-Өдрийн 3-4 хоолноос бүү татгалз. Хоолоо алгасвал сахар их идэх хүсэлтэй болдог.

-Согтууруулах ундаанд шар айраг, вино, оргилуун дарс сахар ихтэйг анхаар.

-Хүслээ дарахын тулд ус уу, явган яв.

-Гурилан бүтээгдэхүүн сахараас гадна тос ихтэй илчлэг ихтэй бүтээгдэхүүнд орно.

10.Сахар чихэр илчлэг ихтэй бүтээгдэхүүн

Ихэнх чихэр 25-140 гр хэмжээтэй, 25-100 гр сахар агуулсан байдаг. Таван ширхэг хамгийн бага хэмжээтэй чихэр идэхэд 125 гр чихрийн 100 гр нь сахар байдаг. Нэг гр сахар 4 ккал илчлэгтэй болохоор 5 ширхэг 125 г чихэр буюу 100 г сахар 400 ккал илчлэг өгнө. 

Сургуулийн өмнөх насны хүүхдэд хоногт 1600 ккал илчлэг шаардлагатай. Тэгвэл 5 ш чихэр хоногийн хоолны илчлэгийн 4-ний 1-ийг хангана. Хоолоо хасахгүй учраас энэ хэмжээний илчлэг илүүднэ гэсэн үг. Энэ илүүдэл илчлэг биед өөх болон хуримтлана.

11.Хүүхдүүдийг чихэрт донтохоос сэргийлэх ямар арга байна вэ?

-Нэг нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр, давс хийхгүй.

-Хүүхдэд 5 нас хүртэл цаастай чихэр өгөхгүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах

-Бага насны хүүхэд хоногт 5 г сахарын нормтой

-Сургуулийн насны хүүхдэд 6-8 гр

-Хүүхдэд бүх баяраар чихэр өгдөг дадлаа зогсоох. Эх орны үйлдвэрийн оньсон болон бусад тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл, зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг зэрэг зүйл бэлэглэх

-Эрүүл мэндийн хичээлээр  бүх насны хүүхдэд чихрийн хорын талаар хичээл зааж сурталчилгаа хийж байх

-Чихэр их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгийг эрт илрүүлж байх

-Эцэг эхчүүд хүүхдээ чихэрт донтсон эсэхийг мэдэж байх

-Хүүхдээ өвчлөхөд сиропон эм бүү хэрэглэ. Эмч нар ч бага насны хүүхдэд зориулагдсан сиропон эмийг хүүхдэд бүү өг. Өөр маш олон эм байгаа.

12.Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлчилгээнд хориглох бүтээгдэхүүн

-Чихэр мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

-Нийлэг болон химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

-Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн жүүс

-Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

-Төрөл бүрийн нийлэг, химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч: вигор, дашида кетчуп гэх мэт

-Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

13.Цаашид юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Эрүүл биш хүнс гэж албан ёсоор нэрлэх

-Тамхины хорын зиндаанд хүрсэнийг баталгаажуулах

-Сурталчилгааг хориглох шийдвэр хэрэгтэй байгааг анхаарах

-Сахар орсон бүтээгдэхүүний шошгон дээр сахарын хэмжээг бичих

-Үндэсний статистикийн газраас сахарын 1 хүнд жилд оногдсон хэмжээг жилийн эцэс бүрт мэдээлдэг болох

-Сахар орсон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багасгах

-Чихрийн импортыг хязгаарлах

-Цагаан идээгээ чихэргүй үйлдвэрлэх

-Чихэр хэтрүүлэн хэрэглэснээс болон амьдралын буруу хэвшлээс болдог ХБӨ удамшдаг тул чихрийн шижинтэй, зүрх судасны өвчтэй, даралт ихэсдэг, хорт ха вдраар өвдсөн хүмүүс хүүхдүүдээ эдгээр өвчнөөс сэргийлэхэд онцгой анхаарах, ялангуяа чихрийн хэрэглээн дээр анхаарах шаардлагатай.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.