Хуучин гэрэл зургийг гар утсаараа сканердах боломжтой боллоо

2017 оны 01-р сар 01-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Google компани шинээр "PhotoScan" хэмээх аппликэйшн iOS болон Android систем дээр зориулж гаргажээ. Энэ аппликэйшний үндсэн зориулалт нь таны хуучин зургийг чанарын өндөр төвшинд "сканердаж" фото  зураг болгож хадгалах чадвартай аж.

Түүнчлэн та сканердаж авсан зургуудаа Google Photos дээр байрлуулж хэзээ ч алга болохгүй найдвартай газар хадгалах боломжтой гэсэн шүү. Бид фото хальс эсвэл цаасан дээр байгаа зургийг шууд утасны камераар авах үед гэрэл ойх, бүрсийх гэх мэт хүндрэлүүд гардаг байсан. Тэгвэл Google - ын хөгжүүлж гаргасан PhotoScan огт тийм асуудал үүсгэхгүй хялбараар авах боломжтойгоор хийгдсэн аж.

Ашиглах арга барил нь маш хялбар бөгөөд эхлээд PhotoScan апп-аа ажиллуулаад сканердах гэж байгаа зураг дээрээ чиглүүлнэ.  Дэлгэц дээр дөрвөн булан дээр цэг гарах ба тэдгээр цэгүүдэд камераа шилжүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны зургийг амжилттай хөрвүүлэх учиртай.

Ашиглах заавар GIF

Appstore дээрээс татаж авах

www.iphone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.