П.Батхуяг: Үзэгчид миний жүжгийг үзсэнээр одоо тоглогдож буй жүжиг шиг “бэлэн гоймон” савхдахгүй

Twitter Print
2016 оны 12-р сар 28-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Зохиолч П.Батхуягийн бичсэн их зохиолч Д.Нацагдоржийн тухай “Үйлийн гурван чулуу” эмгэнэлт драмын жүжиг маргааш УДЭТ-ын тайзнаа тоглогдоно. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажиллажээ.

Энэхүү жүжиг нь их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан гуравдахь тайзны бүтээл юм. Үүнээс өмнө Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, Ц.Хулангийн “Монгол ардын суут” гэх хоёр жүжиг тавигдсан билээ. Уг жүжгийн зохиолч П.Батхуяг жүжгийнхээ тухай “Миний хувьд аль болох Д.Нацагдоржийн намтарчилсан жүжиг бичихээс зайлсхийсэн. Нэг үгээр хэлбэл түүний туулсан он жилүүд амьдралд бидний зүгээс асуусан ч хариултаа аваагүй олон ээдрээ бий. Тийм ч учраас чамгүй хугацааг Нацагдоржийг судлахад зарцуулсан судлаачийн хувьд жүжгээрээ хариулт өгөхийг хичээсэн. Намтар бол үзэгчдэд сонин биш шүү дээ. Харин түүний мөн чанарыг нээх нь илүү чухал. Яг үнэндээ өнөөгийн бидний амьдран буй цаг үе ч Их зохиолчийн амьдарч асан цаг үе ч ялгаагүй абсурд байна. Тийм учраас миний жүжиг абсурд тавилт шийдэлтэй байх юм. Үзэгчид миний жүжгийг үзсэнээр одоо тоглогдож буй жүжиг шиг “бэлэн гоймон” савхдахгүй. Нэг үгээр үзэгчдэд өөр өөрийнхөөрөө Нацагдоржийг нээх бололцоог олгоно” хэмээжээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.