Кальциа хаанаас нөхөх вэ

Twitter Print
2017 оны 11-р сар 11-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Саяхан нэгэн фэйсбүүк найзаас кальциа хаанаас хэрхэн нөхөх тухай асуулт ирсэн юм. Уг хүн маань веган буюу дан ургамлан хүнстэн юм байна. Би мэргэжлийн dietiсian буюу хүний хоол тэжээлийн зөв зохицлыг судалдаг хүн биш. Гэхдээ өөрийн мэдэх хэмжээнд мэдээлэл өгөхийг хүслээ.

Тэгэхдээ энийг идвэл сайн энэ тэр гэхээсээ илүүтэй биед маань энэхүү бодис яаж үйлчилж нөлөөлдөг талаас нь түлхүү ойлголт өгөх нь илүү хэрэг болох болов уу гэж бодлоо. Пост маань хэт сунжруу болоод байгааг маань өршөөгөрэй. Дутуу мэдээллээс болоод уншигч маань өөртөө болон өрөөлийн эрүүл мэндэд гэм учруулах вий хэмээн эмээхийн үүднээс бага багаар санасан зүйлээ нэмсээр байгаад л нэг мэдэхэд нээг их урт болчихдог юмаа.

Ерөнхийдөө ногоон навчит ургамлуудад кальци арвин байна. Гэхдээ нэг гол нөхцөл нь уг ургамал ногоо маань эрүүл байх ёстой гэдгийг бүгд мэдэх байх.

Ингээд цагаан, ногоон, бор хоолтнуудад маань бүгдээрэнд нь хамаатай үндсэн мэдээлэл рүү оръё.

Кальцийн хамгийн зөв бас биед шингэж өөриймшдөг хэлбэр нь байгальд буюу ургамалд орших органик хэлбэр нь юм. Одоо цагийн технологийн үрээр эм бэлдмэл хэлбэрээр хэдэн зуун төрлөөрөө байх болсон. Миний хувьд байгальтайгаа аль болох ойрхон байх, натуротерапиа чиглэлийг сонирхдог хүний хувьд эхний төрлийг нь эргэлзэлгүй илүүд үзнэ.

Орчин үед судас хатуурал, үүнээс улбаалсан зүрх судасны элдэв эмгэгүүд, яс сийрэгжин хэврэгших, бамбай булчирхайн өвчлөлүүд, бөөрний чулуу, бөөрний дээд булчирхайн өвчлөл зэрэг олон асуудлууд биен дэх кальцийн тэнцвэрт байдал алдагдсанаас үүддэг.

Юуны түрүүнд кальци нь биед үүсэн бүрэлдэх, өөриймших процессын гол түлхүүр бол түүнтэй хамт С болон Д витамин байх учиртай. Тэдгээрийн хүчээр кальци нь цусанд тэнэх биш, ясандаа очиж наалдаад бүтцэд нь нэгдэж ордог. Харин цусанд буй тэр кальцийг судасны хананд наалдахгүйгээр хэрэгцээт ясандаа очих тэрхүү маш чухал зохицуулалтыг К2 гүйцэтгэдэг байна.

Харин Д витамины ажиллагаанд тос өөхний үүрэг их чухал. Веганчууд нь амьтны гаралтай өөх тос хэрэглэхгүй учир ургамлын тос тогтмол хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ бас л аль болох цэвэршүүлээгүй тос байх хэрэгтэй. Сүүлийн үед наргилын (кокосны) тосыг сайн гэх болсон. Тос гэснээс манайхаас бусад оронд хушны самараас сайн чанарын тос гаргаад тэрийгээ маш өндөр үнээр зардаг. Харин манайх л гэж хамгийн сайн чанартай хуш ургадаг хэрнээ түүнийгээ хайрлахгүй, дахиж хэрэглэхгүй мэт аашилж, бас тэр их үнэт түүхий эдээ маш хямд үнээр хятадуудад алдаад байгаа нь үнэхээр харамсалтай. Өөрсдөө гар аргаар шахаад сурчихвал маш хэрэгтэй юм даа уг нь. Оросуудаас тэр шахагчийг нь оруулж ирээд шахаад савлавал хэдэн хүн орлоготой болох боломж шүү. 

Хэрвээ биед хэт их кальци орж ирвэл (голдуу нэмэгдэл бэлдмэл хэлбэрээр уух үед) кальци, магнийн тэнцвэр алдагдахад хүргэнэ. 2:1 харьцаатай байх ёстой. Энэ үед бөөр энэ харьцааг барихын тулд магниа гамнаад буцаагаад шимэгдүүлж эхэлдэг. Энэхүү арга ядсан процесс нь биеэс кали болон сода ихээр алдагдахад хүргэдэг байна. Сода болон кали нь зүрх хэвийн ажиллахад, булчингийн эсүүд хэвийн агшихад, нервийн мэдрүүлүүд болон судлууд хэвийн байдлаар дохиоллоо дамжуулахад, ингэснээр даралт хэвийн тогтмол байх гол суурь нөхцлийг хангадаг.

Энэ бүгд алдагдаад ирэхээр юу болох нь ойлгомжтой. Хавдартай хүмүүс кальцийг эм бэлдмэл хэлбэрээр хэрэглэхийг хориглодог. (THE GERSON THERAPY 8 October, 2001). Зөвхөн шинэ шахсан ургамлын шүүс, ногоо хэрэглэх хэлбэрээр кальцийг нөхдөг. Цусан дах тохиромжит хэмжээ бол 8,9-10,1 мг/дм3 байдаг.

Бас яснаас кальци ихээр ялгарч цусанд орох дотоод томоохон шалтгаан бол стресс юм шүү. Тэгэхээр тогтмол стресстэй яваад байгаа, уур уцаар ихтэнгүүд маань эр эм гэлтгүй л яс хэврэгших, судас хатуурах, харвалт, ишими зэрэг аюулд жендэрийн элдэв маргаангүйгээр нэрвэгддэг юм шүү. Бас тамхичид бол яс сийрэгжилтийн магнайд нь явдаг, голдуу айрагддаг хүмүүс юм. Заавал л олон хүүхэдтэй, нас ахиж яваа эмэгтэйчүүд яс нь хэврэгшээд байдаг юм биш.

Манайхан голдуу алим жимсний л шүүс шахаж уудаг. Түүн дээрээ ногоон навчит ургамал, жишээлбэл бууцай, байцаа зэргийг шахагчаараа шахаад ногоон шүүсийг нь ууж байвал тэр чинь хамгийн сайн эрдэсийн эх булаг. Уг нь ургамал бүхэн л кальци их багаар агуулдаг.

Гэхдээ ногоо нь эрүүл байх суурь нөхцөл хамгийн чухлыг бүү март. Бас бүр чухал нөгөө нэг нөхцөл нь таны ходоод гэдэс тэрхүү эрдэсээ шимж шингээж чадахуйц эрүүл байх явдал юм. 

Их эмч О.Цогт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.