Саудын Арави Сирийн дүрвэгсдэд туслах өргөн хэмжээний кампанит ажил өрнүүлж эхлэв

Twitter Print
2016 оны 12-р сар 28-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Саудын Арави Сирийн дүрвэгсдэд туслах үндэсний хэмжээний өргөн кампанит ажил зохион байгуулж эхэлжээ. Тэр дундаа өнгөрсөн долоо хоногт Алеппо хотын зүүн хэсгээс гаргаж эхэлсэн зэвсэгт босогчдод туслах уг ажлыг тус улсын хаан Салман ибн Абдул-Азиз Аль Сауд санаачилсныг The New Arab цахим хуудас онцолсон байна. 

"Хоёр талын гэгээн хутагт, Салман ибн Абдул-Азиз Аль Сауд хаан ах дүү Сирийн ард түмэнд туслахын төлөө өргөн олныг хамарсан кампанит ажил санаачиллаа…" гэж тус улсын төрийн мэдлийн SPA мэдээллийн агентлаг тэмдэглэжээ.

Тэрээр Сирийн дүрвэгсдэд зориулан 100 сая риал (27 сая доллар) тусламж гаргаж өгчээ. Энэ хэмжээний тусламж дүрвэгсдийн хуаран байгуулж, эн тэргүүний хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, хүнсний нөөц бий болгоход зарцуулагдах аж.  

Саудын Арави тэрчлэн Сирийн ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тэмцэл явуулж буй босогчдыг гол дэмжигчдийн нэг билээ.

Сирийн хямрал эхэлснээс хойш таван жилийн хугацаанд 11 сая хүн тус улсаас дүрвэн гарсан бол 2011 онд дайн тулаан эхэлсний дараа 300 мянган хүн амь үрэгдсэн байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.