Огтхон ч итгэхгүй байна...

Twitter Print
2016 оны 12-р сар 27-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

Огтхон ч итгэхгүй байна. Юунд гээч. С.Зориг агсны амь насыг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүд үнэхээр баригдаж, үүрэх ёстой ялаа үүрсэн гэдэгт би ОГТХОН Ч ИТГЭХГҮЙ БАЙНА.

1.Яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь ямар сэдлээр С.Зориг агсныг хороов? ТОДОРХОЙГҮЙ. Ямар нэгэн өндөр үнэтэй эд зүйлс ихээр алдагдаагүй шиг билээ.

2.Шүүх бүрэлдэхүүн тус хэрэгт ЗАХИАЛГААР гэсэн зүйлчлэл оруулж шүүгдэгчдийг яллажээ. Эрдэнэт үйлдвэрийн захирал, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг хэрвээ энэ хэргийг захиалсан гэхүл, тэрбээр өөрийн малчиддаа, эрүүгийн, тэр дундаа улс төрийн аллагын өчүүхэн ч туршлагагүй нөхдүүдэд ийм том хэргийн захиалга өгч хийлгүүлж байх тийм гэнэн, тэнэг нөхөр мөн үү. Гарцаагүй баригддаг юм байгаа биз дээ.

3.Аллага болох тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди байсан. Тэрбээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Даваадоржийн Ганболдыг долоон удаа буцааж, өөрөө С.Зориг нарын хүнийг санал болгож байж, Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлүүлэхээр болсон байдаг. Ерөнхийлөгч Н.Багабандийн Тамгын газрын дарга С.Баяр тухайн үед хамгийн сүүлд С.Зоригтой уулзаж, маргааш өглөө асуудлыг хэлэлцэж шийдэхээр тохиролцсон. Тэр тохиролцооны дараахан хэдхэн цагийн дараа алуулсан. Гэтэл Ш.Отгонбилэг нь Ерөнхийлөгч Н.Баганбандийн хамгийн дотно шадар хүн байв. Энэ нэг учир шалтгаан хэлэхгүй байна гэж үү. Нөгөө талаар энэхүү С.Зориг, С.Баяр нарын хооронд Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай тохиролцсон болон аллага хоёрын хооронд хэдхэн цагийн хугацаа өнгөрсөн тул хэдийдээ Ш.Отгонбилэг Эрдэнэтээс хоёр малчнаа авч давхиад ирж амжих байсан юм бол?

4.Ш.Отгонбилэгт С.Зоригийг алуулах ямар ноцтой шалтгаан байв. ГОК-ын захирлын суудал төдийн төлөө хүн алуулах хэмжээний хүн гэдэгт би огт итгэхгүй. Тийм өчүүхэн ч хүн биш. Тэгээд ч Ш.Отгонбилэг агсанд ГОК-ын захирал гэдэг албан тушаал бол дээд туйл, оргил нь биш, тэр цаашид УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч болох боломж бүрэн байсан. Тийм том карьертэй байсан хүн суудалдаа үлдэхийн тулд хүн алуулах, гэхдээ тийм болхи байдлаар захиалга өгөөд суух уу.

5.Ийм жир нэгэн эрүүгийн хэрэгтнүүд энэ аллагыг хийсэн юм бол, ил тод гэрчтэй, ил тод ул мөртэй энэ гэнэн хэргийг яагаад бүхэл бүтэн улсын Мөрдөн шалган байгууллага илрүүлж чадахгүй 19 жил гацав. Аллага болсон 1998 оны 10 сард ч, түүнээс үргэлжлүүлж 2000 оны 6 сар хүртэл Ардчилсан хүчин засгийн эрх барьж байв. Тэр хугацаанд ийм хялбар, улс төрийн том халхавчгүй хэргийг яагаад илрүүлчихээгүй юм бол.

6.Аллага хийх үедээ 16 настай байсан "хэрэг үйлдэгч" малчин хүүд тухайн үед эрүүгийн гэмт хэрэг хийх туршлага хэр байв. Тэр яагаад тийм айхтар мундаг 19 жил нуугдаж чадав аа. С.Зориг агсан 16 настай бандид тийм амар хутгалуулаад ч байхаар хүн бас биш л баймаар. /Каратегийн хар бүстэй/

7.Ш.Отгонбилэг эдгээр гүйцэтгэгчдэд ийм том эрсдэлтэй юм хийлгэхийн тулд ихээхэн юм амлаж таарах байх даа. Тийм бол энэ хугацаанд энэ хүмүүс хэрхэн амьдарч байв. Тэр аллагынхаа хөлсөнд авснаараа амьдарч чадахгүй яагаад дахин дахин гэмт хэрэг үйлдэв. Тэр захиалгынхаа хөлсийг хааш нь хийчихэв.

8.Энэ хэргийг шалгасан үе үеийн ажлын хэсгийнхэн яагаад дандаа солигдож байв. Олонхи нь бас учир битүүлгээр яагаад бурхан болцгоочихов. Бас тэр хэсэгт орж ажилласан шилдэг гэгдэх мөрдөгчид яагаад энэ талаар таг болчихов. Яагаад олон чухал гэрчүүд учир битүүлгээр амь үрэгдэв. Ердөө л энэ гурван малчны төлөө юу.

9.Ш.Отгонбилэг агсны өөрийнх нь үхэл ч бас эргэлзээтэй байдагсан. Яагаад?

10.Өнөөдөр үнэхээр энэ хэргийг илрүүлсэн юм бол тэр гавьяа байгуулсан мөрдөгчийг, ажлын хэсгийг шагнаж урамшуулмаар юм. Гавьяатны сураг сонсогдохгүй байх. Боолихойтой захиалга гүйцэтгэсэн мөрдөгчид болоод тэр үү.

11.Энэ алуурчдыг Булган яг нүүр тулж гэрчилсэн юм уу. Хаалттай хаалганы цаана чухам юу болчихов. Ингэхэд Монголын нийгмийн 19 жил хүлээсэн энэ хэргийг шүүх хурал яагаад хаалттай болов.

12.Яагаад нэлээд хэдэн жилийн өмнөөс Монгол Улсад эрүүгийн нөхцөл байдал огтхон ч дээрдээгүй, харин ч хүндэрсээр байхад Цаазаар авах ялгүй улс болно хэмээн дэлхий даяар зарлан тунхаглаж, сүр дуулиан болов.

13.Яагаад энэ хүмүүст цаазын ял биш, хорих ял оноов?

Одоо надад нэг л хар байна. Өөр хүн амины хэрэгтэнд, тэртэй тэргүй 25 жилийн ял доод тал нь авах хэрэгтэнд энэхүү хэргийг үүрүүлээд, тодорхой наймаа тохиролцоо хийгээд, амь насыг нь үлдээж буй ЖҮЖИГ...

С.Зориг агсныг зэрлэгээр хөнөөсөн хэрэг бол өнгөрсөн 19 жилийн улс төрийн нэгэн гол хөзөр, манай нийгмийн уур амьсгал, хууль, шүүхийн байгууллагын дүр төрх болж ирсэн. Энэ хэрэг үнэхээр ноцтой хийгээд хэрхэн илрэх нь ч араасаа ноцтой үр дагавар дагуулж мэднэ.

Гэтэл энэ шүүх хурал хэд хоног хаалттай хаалганы цаана болж байхад ард түмэн ч, улс төрийн намууд ч таг гөлгөр суух. Чухам тиймээс л ард түмэн энд анхаарал сэрэмжтэй байж, чин үнэнийг нэхэж, шаардаж, бас эргэлзээ юугаа тайлж байх шаардлага бий. Тэр үүднээс санаа бодлоо бичив. 

Надад энэ асуултуудад логик учир шалтгаантай сайхан тайлбар хариу өгч эргэлзээг маань тайлж өгөх аваас ихэд баярлана.

Нийтлэлч Б.Наминчимэд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.42.107) 2017-01-02 21:49
      • 0
      • 0

      Хэрэг илэрсэн гэж бодож байгаа. Мөрдөгч, прокурор, шүүхийнхэн очиж очиж биднээс дутуу сэтгэж, бидний бодсоныг бодоогүй гэж байх уу. Булганаар алуурчдыг таниулсан л байлгүй дээ, харин юу гэсэн нь нууц үлдлээ. Хэрэв тэр 3 алуурчин энэ хэргийг хийгээгүй юм бол сэтгүүлчид зураг авч байхад нь биднийг хэлмэгдүүлээ гэж хашгирч эсэргүйцэж, энэ бол жүжиг гэж хэлж хашгирах нь яасан юм. Үнэнд ялагдсан аятай гөлийчихсэн юмнууд л зургаа авахуулсан байх чинь лээ. Үнэхээр хэлмэгдүүлсэн бол алуурчдын өмгөөлөгчид нь энэ бол жүжиг, хэлмэгдүүлэлт гээд хашгиралдаад, жинхэнэ шоу хийж өгөх байсан байлгүй. Дуугай байгаад байгаа нь нэг зүйлийг хэлж байна ш дээ. Харин энд Эби л Саарал-Үүл, Булган нарыг ямар нэгэн байдлаар ялаас мулталсан, тэгэхийн тулд хурлыг хаалттай хийлгэсэн. Аллага болсны жинхэнэ гэрчүүд байж гэмт хэргийг нуун далдалсан гэж бодож байна. Харин захиалагч нь Эрдэнэтийг луйвардсан хэргээсээ мултрах гэж улс төр рүү орсон Отгонбилэг мөнөөс мөн, одоогийн Н.Алтанхуяг шиг.

      Хариулах

    • Баагий

      (202.179.31.46) 2017-01-02 08:26
      • 0
      • 1

      Сайн эргэцүүл.Хэрэг ямар ч гэсэн илэрсэн.Тэд алуурчид мөн байсан шүү.Хэргийг дэндүү амархан илрүүлсэн гээд байх шиг байна.Бүтэн 18 жил тасралтгүй мөрдсөн юм шүү.Учир галтгааны хувьд тохирохгүй гээд байна.Харин ч логик дараалалдаа орчихсон байгаа нь ойлгогдлоо.Эцэст нь хэлэхэд Отгонбилэг Е рөнхий сайд цаашлаад ерөнхийлөгч болох карертей байсан тухай ярьж байгаа гаруудад хандаж хэлэхэд хэнээр толгойгоо мэдүүлж тархий бариулмаар байгаагаа ядаж ойлгодог байцгаагаач

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.106) 2017-01-02 16:52
      • 0
      • 0

      za chi bitgii shaa... ene bol shal hudlaa ezniig ni oloogyi....

      Хариулах

    • zochin

      (182.160.34.236) 2017-01-02 07:01
      • 0
      • 0

      sn baitsgaana uu?Zorig agsani talaar ganrs gol gerch Bulgan bdg,sayiin haalttai shvvh huraldaanaar aluurchdiig harsan geh Bulganiig bailtsuulj haarsan hvmvvs mun esehiig taniulah bsn,minii nvden deer tiim aimshigtai allaga bolood tgd nvdnii booltiin avaad daraagiin hvn Batvvl shvv gj heleed yavsan gj tuhain yed yarij bsn Bulganii nvdend vhen vhtel ter aluurchdiin tsarai vldmeer yum hamgiin gol gerch shvv!!!yamar uchraas Amgalanbaatar gdg zaluu msj bichij ta 2 alsan gdg bsniig mash sn shaalgah heregtei hervee tuhain yed 16 nastai bsn yum bol iim tom auudlaar toglohgvi dee,Bulganiig l sn shalgah yostoi ter harsan tsoriin gants gerch shvv

      Хариулах

    • Zochin

      (202.131.252.209) 2017-01-01 20:50
      • 0
      • 0

      Tiimee, shal utgagui jujig tavixaa bolibol taarna

      Хариулах

    • Minii bodol

      (202.131.252.209) 2017-01-01 19:23
      • 0
      • 0

      Ter BUlgan bugdiig medej baigaash dee. Yagaad ter huniig amid uldeesen yum bol. Amid gerchtei hereg shuu dee

      Хариулах

    • Уншигч

      (202.9.42.107) 2017-01-01 19:05
      • 0
      • 0

      Захиалагч нь Отгонбилэг мөн. Зууны луйварчин байсан нь илчлэгдээд, хэрэв Зориг ЕС болсон бол шалгагдаад алуулах байсныг Багабанди л хамгаалаад авч үлдсэн нь үнэн ш дээ. Ингээд Зоригийг айлгахын тулд хөдөөний сагсалзуур 3 нөхрийг явуулсан нь эцэстээ хүн амины хэрэг болж хувирсан. Иймд ШО өөрийн 3 алуурчнаа ямар нэгэн байдлаар хамгаалахгүй бол болохгүй нь ойлгомжтой ш дээ. Харин ШО-г өнгөрсний дараа 3 алуурчин өөрсдөө л амиа авч гарсаар өдий хүрч. Гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүллээ гэх юм, та нар хажууд нь байсан юмуу. Эдгээр алуурчид мэргэжлийнх бус, хөдөөнийх гэдэг нь гэрчийг амьд үлдээсэн, Зоригийг маш олон удаа хутгалсан зэргээс нь харагдаж л байна шүү дээ. Хэрэв гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлээ гэж үзвэл ардаа ар гэртэй, хэл ам хийчих хүнтэй хүмүүсийг чадах уу. Тэрний оронд ардаас нь хэл ам хийчих хэн нэгэн хүнгүй хүмүүсийг л сонгоод авчих байсан байлгүй. Тэгэхээр эдгээр 3 хүнийг буруутай гэж үзэж байна. Зөвхөн өөрийн бодлоо бичлээ шүү.

      Хариулах

    • mongol xvn

      (27.123.214.110) 2017-01-01 13:35
      • 0
      • 0

      Ene ulsiin shvvx prokuror ingetlee shaldaa buux gejdee neg l buruu tiishee ywaad bnadaa

      Хариулах

    • Зочин

      (124.158.112.56) 2016-12-30 13:50
      • 0
      • 0

      С.Зоригоос С.Баяр "Чи Ерөнхий сайд болбол Ш.Отгонбилэгийг дэмжих үү? гэж асуухад"Поезд ушёл" гэж хариулсан тухай яриа үлдсэн.Ямар аргаар илрүүлсэнг ерөнхийдөө мэдлээ. Ямарч гэсэн алуурчид бол яаахын аргагүй мөн. тэр нь өөрсдийн хүлээсэн мэдүүлэг болон нотлох баримт эд мөрийн баримт цаг хугацаа орон зайгаар батлагдах шиг боллоо.Сайн байна. Харин нээлттэй шүүх хурал болохгүй байх.учир нь улсын нууц. мөн учрыг сайн мэдэхгүй аливаа асуудлыг эсэргүүцэж л байвал сэтгэл нь амардаг улсууд шүүхийн ажилд садаа болно.Алуурчид бол аргагүй хар багынл гэмт хэрэг үлдэх сэдэлттэй санаа зорилготой улсууд юм байна. Ийм улс мэр сэр байдаг. Захиалагч болон гардан гүйцэтгэсэн улс нь цаг бусаар талийсан учраас захиалагчийг зарлах нь НАМ болон засаг барьж буй улсад тун халгаатай учраас болохгүй байна л даа.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.225) 2016-12-29 21:50
      • 0
      • 0

      Ард түмний ерөнхийлөгч амар тайван амьдралын төлөө хамтдаа уриатай цагдаа нар нэг л биш ээ яанаа ард түмэн минь ээ

      Хариулах

    • аймхай

      (112.72.11.119) 2016-12-29 21:35
      • 0
      • 0

      Мэдээж үүнд хэн ч итгэхгүй байх !!!! хайран хзмүүс аймшиг ?????? Одоо яахав яаж ч чадахгүй байх даа

      Хариулах

    • Зочин

      (99.225.215.242) 2016-12-29 12:42
      • 0
      • 0

      Manai uls tsaazgui oron. Odoo Enkhtuvshingees sain asuu

      Хариулах

    • Зочин

      (208.107.157.217) 2016-12-29 09:43
      • 0
      • 0

      Энэ улс орны бүх юм дээд цэгтээ хүрч завхарчээ. Одоо юунд ч хэнд ч итгэх аргагүй бүгд ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Ийм нийгэмд гударга ёс, хүний эрх ярих нь хэтэрхий өрөөсгөл юмаа. Иймд шүүхийн шийдвэрийг ард нийтээрээ эсэргүүцэж болиулах хэрэгтэй. Арай ч дээ. Үнэхээр их доромжилж байна биднийг.

      Хариулах

    • Zochin

      (95.222.24.144) 2016-12-29 06:14
      • 1
      • 0

      Ene bol jvjig gedeg ni oilgomjtoi bna Elbegdorj eronhiilogch baih hugatsaandaa hereg ilerlvvlsen bolj bgaa ni ooroo holbogdoltoi yum shig bodogdoj bna

      Хариулах

    • Merdegch

      (88.178.29.196) 2016-12-29 02:39
      • 0
      • 0

      Uls ter-n zaxiallagat allaga,xereg ilervel uls ter-n olon xumuus xolbogdox uchirtai tuxain ued uls terd b/san.Xumuusees ternees bish erd-n xereg ilrex undeslel endertei Xerg-n b/dal-s xaraxad alban tushaal-n neleelel ender b/san-g xelex xeregtei.

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.107) 2016-12-28 22:21
      • 0
      • 0

      Энэ бол дээд зэрэглэлийн завхрал

      Хариулах

    • Зочин

      (87.89.22.38) 2016-12-28 20:52
      • 0
      • 0

      Элбэгдорж М.Энхболд нарын оролцоотой эмгэнэлт драмын жүжиг найруулагдан тоглогдож байна. Энэ хэрэгт хамгийн их хамаатай Бат-үүл ерөнхийлөгчийн сонгууль АН-н даргын сонгуулиас нэрээ татаж хэргээс мултарсан шиг харагдаж байна.Энэ улс орон утга учраа алдаж дээ.улс орон оршин тогтоноход хамгийн чухал нөлөөтэй хууль хүчний байгууллага шудрага бус захиалгаар ажилладаг болсон байхад монгол улсад шудрага үнэний талаар яриад чиг инээдмийн эмгэнэлт явдал болоод л дуусах нээ.

      Хариулах

    • TS

      (202.9.43.254) 2016-12-28 19:56
      • 0
      • 0

      Aluurchud MӨН Захиалагчид ХАРИН Олдохгүй.

      Хариулах

    • Сагдаг

      (103.26.195.162) 2016-12-28 18:28
      • 0
      • 0

      Тэгээд заавал Алдар гээч шүүгч хэргийг шүүв өөр шүүгч байдаггүй юм уу Элвэгдоржийн оролцоотой гэснн хэрэг бүрт энэ Алдар гээч орж байх юм эргэлзээтэй л байна даа

      Хариулах

    • Setge

      (139.5.216.240) 2016-12-28 16:43
      • 0
      • 0

      Gantshan gargalgaa bna gadaad dotoodiin mafiin tusgai ajillagaa baisan gedeg ni oilgogdoj bna daa

      Хариулах

    • NUGLEE EDLENE DEE

      (39.117.187.229) 2016-12-28 16:24
      • 0
      • 0

      HILS HEREG L BOLCHLOO DOO. UGAASAA BI CH DURGUI HUNIIHEE NERIIG HELEED GUTFEJ BOLHOOR TSAG BOLJDEE. AIMAAR YM. UIL UILEE DAGADAG GEDEG. HILSEER GUTGEGDSEN HUMUUS AILTGUI EE. ENE NASNII ZOVLON TARCHLAAN IREH NASNII TANI AZ JARGAL BOLNO. GUTTGESEN HUMUUS ODOO JARGAJ BGA BH. UR HUUHED UDAM SUDAR CHN L YMAR YVHIIG HARJ SUUYDAA. BURHAN GEJ BHGUI BAIJ MAGAD CH. ENERGI GEJ BDG GEJ ITGEDEG

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.64) 2016-12-28 15:44
      • 0
      • 0

      Насаараа хоригдох ялтай хүн хийсэн түүхтэй үлдэх гэж түүхэнд нэрээ бичгээр үлдээх гэж ийм арга зохиосон байхаа

      Хариулах

    • Зочин

      (109.45.2.211) 2016-12-28 15:39
      • 0
      • 0

      Ochnoon olon jil ongorohod aluurching olj chaddag uhuiee. Chadahgui bol olon ulsaas tuslalcaa guihgui yasan yum . Hereggui yumand guilgachin carailaad baidag baij

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.91) 2016-12-28 15:39
      • 0
      • 0

      Ene bol bugd jujig unen yum yuch alga eruusuu mongoliin ard tumniig huurj mallaj baigaa buduuleg uildel buguud mongoliin ard tumniig basamjlahiin deedeer basamjilj mongol turiig doromjlohiin deedeer doromjilj baina gej uzej baina! Tiim Uchraas Zorigiin hergiin unen buhniig ilertel temctie ene hergiin ctaana mash ih nuuct baigaa,, umch huvichlal.uul uurhai geed mash ih bulihai nuuctuud baigaa,, gej bodoj baina deerhi asuudluud deer bat zogsoj zuv garctiig tuluvluj hezee modgui erunhii said boloh gej baisan hun yagaad uhev oilgomjtoi baihad teneg hun huurj bui aash ayga gargaj 19 jiliig uzev!

      Хариулах

    • ччч

      (66.181.189.138) 2016-12-28 14:26
      • 0
      • 1

      Зоригийн хэргийг хүчээр хаалаа. Архаг гэмт хэрэгтнүүдтэй ял наймаацлаа. Энэ хэргийг ингэж хүчээр хаах сонирхол хэнд их байваа? Хэрэг сонгуулийн дараа ахин задарнадаа.

      Хариулах

    • zochin

      (98.207.97.57) 2016-12-28 13:21
      • 0
      • 3

      tagnuuliin dargaar yaagaad Bilegtiig daraa n tsagdaagiin dargaar tavjsan be, uunii daraa Khurtsiig ATG-iin, mun tagnuuliin dargaar geh met tomilgoonuudiin talaar boddoo...

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.107) 2016-12-28 12:38
      • 0
      • 1

      Гокийн суудлын төлөө алаан болж бхад юундаа итгэдэггүй юм бэ.Тэр үед Монголын хамгийн том мөнгөний уурхайн дарга хийж бсан Отгонбилэг суудлаасаа огцорчихоод буцаж суудалдаа суухийн тулд ямар их өссөн хонзон санаж бсныг таашгүй хүний шунал хязгааргүй.Би ч гэсэн тэр суудалд сууж байсан бол үхэн хатан бүх боломжийг ашиглана

      Хариулах

    • Эсэргүүн

      (66.181.189.141) 2016-12-28 12:37
      • 0
      • 3

      Цорын ганц гэрчийг нь шүүх хуралд оруулаагүй ,хохирогч ах дүү нар нь оролцоогүй ,19жил цагдаагийнхан бацануудыг олж чадаагүй,ард түмэнд шүүх хуралыг нээлттэй үзүүлээгүй, ,,,,гээд олон олон тайлагдаагүй оньсогууд ард нь үлдлээ дээ

      Хариулах

    • ЗОЧИН

      (202.179.24.202) 2016-12-28 12:16
      • 0
      • 3

      Би ч бас огтхонч итгэхгүй байна.Отгонбилигрүү түлхэх гээд үнэнээс, ард түмний эсэргүүцлээс айсан байх. Отгонбилиг амьд байсан бол мэдээж, Ер.сайд, Ерөнхийлөгч гарцаагүй болох байсан, Улс орны хөгжилд ч онцгой хувь нэмэр оруулах байсан байх, Монголчууд бидний аз дутсан гэж олон хүн ярьдаг юм билээ.

      Хариулах

    • bid

      (27.123.214.122) 2016-12-28 11:35
      • 0
      • 0

      bid uuntei evlerch yasan ch bolohgui.uuni tsaana gem zemgui olon hun davhar yllagdaj bna.bidnii ireedui ch burheg bolloo.neg huni gart huchni baiguullaga tovlorno gedeg iim ayultai

      Хариулах

    • Uka

      (202.9.42.233) 2016-12-28 11:02
      • 0
      • 0

      Uneheer alsan yum boluudaa. Hii hils heregeer gemgui humuusiig albadan yal edluuleed baina uu.

      Хариулах

    • tsagdaa

      (103.26.195.81) 2016-12-28 10:54
      • 0
      • 0

      Bi ch gsn itgehvi bna.bulganiig yagaad iim udaan hugatsaand horison murtluu yamarch holbogdolgvi bdag bile.uls turuu gj.... ern ene mongol uls svireld irj bga ium bushvv.udahgvi hyatadiin kolon bolj hvvhdvvdiin ireedvi bvrheg bolj bgaad in sanaa zobj bna

      Хариулах

    • D

      (66.181.186.83) 2016-12-28 10:31
      • 0
      • 0

      Hohi chini ta nar. Tenegee medjgui busdiig teneg gedg hen yum ta nar muusain ylgadsnuud.

      Хариулах

    • Зочин

      (222.120.62.131) 2016-12-28 19:21
      • 0
      • 0

      ялгадсанд хахаж живж үхмэр...

      Хариулах

    • Монгол улсын иргэн

      (103.9.90.230) 2016-12-28 09:33
      • 1
      • 0

      Нүгэл нүдээрээ гэдэг биз дээ.Дээд тэнгэр тэднийг гэсгээнэ.Аймшигт нүгэл их үйлдсэн хүн тэнгэрийг "аргадах "гэж хичээдэг гэнэ лээ. Тийм болохоор нэг хүн тэргүүлж хэсэг нөхдүүд гэнэт энд тэнд буруу зөвгүй, баруун солгойгүй уул овоог тахиж аргадах гэж 19 жил гүйжээ.

      Хариулах

    • худалч хүмүүс зориулав

      (183.81.171.134) 2016-12-28 09:18
      • 1
      • 1

      Сайхан улс орон маань ийм болчих гэж дээ. энэ хуйвалдаад тохиролцоод байгаа новшнууд тамын орон руугаа хурдан яваасай. Элбэгдорж Гончигдорж, Баяр гэх мэтийн новшнууд улс орныг дампууруулж идчихээд хүнд худал хэрэг тулгаж байдаг, энэ ард нь нуугдсан хэрэг бас дахиад байгааг илгэж байна, энэ хэрэг илэрвэл нилээд араасаа нилээд ноцтой хэргийг дагуулах буюу, нилээд хэдэн хүний аминд хүрэх юм шиг байгаам даа.

      Хариулах

    • aaagii

      (202.179.31.242) 2016-12-28 09:03
      • 0
      • 1

      eeeee halag gej . Ard irged mini ene tsagaandaa garsan doromjloliig bugd eserguutsen temtsiye. ene uneheer ard irgedee doromjilj deerelhej yaduuruulj guitslee. TEMtsetsegeeye

      Хариулах

    • Jujig bn

      (27.123.214.110) 2016-12-28 08:49
      • 0
      • 0

      Ene ih ergelzeetei shiidlee.

      Хариулах

    • Yes, ene bol jujig jujig

      (27.123.214.110) 2016-12-28 08:15
      • 0
      • 2

      Elbegdorj Bat-Uul nariin bolon AN-iin ner tur sergeeh 19angitai jujig blaa. Altanhuyag Elbegdedorj Bat-Uul .... nar yasan muuhai humuus be, ner aldar hurungu zooriin tuluu bol yahaas ch butsahgui humuus. Turuus holhon l bailgamaar yumaa, ard olon mn

      Хариулах

    • Ednuus uul edorj naras mungu avsanuu, esvel tulgaj bnuu

      (27.123.214.110) 2016-12-28 08:20
      • 0
      • 0

      Jujig uzeed humuus ineedeg. Harin uuniig uzeed bi uurlaj bn. Ene bol mash muu nairuulsan jujig. Nairuulagch ni mash muu hun bn.

      Хариулах

    • Zochin

      (141.0.14.72) 2016-12-28 08:12
      • 0
      • 0

      Zorigiin hergiin talaar Orosiin zun bilegchid handmaar bn.Shudarga unen tend ilreh baih da.

      Хариулах

    • Зочин

      (222.120.62.131) 2016-12-28 19:21
      • 0
      • 0

      тэгээд эргүүтээд явчихдаг юм

      Хариулах

    • Zochin

      (141.0.14.72) 2016-12-28 08:12
      • 0
      • 0

      Zorigiin hergiin talaar Orosiin zun bilegchid handmaar bn.Shudarga unen tend ilreh baih da.

      Хариулах

    • Zochin

      (82.246.19.223) 2016-12-28 06:55
      • 0
      • 0

      Hurtsaas asuu ter hun zug chigiig ni zaah bh shuu. Huniig gutguulj 500 saya tugrug ugie gej Dolgorsuren gegchid helj bsan odoo bas ed nart yu sanal bolgoj bgaag hen medeh ve. Hen ch itgehgui

      Хариулах

    • vl itgegch

      (27.123.214.89) 2016-12-28 04:32
      • 0
      • 0

      Ene vnen gjvv arai dendvv yuma ard tvvmen Geheer l dandaa hohirch vldeh eostoi yum uu hereg negent iim bolchood bhad odii 19 jil gerch ni hvrtel yagaad tag baiw odoo bid nar hend itgej amidrah bolj bnaa huil shudrga eos gej vnendee alga

      Хариулах

    • МММ

      (202.9.43.169) 2016-12-28 00:46
      • 0
      • 0

      Энэ цагдаа,прокурор,шүүх нэг хүний гарт орчихсон юм бишүү.

      Хариулах

    • үл таних нэгэн

      (202.9.41.37) 2016-12-28 00:30
      • 0
      • 0

      Би ч итгэхгүй байна.Энэ бол шал худлаа жүжиг

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.20) 2016-12-27 23:51
      • 0
      • 0

      Hereg garsanaas hoish hichneen hun hilseer ami nas hohirsonig ard tumen bugd medej bga saituudaar bicheestei bn.Iim heregiig engiin irgeded tulgaad bgaag huuli zuin said.erenhiilegch anhaaralaa handuulj bolohgui uo.On gsraad chimee namjaad ylaa edleg gj bodoj bga uom bhdaa.Mongolchuud bosoj temtsej ydarsan ardaa emgeelj hamgaalah heregtei.

      Хариулах

    • шуултуур хайгч

      (202.70.46.221) 2016-12-27 23:26
      • 0
      • 0

      ШУУХИЙН ШУУЛТУУР НЬ БОХИРЫГ ЯЛГАЖ ШУУХЭЭ БОЛЬЧИХСОН ЮМ БИШ БАЙГАА ДАА???!!!

      Хариулах

    • Зочин

      (122.160.73.228) 2016-12-27 23:25
      • 1
      • 0

      Zass chi ymar tagnuul ztsagdaa yu tsaaziig ylgui boloh asuudal ymar ch padgui bolovsrolgui harahhui humuus husleeree burdag tsag boljee

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.105) 2016-12-27 22:46
      • 0
      • 0

      Ахуйн хэрэгч юм шиг .Тэгсэн мөртлөө улсын нууц гээд нуугаад байдаг нь ямар учиртай вэ.

      Хариулах

    • Мэргэн Бөөдий

      (202.9.40.191) 2016-12-27 22:31
      • 1
      • 1

      Захиалагч нь Хүзүүгүй , Гүйцэтгэгч нь Салга буурал . худлаа гэвэл намайг шалга л даа .............

      Хариулах

    • Тохиролцоон

      (202.55.191.42) 2016-12-27 22:13
      • 0
      • 0

      Тохиролцоон л байнашдээ яаж ч бодсон хэсэг шуугиж байгаад намдана биз гэсэн

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.107) 2016-12-27 21:52
      • 0
      • 0

      Үнэхээр нууцлагдмал оньсого миний бодлоор жинхэнэ хэрэгтнүүд нь биш л болов уу магадгүй энэ байдлаараа монголд та бидний хэн маань ч хүн амины хэрэгт холбогдож гүтгэгдэж мэдэх л юм шударга үнэн гэж алгаа

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.237) 2016-12-27 21:31
      • 0
      • 0

      тэнэгүүд л итгэх бх

      Хариулах

    • зочин

      (203.91.115.44) 2016-12-27 21:02
      • 0
      • 0

      үнэхээр хэн ч итгэхгүй жүжиг Наминчимэд үнэн хэллээ

      Хариулах

    • хч

      (202.70.46.221) 2016-12-27 22:45
      • 0
      • 0

      Яг унэн . Шуухийн шуултур нь зэвэрсэн юм болуу??!!! Орчин уеийн сайн шуултуур хаанаас олох вэ?????

      Хариулах

    • Зочин

      (59.153.115.88) 2016-12-27 20:54
      • 0
      • 0

      tsaadax aluurchniig oloocheee zahialsan ym bish vv naadax chin

      Хариулах

    • dalan guraw

      (103.229.120.154) 2016-12-27 19:28
      • 1
      • 0

      ene hergiig Bulgan ooroo uildsen bha

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.116) 2016-12-27 19:26
      • 0
      • 1

      za tegvel ter ilruulsen humuust ni uguh shagnal uramshuullaaa yaran sandran uguud hereggui ym bna sh dee

      Хариулах

    • Зочин

      (14.52.172.5) 2016-12-27 19:15
      • 2
      • 1

      Заза монголчуудад юу ч таалагдахаа больсондоо илрүүлхээр илрүүллэээ худлаа гэнэ илрүүлэхгүй бол илрүүлсэнгүй новшнууд гэнэ хөгшин хүн хэрэг үйлдсэн бол хөгшин бна худлаа шэнэ залуу бвал хэтэрхий залуу бна гэнэ хэхэ гэмт хэрэг үйдсэн нөхөр гэвэл тэртээ тэргүй гэмт хэрэгтэнд тохлоо гэнэ хэрэг үйлдээгүй хүн бвал гэмгүй хүнд үүрүүллээ гэнэ юуг ч хүлээн зөвшөөрөхгүй хэхэ

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.190) 2016-12-27 18:57
      • 0
      • 2

      Энэ хэрэг худлаа ядарсан хүнээр тоглож бна.арай дэндүү бна.шударга ес манайд алга боллоо

      Хариулах

    • Zochin

      (66.181.190.221) 2016-12-27 18:43
      • 0
      • 1

      Uls udirdaj byi udirdsan hymyysdee gutaj gynee emegnej baina ard tymnee yneheer doromjilj baina yaj ingej chadaj bainaa aimshigtai hymyys yumaa

      Хариулах

    • Зочин

      (178.240.229.148) 2016-12-27 18:22
      • 0
      • 3

      İtgeh hun unendee alga.heleh ügch alga.uurandaa uilmaar bolj bna.yah ve uhsenii chin ardchilal shudraga yos.

      Хариулах

    • zochin

      (202.70.46.207) 2016-12-27 18:18
      • 0
      • 1

      Sonin yum bolood ungurluu neeree.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.91) 2016-12-27 18:05
      • 0
      • 6

      Нээрэн, Үнэхээр гайхаж байна. Ийм амархан илрүүлэх байсан юм бол аль илрүүлэхгүй яасан юм. Энэ хэргээр гавъяат хууль Мөрөнгөөс эхлээд сонгуулийн шоу хийсэн улсууд зөндөө шүү дээ. Хүмүүс санаж байгаа байх. Улс төрийн захиалгат аллага гээд хүн бүхэн итгэсэн байсан. Гэтэл сонин байна. Энэ захилгат хэрэг бол цаана нь байгаа хүмүүсийг яагаад чимээгүй өнгөрч байна. Наад хүмүүс чинь хэргээ хүлээсэн юм уу? Хурал хаалттай болсон болохоор хүнийг гүтгэсэн эсэх нь үл мэдэгдэж байна. Эцэг эх ах дүү нар нь зөвшөөрөхгүй байгаа шүү дээ! Эдгээр хүмүүст чинь өмгөөлөгч гэж байна уу. Тэд яагаад юу ч ярихгүй байна. 32 оны хэлмэгдүүлэлт яг тэр чигээрээ дахин гарч ирж байгаа юм бишүү!!!!!!!!!

      Хариулах

    • bid

      (27.123.214.122) 2016-12-28 11:37
      • 0
      • 1

      chimeegui bj bolohgui bid odoo l helj temtseh tsag ni

      Хариулах