Манай улсын малын тоо толгой 61.5 саяд хүрчээ

Twitter Print
2016 оны 12-р сар 27-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Энэ оны 12 дугаар сарын 7-ноос улс орон даяар эхэлсэн 2016 оны мал тооллогын урьдчилсан дүн гарлаа. Үндэсний статистикийн танилцуулсан мэдээгээр манай улсын малын тоо толгой 61.5 саяд хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 9,9 хувиар өссөн гэсэн үг юм.

Өнгөрсөн онд 56 сая мал тоолуулж байсан бол өнөө жил 61 саяд хүрч ийнхүү хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. 2016 онд адуу өмнөх оныхоосоо 330 гаруй мянгаар өсч, 10,3 хувиар өссөн байна. Үхэр 290 гаруй мянгаар өсч, 7,9 хувиар нэмэгдсэн аж. Харин тэмээ 30 гаруй мянгаар нэмэгдэж, 9,1 хувиар өсчээ. Хонь 2910 гаруй мянгаар нэмэгдэж, 11,7 хувиар өссөн байна. ямааны хувьд 1970 мянган тоогоор өсч, 8,4 хувиар өссөн дүн гарчээ.

ГРАФИК: /МАЛ ТООЛЛОГЫН ДҮН/

                                     2015 он        2016 он  

Адуу             3295,3           3634,9
Үхэр             3780,4           4080,3
Тэмээ           368,0             401,3
Хонь             24943,1         27853,4
Ямаа             23592,9         25572,2

АЙМГУУДЫН ХУВЬД ХАМГИЙН ОЛОН АДУУТАЙ:

Төв

Архангай 

Өвөрхангай

ХАМГИЙН ОЛОН ҮХЭРТЭЙ:

Архангай

Хөвсгөл 

Төв

ХАМГИЙН ОЛОН ТЭМЭЭТЭЙ:

Өмнөговь 

Баянхонгор 

Говь-Алтай

ХАМГИЙН ОЛОН ХОНЬТОЙ:

Архангай 

Хөвсгөл 

Төв

ХАМГИЙН ОЛОН ЯМААТАЙ:

Баянхонгор

Өвөрхангай 

Говь-Алтай

Хамгийн олон малыг тоолуулсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 485 мянган толгой, Сүхбаатар аймгийн Баруун урт сум хамгийн их адуу буюу 37 мянга гаруй адуу, харин Архангай аймгийн Их тамир сум хамгийн олон буюу 55 мянга орчим үхэр тус тус тоолуулжээ.

Хамгийн олон тэмээг Өмнөговь аймгийн Ханбогд сум 25 мянга гаруй, хамгийн олон хоньтой сумаар Архангай аймгийн Эрдэнэмандал сум тодорч, 316 мянга орчим хонь тоолуулжээ. Ямааны хувьд Өвөрхангайн Богд сум хамгийн олон буюу 279 мянга орчим ямаа тоолуулжээ. Та бүхэнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан мал тооллогын урьдчилсан дүнг харуулсан инфографикийг танилцуулж байна.







































www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.