Монголын төр хэрхэн ажиллахыг харах л үлдлээ

2016 оны 12-р сар 27-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

С.Баярцогт түмний итгэн атгуулсан эрх мэдлийг шударгаар хэрэгжүүлж, төрийг тунгалаг, хуулийн тэгш хэрэгжүүлэлгүй хамсаатан нартайгаа хилийн чандын оффшор дансанд их хэмжээний мөнгийн хадгалуулсан нь 2013 оны 4 дүгээр сарын 03-нд дэлхийн хэвлэлээр нэгэнт ил болсон. 

1990 оны анхны Ардын Их хурлын депутат, 1996, 2004, 2008, 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Сангийн сайд, Байгаль орчны сайд, ЗГХЭГ-ийн даргыг албыг хашиж ирсэн тэрээр өнөөдөр гадаадад “дүрвэн” гарч эх орноосо нүүр буруулж байна. Гадаадад амьдрах хөрөнгийн эх үүсвэрийг тэр хаанаас бий болгов. Монголын улс төрд 20 гаран жил “тоглосны” шан харамж уу, төр засаг ийм хэмжээний цалин урамшуулал олгосон уу? Бидэнд хардах эрх байна. 

С.Баярцогт түүний “хамсаатан” нар эрдэс баялагийг хямдхан цөлмөхөд зориулан Оюу толгойн төслийн хайгуулын ажил дуусаагүй, нөөц нь тогтоогдоогүй, ТЭЗҮндэслэлийг батлагдаагүй байхад ашиглалтын лицензийг олгон Монгол улсын Ашигт малтмалын тухай, Татварын тухай, Аж ахуйн нэгийн албан татварын тухай хуулиудыг удаа дараа өөрчлөн “захиалгын” хууль баталж Оюу толгойн гэрээг гардан зохион байгуулж, толгойгоороо хамгаалсаар ирсэн. Гэтэл Оюу толгойн төслөөс Монгол улс, Монголын ард түмэн хувь хишиг хүртэх байтугай их өрийн дарамтад орсон. 

С.Баярцогт Авилгатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороонд хөрөнгө орлого, ашиг сонирхолын мэдүүлгээ 8 удаа хуурамчаар гарган өгч, оффшор бүсэд сая сая ам.доллар хуримтлуулсанаа нуусан нь Оюу толгойн гэрээтэй холбоотой авилга авсан байх магадлалтай гэсэн хардлагыг төрүүлэхээр байна. 

Энэ үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулинд заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах, хээл хахууль авах, өгөх, мөнгө угаалт зэрэг зүйл заалтад хамаарах байтал УИХ-ын гишүүн гэж хуулиар хуяглан хамгаалагдсан улс төрчийн халдашгүй байдал гэгчээр олонхоороо түүнийг хамгаалан авч үлдсэн юм.

Ингэж итгэл өгсөн УИХ хуулиас дээгүүр, хууль үйлчилдэггүй хүмүүсийн давхаргыг үүсгэсэн, гэмт хэрэгтэнүүдийг хаацайлдаг үүр болон хувирч, олон оффшор данстанг төрүүлж одоо УИХ-аар өөрсдийгөө хаацайлсан “Оффшорын эсрэг” халхавч хууль батлуулахаар тэмцэлдэж байна. 

С.Баярцогтын нууц дансан дахь их хэмжээний мөнгө нь Монгол улсын мөнгө үү, түүний шударга хөдөлмөрийн хөлс үү гэдгийг шалган тогтоолгуулахаар Швейцарийн улсын прокурорт гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа.

2016 оны 12-р сарын 14-нээс хойш уг хэрэг маргааны талаар УИХ-ийн зарим гишүүдэд танилцуулж одоогийн зүтгүүлж байгаа өнгөлөн далдалсан Оффшорын эсрэг хуулийг батлахгүй байх, АТГ, Ерөнхийлөгчийн зөвлөх, ЦЕГ-т албан ёсоор танилцуулж холбогдох баримт материалуудыг гарган өгч, тус тусынхаа эрх хэмжээний хүрээнд шалган тогтоох ажиллагаа хийхийг хүслээ.

Бидэнд С.Баярцогт түүний хамсаатан нарт үүсгэсэн эрүүгийн хэрэгтэй холбогдуулан Швейцарийн прокурорын байгууллагад Оюу толгойн гэрээ байгуулагдахаас өмнөх Ашигт малтмалын тухай, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Эрүүгийн хууль, Авилгын эсрэг хууль, ЭБШХ, Нийтийн Албанд Нийтийн Болон Хувийн Ашиг Сонирхлыг Зохицуулах, Ашиг Сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай хуулиуд, мөн Оюу толгойн гэрээтэй холбогдуулсан хуулийн өөрчлөлтүүд, УИХ, Засгийн газрын зарим тогтоолууд, Оюу толгойн гэрээнүүд бусад баримт бичгүүдийг орчуулж 2017 оны 1 дүгээр сарын 20-ны дотор хүргүүлэх их ажил бидэнд үлдэж байна.

МБОТХХолбоо

2016-12-26

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.