Арван өдөрт нимбэгээр биеэ цэвэрлэх арга

2017 оны 09-р сар 13-нд 13:09 цагт
Мэдээний зураг,

Нимбэг буюу лимоны тухай, түүний ашигтай тал эрүүлжүүлэх үйлчилгээний тухай олон постууд фэйсбүүк дээр тавигдсан байдаг. Энэ удаад тэр бүр тааралдаад байдаггүй нэгэн бие цэвэршүүлэх аргын тухай бичихээр шийдлээ. Яагаад өргөн тархаагүй вэ гэвэл энэ арга нь нимбэгний шүүсийг багагүй хэмжээгээр уух арга бөгөөд энэ нь манайхны дунд нэлээд айдас эргэлзээ төрүүлдэгтэй холбоотой байх.

Гэхдээ энэ аргыг цөөн бус танилууд маань хэрэглэдэг ба миний бас дуртай "цэвэрлэгээ"ний нэг болохоор та нартаа сонирхуулахаар шийдлээ.

Нимбэг нь С витамин болон олон төрлийн энзимүүдээр баялаг. Биед хуримтлагдсан салст болон давс минералыг маш сайн уусгаж чаддаг. Залуу хэвээрээ харагдахыг хүсэгчид өдөр бүр нэг нимбэгийг шахаж шүүсийг ууж байвал зохилтой. Нимбэгт байдаг фитоэстрогены (Phytoestrogens) үйлчилгээ нь хожуу насны эмэгтэйчүүдэд маш сайн эрүүлжүүлж залуужуулах нөлөөтэй байдаг. Бас химийн олон элементүүд нь элдэв халдвараас урьдчилан сэргийлэх сайн хамгаалалт болж өгдөг. Намар оройн болон хавар эртийн томууны дэгдэлтийн үед нимбэгний шүүсийг дархлаа сайжруулах зорилгоор доорх системээр уудаг.

1 өдөр- 1 ширхэг нимбэг - 10 дахь өдөр

2 өдөр- 2 ширхэг нимбэг - 9 дэх өдөр

3 өдөр - 3ширхэг нимбэг - 8 дахь өдөр

4 өдөр - 4 ширхэг нимбэг - 7 дахь өдөр

5 өдөр - 5 ширхэг нимбэг - 6 дахь өдөр.

Нэг дэх өдрөөс 5 дахь өдөр хүртэл нимбэгээ нэг нэгээр нэмэгдүүлж байгааг анзаарсан биз дээ. Харин 6 дахь өдрөөс нэг нэгээр хасаад 10 дахь өдөрт 1 нимбэг шахаж уунаа гэсэн үг.

Үндсэндээ 10 хоногт нийт 30 ширхэг нимбэг хэрэглэнэ.

Шүүсээ шахахдаа нимбэгээ 2 таллаж хуваагаад шүүсийг нь шахаж гаргаад ямар ч чихэр сахарын нэмэгдэлгүйгээр ууна. Хэрвээ цэвэр шүүс ууж чадахгүй бол усаар шингэлээд 1 халбага цэвэр зөгийн бал нэмж болно. Шахчихсан хальсаа хаях хэрэггүй. Учир нь түүнд фитоцид болон дэгдэмхий бодис ихээр агуулагддаг бөгөөд дархлаа, зүрх судас, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Уг хальсаа нимгэн эсвэл зүгээр л жижиглэн хэрчээд ариутгасан шилэн саванд хийж, дээрээс нь цэвэр зөгийн бал хийгээд хөргөгчинд хийж 10 цаг байлгана. Ингээд л сайхан нимбэгний эссэнцтэй боллоо. Үүнийгээ цайны оронд буцалсан усанд уусгаж хэрэглэнэ.

Уух шүүсээ яг уух үедээ шахаж бэлдээд 15 минутаас хэтрүүлэлгүй уух ёстой. Дараа нь, маргааш ууна гэж нөөцөлж болохгүй шүү. Зарим хүмүүс бөөрний чулуу үүсгэдэг, судас хатууруулдаг гэх мэт бодолтой байдаг. Тэр бол ташаа ойлголт юм шүү. Миний бичсэн С витамины тухай постыг уншсан бол С витамин нь харин ч бөөрний болон цөсний чулууг уусгах үйлчилгээтэй гэдгийг тайлбарласныг санаж байгаа байх.

Харин тэр биед үүсээд байгаа чулуу элсний чинь гол барилгын материал бол бидний хайртай дуртай гурилан бүтээгдэхүүн юм шүү дээ. Мэдээж өөр олон бодис агуулдаг л даа. Энэ талаар дараа бичье.

Тэгээд ч нимбэгний шүүс нь үе мөчний чулуужилт судасны ханан дах шаар хогийг сайн цэвэрлэдэг. Харин ходоод улайлттай болон шархлаатай хүмүүс ихээр уух хэрэггүй байх. Хорсох, дотор эвгүйрхэх зэрэг байдал илэрч болно. Харин бага хэмжээгээр усаар шингэлж ууж болно. Гол хорсох, рефлукстэй хүмүүсийн хувьд бол тэдний рефлуксын гол шалтгаан нь 70 орчим хувьд нь ходоодны хүчил султайгаас болсон байдаг тухай би урьд нь бичиж байсан.

Харин нимбэгний шүүс нь ходоодны хүчлийг сайжруулдаг. Тиймээс бага багаар өөртөө тааруулж хэрэглэж байвал хэрэгтэй. Заавал дээрх журмаар уух хэрэггүй. Ерөнхийдөө нимбэгийг аль болох ихээр хэрэглэж байвал сайн шүү. Бас олон янзын жор, бэлдэх аргачлал бий. Гүүгл "ахаас" асуувал арвин мэдээлэл өгөх нь гарцаагүй.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.