Өнөөдөр Оросод Үндэсний гашуудлын өдөр боллоо

Twitter Print
2016 оны 12-р сар 26-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БХЯ-ны ТУ-154 онгоцны ослын улмаас амь үрэгдсэн 92 иргэний гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийллээ.

Оросын Батлан хамгаалах яамны харьяа ТУ-154 онгоц энэ сарын 25-ны шөнө Сочи хотоос хөөрсөн даруйдаа радараас алга болж удалгүй Хар тэнгисийн эргээс холгүй усанд унасан нь тодорхой болсон билээ.

Эрэл хайгуулын ажлыг Оросын БХЯ-ны сайд Сергей Шойгу ахалж байгаа бол ослын шалтгааныг тодруулахаар ерөнхий сайд Медведевээр ахлуулсан тусгай комисс ажиллаж байгаа билээ. Яг одоогоор ослын шалтгааныг халдлагын шинжтэй гэж үзэх үндэс байхгүй, харин техникийн эвдрэл болон нисэгчийн алдаатай холбож үзэж болох юм хэмээн Оросын хэвлэлүүд уламжилж байна.

Уг онгоцонд нийт 92  зорчигч явснаас нисэх багийн 8 гишүүн байжээ. Оросын Александровын нэрэмжит Цэргийн дуу, бүжгийн чуулгын захирал 64 гоцлол болон хорын дуучдынхаа хамт Латакия дахь Цэргийн бааз дээр Оросын цэргийн албан хаагчдад Шинэ жилийн тоглолт хийхээр явж байв. Мөн “Первый канал”, “НТВ”, “Россия” телевизийн 9 сурвалжлагч, “Справедливая помощь” сангийн тэргүүн Елизавета Глинка  болон Орос улсын БХЯ-ны өндөр албан тушаалын хүмүүс байжээ.

Орос улсын Батлан Хамгаалах яамнаас ТУ-154 онгоцонд осолдсон цэргийн болон энгийн иргэдийн ар гэрт 5,8 сая рублийн нөхөн олговор олгохоо мэдэгдсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж энэ сарын 26-ны даваа гарагийг улс даяар Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлалаа. 

Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.