Цэцэгт байцаа нь уургаар баялаг, ясанд тустай

Twitter Print
2018 оны 03-р сар 22-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Энэ ногоонд хорт хавдрыг эсэргүүцэх чадвар, дархлааг сайжруулах гээд маш чухал эрдэс бодис агуулагддаг. Цусны даралтыг бууруулах, зүрхний өвчнөөс сэргийлэх гээд олон талын ач тустай.

100гр түүхий цэцэгт байцаа нь 34 ккал энерги үүсгэх ба С амин дэм, К амин дэмийн хамгийн сайн эх сурвалж болдог байна. Мөн цэцэгт байцаанд В-ийн төрлийн амин дэмүүд (B1, B2, B3, B6, фолийн хүчил), А амин дэм, Е амин дэм, хүнд 1 өдөрт шаардлагатай манган, бусад амин чухал эрдэс бодисууд (кальци, төмөр, магни, фосфор, кали, натри, цайр) бага хэмжээтэйгээр агуулагддаг. Үүгээр ч зогсохгүй уураг, нүүрс-ус, өөх тос, ширхэглэгт цардуулыг агуулж байдаг.

УУРГААР БАЯЛАГ

Цэцэгт байцааг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг цэцэгт байцаанд 3 грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг.

БУЛЧИНГИЙН АГШИЛТАД САЙН НӨЛӨӨТЭЙ

Кали булчингийн агшилтад маш сайн нөлөөлдгөөс гадна цусны даралтад бас тустай юм байна.

ЯСАНД ТУСТАЙ

Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15 хувь нь нэг ширхэг бяцхан цэцэгт байцаанд агуулагддаг. Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маань маш тустай ажээ. Энгийн нэгэн цэцэгт байцаа маань бидний эрүүл мэндэд ийм олон замаар сайн нөлөө үзлүүлдэг юм байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.