Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2016 оны 12-р сар 26-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр та өөрийн байр сууриа хамгаалах идэвхитэй, тэмцэлтэй хүнд өдрүүд тохионо. Гэр бүл, хамтрагчтайгаа асуудал үүсгэж магадгүй. Эргэн тойрныхонтойгоо зөрчилдөх болно. Түншүүддээ хэт өндөр шаардлага тавихаас зайлсхий. Санхүүгийн алдагдал хүлээх магадлал өндөр байна. Үсээ засуулах болон хумсаа авсны хэрэггүй. Өсөн нэмэгдэж буй таны амьдралын эрч хүч, овсгоо нь алдаа, үл ойлголцолруу түлхэж болзошгүй. Энэ нь ирээдүйд ихээхэн гайхамшгийг дагуулах хүнд асуудлуудыг үүсгэх эх үндэс болж мэднэ. Долоо хоногийн дундуур гэнэтийн осол гэмтэл тэр дундаа гал түймэр болон муу хүмүүс, дайсантайгаа тулгарч тэдэнтэй маргаан тэмцэлд орж болзошгүй байна. Ахмад настай хүмүүс болон хамтран ажиллагсадтай зөрчилд орохгүйн тулд биеэ барьж эелдэг тайван байх нь юунаас ч эрхэм. Гүн ухааны асуудлуудад төвлөрч ганцаар байж бясалгал хийж сэтгэл санаагаа ариусган тайтгарах нь танд тустай. Хожим хойно өөрт чинь хүнд ачаа, сэтгэлийн дарамт болж мэдэх сайн судалж ухаараагүй ажил хэргийн үйл ажиллагааг явуулах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр таны амьдралын эрч хүч доройтох нь удаан хугацааны төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагааны хүрээгээ өөрчлөхөд хүргэнэ. Шаардлагагүй харилцаа холбооноос зайлсхийж, хүрээлэн байгаа хүмүүсийг зөв таньж мэдсэнээр амжилтыг олох болно. 

Үхэр

Долоо хоногийн эхээр хүчтэй сар таны талд байгаа тул өнөөдөр өөрийн эсрэг зогсож байгаа бүх хүнийг ялан дийлэх болно. Чухал төлөвлөлтийн ажилдаа ахиц гарах тул үйлдэлдээ итгэлтэй бай. Сэтгэл санаагаа тайван байлгаж, өөрийгөө бэлэн болтол хүлээ. Энэ нь шуурганы өмнөх үе тул хүлээ. Долоо хоногийн дундуур өөрчлөлт шинэчлэлд бэлэн байхыг сануулж байна. Үүнд шинэ орон сууцанд нүүж орох, үл хөдлөх хөрөнгөө нэмэгдүүлэх зэрэг орно. Биеийн хүчний ажилд анхаарна. Хүчин чармайлт гаргахын зэрэгцээ хэлээр бус биеийн хөдөлгөөний харилцаандаа анхаараарай. Таны зарчимч занд бусад хүмүүс татагдах бөгөөд та зорьсон бол хийдэг л хүн. Долоо хоногийн сүүлээр эрч хүч тань танд хүчтэй салхи нэмж, танд шинэ боломж бололцоо, санаа сэдлийг бэлэглэж байна. Дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Өөрийн бодол санаагаа хоосол. 

Ихэр

Долоо хоногийн эхэнд амьдралын эрч хүч маш доогуур төвшинд байна. Өглөөнөөс л зөрчил, үл ойлголцол үүснэ. Хамтын үйл ажиллагаанд таагүй. Зөвхөн бие даасан ажил хийхэд тохиромжтой. Бодит байдлаа бүү алд. Таны олон төлөвлөгөө бүтэшгүй нь. Таны итгэж найдаж байсан хүн итгэлийг чинь алдах бөгөөд үүний гол шалтгаан нь хувийн сэдэлтэй байна. Хэдийгээр та үүнийг өөрчилж чадахгүй ч түүнд шаналан зовох хэрэггүй. Долоо хоногийн дундуур эмэгтэй хүмүүсийг сонирхолтой уулзалт хүлээж байна. Хайрын шинэ роман үүснэ эсвэл хуучин харьцаагаа сэргээнэ. Сэтгэл зүрхний асуудалд гэнэтийн бэрхшээл учирна. Найрсаг харьцаа тогтоох шинэ санаа, үйлдэл дэмжигдэхгүй, биеэ барьж чадаагүйгээс хэрүүл маргаан үүснэ. Долоо хоногийн сүүлээр материаллаг байдлаа дээшлүүлэх, дайснуудынхаа өс хонзонгоос зайлсхийх магадлалтай.  Санхүүгийн жижиг асуудлууд, ахуйн бэрхшээлүүд тулгарна.

Мэлхий

Долоо хоногийн эхээр нянгийн эсрэг дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Хайр дурлалын асуудал зөвлөгөөний ачаар хялбар шийдэгдэх бөгөөд хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцох болно. Хэрэв гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа бол юуны өмнө гэрээний хууль зүйн асуудалд мэргэжлийн шалгалт хий. Аюултай хүмүүс болон газраас хол байсан нь дээр. Өлсөх үедээ юу идэх хэрэгтэйг өөрөөсөө асуу. Долоо хоногийн дундуур санхүүгийн асуудлаа шийдэж, өндөр орлого олох боломжтой. Харилцаа холбооны бүхий л хэлбэрт нээлттэй бай. Од гарагийн нөлөөн дор даатгал, хууль зүй, хувьцаа, гэрээслэл зэрэг асуудлыг дахин хянаж шийдвэрлэх боломж олдоно. Харин долоо хоногийн сүүлээр шинэ төлөвлөгөө, ажлын талаар ярилцахад таатай. Бага мөнгөтэй хүмүүс үл хөдлөх хөрөнгө авахдаа олз омогтой байж чадна. Та шинэ ур чадвар эзэмшихийг хичээ. 

Арслан

Энэ ордонд төрсөн таны хувьд танд өөрчлөгдөж хувьсашгүй шинж чанар байдаг. Тиймээс та долоо хоногийн эхээр шаардлагатай хувьсал өөрчлөлтийг хүлээн авна гэдэгтээ бэлдэх хэрэггүй. Спортод тоглох эсвэл оролцох нь эрч хүчтэй ажиллагаа ба биеийн эрч хүчийг өндөр байлгах бүтээлч арга зам юм. Хайртай хосуудад мөргөлдөөн сөргөлдөөнөө ялан дийлэх арга замыг олж өгөхийн зэрэгцээ холбоо харилцааг тань бэхжүүлж өгөх болно. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол долоо хоногийн дундах энэ үе маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана. Урьд нь хийж байгаагүй зүйлээ хийх нь ичмээр зүйл ч та өөрөө хийх хэрэгтэй ажил хэргээ дуусгахын тулд их том хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Мөн олон зочдыг урих талаар бодоод үзээрэй. Аливаа асуудалд бодлогогүйгээр үсрэн орохоосоо илүүтэйгээр бусдыг өөрсдийнх нь тоглоомонд ялахаар том хэмжээний боломжийг ашигла. Харин долоо хоногийн сүүлээр санхүүгийн байдал, асуудлаа бодит ба тодорхой чармайлтын үр дүнд зохицуулж чадах болно. Чанартай бараа хайж олох, үнийг нь наймаалцах бас нэгэн өдөр. 

Охин

Долоо хоногийн эхэнд та хэн нэгэнтэй холбоо тогтооно. Худалдан авах, зарах, экспортлох хэлэлцээр хийх нь амархан бүтнэ. Магадгүй, та энэ үөд амьдралын хамгийн үнэтэй хэрэгтэй зүйл юу вэ гэдгийг ухаарна. Мөнгө бүх зүйлийн тэргүүнд тавигдана. Олон жилийн өмнөх танилтайгаа уулзах нь бас нэгэн дурсгалтай мөчөө санах шалтгаан болно. Та эрүүл биш зуршлаа жагсаан бичээрэй. Хэрвээ та тамхи татаж, архи уудаг бол хэтрүүлэхгүй дараагийн хэдэн өдөр тэднийгээ хязгаарлах хэрэгтэй, муу зуршил арилгадаг эмчилгээ сувилгаанд яван шинэ эрүүл амьдралын хэв зуршилтай болоорой. Долоо хоногийн дундуур та үүрэг даалгавраа гүйцэтгэж чадах авьяастай гэдгээ мэдэх учраас өөртөө итгэлтэй байж болно. Долоо хоногийн сүүлээр оюутан сурагчид болон оюуны хөдөлмөр эрхлэгчид аливаа судалгаа, шинжилгээнд хайж байгаа зүйлээ олно. Таны өнгөрсөнд ойлгож чаддаггүй байсан сэдвүүд хурдан ойлгогдож эхэлнэ. Гүнзгий бодол таны ирээдүйд хэрэгжүүлэх зорилгын санааг өгнө.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр дагалдагч байхаас одооноос зогсоож, өөрийн гэсэн шийдвэрийг гарга. Та өөрийн төсөөлж байсан тэрхүү оргилд хүрч чадна. Харин та чимээгүй орчныг хүсч байгаа бол орон нутгийн нийгэмлэгийн үйл ажиллагаанд очих хэрэггүй. Та нарын зарим нэг нь зээлээ найдвартай байлгахын тулд асуудалд орж болзошгүй. Долоо хоногийн дундуур сурагч, оюутан, багш, зохиолч, редактор хүмүүс энэ амралтын өдрөө тоглож наргихын оронд ажлаа хийхэд зориулбал таны байдал тогтворжих болно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алх. Зүрх сэтгэлдээ амар амгалан, энх тайванг цогцлоо. Долоо хоногийн сүүлээр бичлэг дүрс зардаг газарт очиж инээдмийн кино худалдаж аваад ямарч бодох санах зүйлгүйгээр удирдлагаа аваад суу. Машинаа барьж явж тух алдах хэрэггүй. Хурдаа  хэтрүүлсний улмаас торгуулж мэдэх юм. 

Хилэнц

Долоо хоногийн эхээр туслах чанарын асуудалд бүү сатаар. Өнөөдөр гаргасан алдааг засахад маш хэцүү байх болно. Санхүүгийн байдал дээшлэх эсвэл хүлээн авч болох сонирхолтой ажлын санал ирэх магадлалтай байна. Долоо хоногийн дундуур таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх ямар нэг мэдээ авах болохыг од гаригс батлаж байна. Өөртөө итгэлтэй бай. Бүх зүйл сайн сайхан болно. Долоо хоногийн сүүлээр өөрийн зөн билэгтээ найд. Зөвхөн та л өөрөө өөртөө тусалж чадна. Зүүд зөнтэй байна. Таны зүгээс ноцтой алдаа гаргаж нэр хүндээ сэвтүүлж мэднэ. Бүхий л хэрүүл маргаан, зөрчлөөс зайлсхий. 

Нум

Долоо хоногийн эхээр танд тун удахгүй тушаал дэвших боломж гарна. Өөртөө итгэлтэй байвал бүх зүйл сайхан болно. Гадаа гарч цэвэр агаар амьсгалаад нарны илчийг мэдрэхийг хичээ. Дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Долоо хоногийн дундуур хайртаасаа хол байхыг та хүснэ. Харин өөрийн юу бодож, мэдэрч байгаагаа түүнээс нуухын оронд шуудхан хэл. Таны оюун ухаан сэргэг, бие махбодь хүчтэй байгаа тул өдөр тутмын ажил тань маш амархан санагдах болно. Долоо хоногийн сүүлээр энэ ордны хүмүүс ямар ч ажил хийсэн өөрөөсөө болон бусдаас төгс байдлыг шаардаж байдаг. Харилцаа холбоо тогтоох, гэр бүлээ батлуулах, гэр бүлийн харилцаагаа сайжруулах, хайр дурлалын эрэлд гарах зэрэгт өлзийтэй сайн.

Матар

Долоо хоногийн эхээр та урам зориг, эрч хүчийг олж авахаас гадна амьдралынхаа хэтийн төлөвт сэтгэл өөдрөг байх болно. Та үнэнч шударга байж, хэн нэгнийг хорлох үйлдэл хийж яавч болохгүй. Танд санаа зовох зүйл огтхон ч байхгүй. Долоо хоногийн дундуур жаахан хүүхдүүд үнэнийг өгүүлдэг. Тиймээс та тэдний хэлж байгаа үгсийг үл ойшоож болохгүй. Шинэ компьютерт өөрийн сайн мэдэхгүй техникийн систем суулгах шаардалаг гарвал мэргэжлийн хүн рүү утасд. Нуруун дээрэх ачаанаасаа жаахан ч гэсэн сал. Долоо хоногийн сүүлээр бизнесийн аливаа уулзалт, гэрээ хэлэлцээр таны хүссэнээр болох бөгөөд баримт бичиг нуун далдлах шаардлага байхгүй. Та бүх хэлэлцээр дээр нээлттэй, шударга байж, эерэг үр дүнг харуулж чадна. Гэнэтийн бүх зүйлд бэлтгэлтэй байгаарай. Таны хайртай хүн харилцаагаа нууц хэвээр үлдээхийг хүснэ.

Хумх

Долоо хоногийн эхээр санамсаргүй хэлсэн үг бусдыг гомдоож болно. Шийдвэр гаргах, сонголт хийхдээ анхааралтай ханд. Ажил дээр үзэл бодлын зөрөлдөөн гарах ба та санал нийлсэн ч, үгүй ч сондгойрон үлдэхгүйн тулд хэн нэгэнтэй санал нэгд. Хувийн болон гэр бүлийнхээ төсвийг бодож үз. Амралтын үеэр гадаадад аялахаар төлөвлөж байгаа бол сайхан амарч чадна. Долоо хоногийн дундуур бусдаас онцгойрч ялгарахыг хүсдэг хүмүүсийг эрүүл саруул ухаан гаргаж хэр хэмжээнээсээ хэтрэхгүй байхыг шаардаж байна. Долоо хоногийн сүүлээр гэртээ засвар хийх тавилгынхаа байрлалыг өөрчлөх үл хөдлөх хөрөнгөтэй болоход сайн. Амьдралд унах, сэхэх гэж байдаг. Болж буй сөрөг үйл явдлаас айх хэрэггүй. 

Загас

Долоо хоногийн эхээр хэрвээ хамтрагч тань ажлаа хийхээсээ илүү хүмүүстэй ярьж, цагаа дэмий үрээд байвал бага зэрэг шүүмжлэл хэлэхэд гэмгүй. Ядардаггүй, юунд ч дийлддэггүй хүн гэж нэг ч байхгүй тиймээс боломж л байвал чадах чинээгээрээ амар. Долоо хоногийн дундуур таны өмнө нь хийсэн хөрөнгө оруулалт болон аз туршсан санхүүгийн үйл ажиллагаа танд маш их ашиг авчрах хэдий ч дахин эрсдэлтэй алхам хийх хэрэггүйг сануулж байна. Долоо хоногийн сүүлээр ёс зүйг баримталдаг байдал, үг хэл, бодол санаа, үйлдлээ хянаж чаддаг чадвар ёсоор үнэлэгдэх бололтой. Айдастайгаа нүүр тулан зогсч байгаа та өөрийгөө хараад гайхах байх. Уучлал таны шагнал байх болно.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.