Элэг цөсөө угаасан нь

Twitter Print
2018 оны 07-р сар 19-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

Баярын өдрүүдээр амрангаа элэг цөсөө нэг сайхан цэвэрлээд авахад нэг хэсэгтээ л давгүй. Цөсөө угаахаас өмнө 10-14 хоног бүдүүн гэдсээ цэвэрлэх зорилгоор мах болон хүнд хоолыг хорих учиртай тул мах, гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг хүнс, шарсан хайрсан хоолыг тодорхой хэмжээгээр багасгах нь зүйтэй. 

Угаалт хийх өдрөө аль болох бага ивдэл илүү үр дүнтэй байна. 

Бэлтгэх зүйлс:

1. Магнизм (магнийн сульфат) 50 гр-ын 2 уут.

2. Grapefruit 2-3 ширхэг.

3. Лемон 4 ширхэг.

4. Органик оливын тос 200 мл

Хийх дараалал:

Эхлээд 800 мл усанд бүтэн хагас магнизмаа хийж уусгана. Үүнийгээ 4 хувааж уух юм. Энэ нь ойролцоогоор 70-75 гр магнизм болно гэсэн үг.

Эхний 200 мл уусмалаа 18 цагт уух ёстой.

2 дахь порцоо 2 цагийн дараа буюу 20 цагт ууна.

3 дахь нь маргааш өглөөний 6 цагт

4 дэх нь дахин 2 цагийн дараа буюу өглөөний 8 цагт уух юм.

Эхний 2 порц магнизмаа уугаад (18, 20 цагуудад) 2 дахь магнизмаа ууснаас хойш 2 цагийн буюу 22 цагт нөгөө жимс болон оливын тосоо хольж 500 мл холимог хийгээд ууна.

Уг холимогын харьцаа нь:

Grapefruit шүүс 200 мл

Лемон 100 мл

Оливын тос 200 мл

Grapefruit нь том болохоор бараг л нэг ширхэгээс 200 гаран шүүс гарна. Харин лемон 2 бас хагасыг шахаж байж 100 мл шүүс гарах байх. Шүүснүүдээ хэмжүүртэй саванд хийгээд 300 мл болмогц нь нэмж тос хийгээд 500 болгож дүүргэнэ. 

За тэгээд 18 бас 20 цагт магнизм уучихаад 22 цагт нөгөө шинэхэн бэлдсэн холимгоо ууна. Эхний порц магнизмаа уусны дараа цаг орчим болоод үйлчилж эхэлнэ. Амтны хувьд тийм ч муухай биш. 

Харин жимсний шүүс тосны холимог бол дажгүй амттай учир уухад түвэг учрахгүй. Харин дотор жаахан эвгүйрч магадгүй. Гэсэн ч удахгүй зүгээр болно. 

Миний хувьд шөнийн 00 цаг өнгөрч унтаад 02 цагийн үед сэрлээ. Гүйлгэх гэсэнгүй. Харин ам их хатсан байлаа. Жаахан усанд амтагдах төдий хималайн давс хийж уугаад унтсан. Өглөө 06 цагт 3 дахь порц магнизм уусны дараа нилээд их хэмжээний том жижиг бөөрөнхийдүү хэлбэртэй зүйлүүд гарав. Шаргал ногоондуу өнгөтэй байсан. Миний бодлоор энэ нь ердөө нарийн болон бүдүүн гэдсэнд байсан шаар байсан байх. Дараа нь хэд хэдэн удаа нэлээд хүчтэй гүйлгэсэн боловч голдуу усархаг юм л гарсан.

Цэвэрлэгээ дуусгаад 12 цагийн үед бага сага байцааны салат, бас будааны шүүс давсгүй бага зэрэг уулаа. Мэдээж шингэнээ нэлээд алдсан тул жин хэдэн килограммаар багасаж. Энэ нь нөгөө талаараа бид бүдүүн, нарийн гэдсэндээ овоо л ачаа тээж явдагийн баталгаа. Нэлээд хэд хоногийн хоол сойлт хийсэн мэт сэтгэгдэл төрж байна. Бие сайхан хөнгөрөөд...

Магнизм нь булчингуудыг суллаж өгдөг. Эхэлж 2 удаа ууснаараа хангалттай хэмжээнд суларснаар гол цөс хөөх тос шүүсний холимог гол ажлаа хийх үед цөсний суваг хангалттай нээгдэж өгдөг. Цөсний суваг 20 мм хүртэл өргөсөх чадвартай.

Нэг чухал санаж байх зүйл бол угаалт хийх өдрөөсөө 7-8 хоногийн өмнөөс өдөрт ойролцоогоор 1 литр орчим алимны шүүс ууж эхэлсэн. Энэ нь хүн хэрвээ цөсөндөө чулуутай байгаа тохиолдолд чулууг зөөлрүүлж уяраах зорилготой гол чухал элемент юм. 

Тосны холимог уухад цөс ялгаралт нэмэгдэж цөсний хүүдий агшсанаар хуучирч элс чулуу үүссэн цөс шахагдан гарах учиртай.  

Дараагийнхыг сарын дараа хийх санаатай байгаа. Дорно дахины анагаах ухаанд зааснаар бүдүүн гэдэс бол цэврийг бохироос ялгах систем. Гэхдээ энэ нь дан ганц идсэн зүйлсээр хязгаарлагддаггүй, ухаан бодол эрүүл саруул байх нь олгойн эрүүл цэвэр байдлаас хамаардаг гэж үздэг. Элэг болон цөсний үүргийг бүгд л мэдэх байх.

Харин дорнын анагаахад бол элэг цөс нь хүний шийдвэр гаргах, төлөвлөх, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж ажил болгох чадварын гол суурь эрхтэн гэж үздэг. Энэ нь хэрвээ хэн нэг нь мундаг сайн төлөвлөгөө гаргадаг боловч түүнийгээ хэрэгжүүлэх талдаа тааруухан бол элэг цөсөндөө асуудалтай гэсэн үг. 

Бас өглөө 5-7 цагийн хооронд хүндээр бие засаж сурвал тэр өдөртөө л ухаан санаа цэлмэг, элдэв сөрөг бодол багатай байх үндэс суурь болдог. Ингээд та нар минь бололцоо цаг гарахаараа өөрт тохирсон аргаараа биеэ цэвэрлэхийг хичээгээрэй. 

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.70.46.229) 2017-03-27 20:06
      • 0
      • 1

      Би урд нь ингэж угааж байсан.зөндөө бөөрөнхий ногоон юм гарч байсан.элэгний чулуу гэж ярьдаг .

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.206) 2017-03-27 19:45
      • 1
      • 0

      Шал худлаа зүйл шүү. Битгий итгэж хийгээрэй.

      Хариулах