2016 оны 12-р сар 25-нд 23:28 цагт

Александровын нэрэмжит чуулга - Вежливые люди

Өнөөдөр Сочигоос Сири орохоор нисч яваад Хар тэнгист осолдсон Ту 154 онгоцонд Александровын нэрэмжит Оросын дуу бүжгийн чуулгын 64 уран бүтээлч зорчиж явсан билээ.

Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын хувьд эрэгтэйчүүдийн хор, оркестр, бүжгийн групээс бүрдсэн нийт 186 уран бүтээлчидтэй. Онгоцонд сууж явсан уран бүтээлчид Сирийн Хмеймим цэргийн бааз дээр Шинэ жилд зориулсан концерт тоглох төлөвлөгөөний дагуу зорчиж явжээ. Онгоц унасны дараа Сирийн ерөнхийлөгч Басар Асад эмгэнэлийн цахилгаан утас ирүүлсэн байна. "Алеппог чөлөөлсний ялалт баярыг Алеппогийн оршин суугчид иргэдтэй хамт тэмдэглэхээр ирж явсан бидний анд нөхөд онгоцны осолд орсон мэдээ аваад эмгэнэн гашуудаж байна. Бидний уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй" гэж Сирийн Засгийн газрын САНА агентлагийн цахилгаан утсанд тэмдэглэжээ. 

Тус чуулгын гишүүдийн хэлснээр онгоцонд хорын болон гоцлол дуучид нэг цагийн концерт тоглохоор зорчиж явсан бөгөөд бүжиг болон хөгжмийн хэсгүүд Москвад үлдсэн байж. Хэтэрхий олон хүний брэлдхүүнтэй болох гээд байсан тул оркестроо орхиод хөгжмийн бичлэг авч явсан хэмээн эх сурвалж дурджээ.

Александровын нэрэмжит Оросын Армийн дуу бүжгийн чуулга 90 жилийн алдарт түүхтэй. Тэд дайн байлдаантай газруудад маш олон удаа очиж тоглолт хийж, цэргүүдэд урам зориг хайрлаж байсан. 

Ирэх 2017 онд Европоор аялан тоглолт тэр дундаа Чех улсад 10 удаагийн концерт тоглохоор төлөвлөсөн байжээ. 

2014 оны 5-р сарын 7-ны өдөр Крымийг Орост нэгдсэн үйл явдалд зориулсан Александровын нэрэмжит Оросын дуу бүжгийн чуулга "Лужники" цогцолборын тайзан дээр "Вежливые люди" хэмээх сүлд дууг анх удаа дуулсаныг үзнэ үү. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (182.160.35.197) 2016-12-26 22:38
      • 0
      • 0

      Mash xaramsaltai yum bolje

      Хариулах

    • Зочин

      (43.242.242.165) 2016-12-26 12:51
      • 0
      • 1

      neeree sanaand bagtamgui,uneheer hatramsmaar..

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.43) 2016-12-26 09:37
      • 0
      • 2

      Yamar haramsaltai um be emgenel ilerhiilie

      Хариулах

    • Цацрал

      (84.198.203.119) 2016-12-26 01:52
      • 0
      • 2

      Маш харамсалтай юм болжээ.Ямар сайхан авьяас,урлагийн их сайхан уран бутээлийн томхон орон зай хоосорлоо гэж бодож байна.Маш их харамсаж байна

      Хариулах