Оросууд хуучин боловсролын систем рүүгээ эргэж орно

Twitter Print
2016 оны 12-р сар 25-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

-ОХУ-ын болосролын систем 90 оноос өмнөх сонгодог хэлбэртээ хоёр жил хагасын дотор буцаж шилжинэ гэв- 

Энэ тухай ОХУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ольга Васильева Оросын Боловсролын Академийн тэргүүлэгчдийн хурал дээр ярьсан байна. Васильевагийн тайлбарласнаар Сурганы Хэмжилтийн Хүрээлэнгээс (ФИПИ) бага ангийн хүүхдүүдээс “хяналтын ажил” авсан бөгөөд түүн дотор өгсөн үгсээр өгүүлбэр зохиох даалгавар багтсан байж. Гэтэл уг даалгаврыг хоёрдугаар ангийнхан хийж чадаагүй аж. "Хүүхдүүдэд арван үг өгч өгүүлбэр зохиох даалгавартай шалгалт авсан. Оросын 30 мянган сургуулийн 2-р ангид суралцдаг нийт хүүхдийн 70 хувь нь энэ шалгалтыг давж чадаагүй” гэж сайд онцолжээ. 

Үүний учир шалтгааныг тэрбээр “хий хоосон боловсролын стандарт”-тай шууд холбоотой гэж дүгнэж байна. Сайдын яриагаар, хүүхдүүдийн дийлэнх нь 4-5 үгээр л өгүүлбэрийг давгүй сайн зохиосон гэнэ. Энэ дүн юу харуулж байна вэ гэхээр "Бид зөвхөн уншихад дургүй болгоод зогсохгүй, уншиж анализ хийж, ойлгох гэдгийг бүрмөсөн хаясан байна. Иймээс зүгээр л цээжилж байна” гээд сайд Ольга Васильева “Оросын сонгодог тогтолцоонд буцан орох нь маш чухал” болохыг хурал дээр онцлон хэлсэн байна. 

(Ажиллаж унших - функционалный чтение: тодорхой даалгавар эсвэл өгөгдсөн тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдээлэл хайж олох зорилготой уншлага. Унших үйл явц нь; 1. Бүгдийг анхааралтай харж уншихын зэрэгцээ 2. Дүн шинжилгээ-анализ хийж унших, (түлхүүр үгүүдийг хуваарилах, ишлэл сонгох, зураглал гаргах, график, хүснэгт..г.м. орч)

Тэрбээр "энэ асуудал зөвхөн орос хэлний хичээл дээр байгаа юм биш. Сурах бичгүүдийн талаар гомдол их бий. Сурах бичгүүд нэг талаас хэцүү төвөгтэй хэрнээ нөгөө талдаа оюун ухааны доройтлын байдалтай байна. Бид одоо сурах бичгүүдэд шалгалт хийж байгаа. Оросын сургуулиудад хамгийн сайн тохирох, нэмэлт сорилго зайлшгүй хэрэгтэй байна" гээд "Энэ жил орон даяар сурагчдын “хяналтын ажил” хийнэ. Бид ингэх болсноо зарлахад багш нар "Бид сурагчдыгаа элсэлтийн ерөнхий шалгалтанд нь (ЭЕШ) хэзээ бэлдэх юм бэ?" гэж хэлж байх юм. Гэтэл ЭЕШ бол ердөө ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ шүү дээ. Бид ЭЕШ давахын тулд сургадаг биш, харин мэргэжсэн багш болгон дээд зэргийн ур чадвартай мэргэжилтэн байж, өөрийнхөө хичээлийг хэнээс ч илүү зааж, сургаж чаддаг, түүндээ итгэдэг, бахархдаг байсан, тэр тогтолцоондоо буцан шилжих хэрэгтэй болжээ.

Хичээлийн арга зүйг хаячихсан. Бид өнөөдөр даган сургах багш (тьютор-хүүхдийг бие даан сургах, хөгжүүлэх гэх мэт үйлд оролцдог мэргэжилтэн), шинэ технологуудын араас хөөцөлдөж, мэргэжсэн багшийг алдчихсан байна.

"Нэн түрүүнд-Багш. Бид гол хүнээ мартсан. Хамгийн гол хүн бол тухайн хичээлд тусгайлан мэргэжсэн багш нар юм. Иймээс багшийн сургалт, давтан сургалт шаардлагатай” гэж ярьжээ. 

Мөн Оросын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Васильева ОХУ-ын сургуулиуд эргээд бүх хичээлээр шалгалт авдаг болж байгааг зарлалаа. "Хоёр жил хагасын дараа гэхэд сургууль дахь бүхий л ажил, бүтэц, арга барил өмнө байсан шигээ сонгодог хэлбэртээ буцаж орно" гэсэн байна.

Эх сурвалж: www.zavtra.ru

Орчуулсан: н.Оюун 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.21.106.108) 2017-02-03 18:29
      • 0
      • 0

      Би боловсролын байгууллагад олон жил ажилласны хувьд Орос школь маш сайн сургалт гэж үздэг.Орос школь оор сурсан хүүхдүүд гадаадад очоод хэл сайн сурдаг.заасан ажлыг маш хурдан сурдаг.Энэ нь хийсвэр сэтгэлгээг сайн хөгжүүлдэгтэй холбоотой гэж ойлгодог.Учир шалтгааны холбоо уялдааг сайн гаргаж тогтоох.цээжлэх ой тогтоолтыг сайн хөгжүүлдэг байна.Иймд манайх ч гэсэн Хуучин Орос школьдоо орсон нь дээр дээ.Нэг хэсэг барууныхны шахалтаар хүнд ойлгомжгүй уялдаа холбоогүй тэнэг сургалтыг одоо хүртэл явуулж хүүхэд багшийн толгойг эргүүлсээр байна

      Хариулах

    • Umaa

      (202.179.31.29) 2016-12-27 18:37
      • 0
      • 0

      Er ni ene bol unen shuu manai mongold ch iim baigaa huuhdiin chadvar jilees jild muudaj bn umnuh argaas avdag yumaa avch l baimaar bn

      Хариулах

    • Насаа

      (202.21.106.132) 2016-12-26 21:52
      • 0
      • 0

      Төрөлх хэлээ сайн сурахгүй бол бусад шинжлэх ухааныг ойлгож чаддахгүй. Хэл сэтгэхүй салшгүй холбоотой. Бид ухарч байна. Үүнд санаа зовинох чадвартай мэргэжилтнүүд ч ховордлоо. Бид оросуудаас санаа авах хэрэгтэй.

      Хариулах

    • Жанцандорж

      (203.91.115.45) 2016-12-26 10:35
      • 0
      • 0

      Монголд бас ялгаагvй ийм л байгаа. Тиймээс бид ч бас хуучин сурганы аргаа тодорхой хэмжээгээр сэргээх шаардлагатай !

      Хариулах

    • Bi

      (73.35.138.174) 2016-12-26 01:36
      • 0
      • 0

      Mongoliin bolovsroliin system Kembridge gedeg neren door mash udaashraltai , muudsan.Jishee ni 90- eed onoos umnu tsagaan tolgoin usegnuudiig shine jil gehed uzej duusgaad Tsagaan tolgoin bayaraa hiideg bsan bol unuudur usegnuudee 3 bolon 4 sar hurduzej duusgaj bna.Getel orchin uyeiin huuhed uuruu ulam hurdtai, surah chadvar ni iluu hugjuud bhad huuhdiig uyad tsaash ni yavuulahgui bgaad haramsdag.

      Хариулах

    • Зочин

      (5.46.250.25) 2016-12-25 23:07
      • 0
      • 1

      Zov zov. Huuchin bolovsroliig guitseh sistem haana ch bhgui

      Хариулах

    • Irgen

      (223.38.60.111) 2016-12-25 21:47
      • 0
      • 1

      Мэдээж соц-ком-мийн үeийн дэвшилттэй шинжлэх ухааны үндэслэл сайтай хүнд хүний амьдралд хэрэгтэй өч төчнөөн үнэт зүйлүүдээ ардчилал гэж устгасан нь маш их харамсал төрүүлдэг шүү.оросууд мундаг шүү.

      Хариулах