Автомашины моторын хэсэгт их хэмжээний хар тамхи нуун, хил нэвтрэхийг завджээ

Twitter Print
2016 оны 12-р сар 23-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар Монгол Улсын хилээр хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Монголын хилээр нэвтрэх чиглэлд зорчиж байсан ..03 улсын дугаартай тээврийн хэрэгслийг рентген аппаратаар шалгахад моторын хаалтны хэсэгт сэжигтэй зүйл ажиглагдсан байна. 

Автомашины моторын хэсэгт гаалийн хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой оролцуулан үзлэг хийхэд 70 грамм хар тамхи хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна.

Хар тамхины хэргүүд дунд 70 грамм гэдэг нь маш их хэмжээ учраас хүнд гэмт хэрэгт тооцогдох аж. Энэхүү хэрийг одоогийн байдлаар гаалийн албаныхан Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэж өгч, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.