Ногоон өргөмжлөлийн эзнээр С.Дамдинсүрэнг тодруулжээ

Twitter Print
2016 оны 12-р сар 23-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр тохиосон Дэлхийн амьтдыг хамгаалах өдрөөр Дархан цаазат Богдхан уулын захиргаанаас ногоон өргөмжлөлийн эзнийг тодруулжээ. 

Богдхан уулын амьтан ургамал, биологийн төрөл зүйлийг хамгаалах, судлах, сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эко системийг гал түймрээс хамгаалах зэрэг үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж тус газарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд энэхүү ногоон өргөмжлөлийг олгодог юм байна.

Энэхүү ногоон өргөмжлөлийн эзнээр Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, БОАЖ-ын сайдын зөвлөлийн гишүүн С.Дамдинсүрэнг тодруулж өргөмжлөлийг нь гардуулжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.