2016 оны 12-р сар 23-нд 10:54 цагт

О.Энх-Эрдэнэ шинэ дуу гаргажээ

“Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ шинэ оны өмнө шинэ уран бүтээлээ сонсогч олондоо зориулан гаргажээ. О.Энх-Эрдэнэ энэ удаа АНУ-ын алдарт дуучин Бинг Кросбигийн шинэ жилийн баярын "White Christmas" дууг дуулжээ.

“Нуугдсан эрдэнэ” гэгддэг О.Энх-Эрдэнэ нэгдүгээр шатандаа “Amarillo by morning” нэртэй кантри стилийн дуу дуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Харин сүүлийн шатанд тэрээр дуучин Х.Төмөрийн дуулсан “Нарт тэнгэрийн дор” дууг дуулж үзэгчдийн сэтгэлийг дахин хөдөлгөж чадсан юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Нансаа

      (66.181.186.81) 2016-12-23 23:55
      • 0
      • 0

      Сайхан дуулжээ. Ховор сайхан хоолой. Дүүдээ улам их амжилт хүсье!

      Хариулах