Өвлийн арьс арчилгаа

Twitter Print
2019 оны 11-р сар 03-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

Өвлийн хоёрдугаар хагас загалмайлсан хүйтнээрээ алдартай. Энэ үед бидний арьс маш эмзэг болж, хүрээлэн буй орчны таагүй нөлөөг хурц мэдэрдэг. Хүйтний улиралд бидний арьсанд тохиолддог гол хүндрэл бол хуурайшилт.

Чиний арьс холимог, тослог байсан ч хуурайшдаг. Бид бүтэн өдөржин чийглэг багатай халааллтай тасалгаанд байдаг учир бидний арьс эпидермисийн эвэршсэн үедээ чийгээ хадгалж чадахаа больж, илүү хуурай, нимгэн бас таагүй нөлөөнд мэдрэмтгий болно.

Ажлын өдрийн дараа бид дулаан тасалгаанаас эрс ялгаатай хэм бүхий гудамжинд гардаг. Агаарын хэмийн огцом уналтаас шалтгаалан бидний арьс илүү эрсэддэг. 

Хүйтэнд арьсны эхний мэдрэмж бол арьсны судасны огцом агшилт байдаг. Энэ хэдэн секундэд арьс тэжээлийн бодисын бүрэн хэмжээг авч чаддаггүй. Дараа нь хэвийн байдлаа сэргээхийг хичээж, судас өргөсөн, цус хацар руу урсана. Гэхдээ хэрвээ судасны тамир алдагдсан, цусны эргэлтийн ямар нэгэн асуудалтай (иймэрхүү асуудал бараг хүн бүрт тохиолддог) бол өргөссөн судас өмнөх байдалдаа эргэн орж чадахгүй. Ингэж хацрын улаан гэж нэрлэгддэг жижигхэн судасны «оддоор» нүүр хучигддаг. 

Цэвэр өвлийн бас нэг асуудал бол хүйтний арьсны үрэвсэл. Ялангуяа эпидермийн хориг нь гэмтсэн, өөрөөр хэлбэл эпидермисийн хавтгай болон эсүүдийн хооронд хамгаалах липид хэтэрхий бага эмзэг арьстай хүмүүс үүнд өртөмхий байдаг. Хүйтний үйлчлэлээр гэмтсэн хэсгийн бүс дэх тусгай эсүүд бидний олонхи харшлын хариу урвалд буруутай бодис гистаминыг боловсруулж эхэлдэг. Энэ нөхцөлд нүүрэн дээр хогжруутсан улаан толбонууд үүснэ.

Хуурай, эмзэг арьсыг бодвол, тослог арьс хүйтэнд илүү тэсвэртэй. Гэхдээ тослог арьсанд өвөл өөрийн онцгой асуудлууд тохиолдоно. Жишээлбэл, тослог себорей хуурай болж хувирна. Арьсны тосны ийм тохиолдолд бага ялгарах боловч илүү өтгөн болж, липидийн тэнцвэр алдагдан, эпидерм хамгаалалтын хориг гэмтэнэ: Арьсан дээр тос их, харин эпидермисийн эсүүдийн хооронд бага байдаг. 

Өвөл тослог арьс илүү эмзэг болж, бараг бүх өөрчлөлтийг мэдэрдэг. Үхэжсэн эсүүд арьснаас салахгүй, арьсны тосоор тэжээгдэнэ, нүүрэн дээр арьсны нягт тосны үйрмэг, үхэжсэн хайрс үүснэ. Гэхдээ хогжруунаас болоод хүн өөрийнхөө арьсыг хуурайшсан байна гэж ойлгоод, арьс амьсгалах болон шинээр үүсэхэд нь саад болох нягтарсан бүрхүүл үүсгэх илүү тослог тосыг нүүрэндээ түрхдэг. Үүний үр дүнд арьс илүү хогжруутаж, битүү тойрог үүснэ.

Танд иймэрхүү асуудал одоохондоо тулгараагүй байсан ч урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Эмчилгээ хийхээс урьдчилан сэргийлэх нь илүү хялбар гэдэг нь тодорхой үнэн шүү дээ. 

Өвлийн арчилгааны талаар ерөнхий зөвлөмж

Өвөл зөвхөн тослог тос хэрэгтэй гэсэн үзэл саяхныг хүртэл түгээмэд байсан учир гоо сайхны олонхи компаниуд «өвлийн бүтээгдэхүүнийг» зөвхөн тослог ихтэй үйлдвэрлэдэг байлаа.

Үнэндээ, өвөл арьсанд зөвхөн тэжээл бус, чийгшүүлэлт бас хэрэгтэй! Зарим тохиодлдолд тэжээлийн бодисоос илүү чийгшүүлэх бодис хэрэглэх нь чухал байдаг. Тэжээл өгч, чийгшүүлэх үүргийг хослуулсан тос хэрэглэх нь тохиромжтой гарц болно. Гэхдээ арьсны төрлөөс хамааран, сонголтоо хийх хэрэгтэй.

Өвөл арьсаа чийгшүүлэх шаардлагагүй гэсэн яриа худлаа. Гоо сайхан судлалын шинжлэх ухааны бараг бүх бүтээлд өвлийн улиралд арьсаа арчлахдаа чийгшүүлэх бүтээгдэхүүн байнга хэрэглэхийг зөвлөдөг. Орой усанд орсны дараа арьс илүү чийгтэй байхад арьсыг чийгшүүлбэл илүү сайн. Алчуураар арьсаа норгоод, нүүрнийхээ чийгшүүлэх тос болон арьсныхаа төрөлд тохирох тосыг биедээ түрхээрэй.

Гудамжинд гарахаас 30-40 минутын өмнө арьсан дээрээ дурын тосоо түрхэх өвлийн чухал дүрэм бий. Хэрвээ та үүнээс хойш хугацаанд тос түрхвэл, арьс чинь хогжруутаж, хуурайшин, бас даарах болно.

Өвлийн хамгаалах бодист хамаардаг шингэн энгэсэг нь бидний арьсыг хүйтнээс хамгаалдаг. Үүнээс гадна, Faberlic шингэн энгэсгүүд арьсыг хэт хуурайшихаас хамгаалсан чийгшүүлэх бодис, тэжээлийн тос болон цагаан лав агуулдаг. 

Хэвийн ба хуурай арьсны өвлийн арчилгаа

Өвлийн улиралд хуурай арьсыг сайтар цэвэрлэхийн тулд хүчилтөрөгчийн бүрхүүлийг сэргээн, хөнгөн чийгшүүлэх үйлчилгээтэй сүүн шингэн эсвэл цөцгий хэрэглэх шаардлагатай. 

Эмзэг арьсны өвлийн арчилгаа

Өвөл хуурай арьс эмзэг, харин эмзэг арьс бусад үеэс ч илүү хамгаалуулах шаардлагатай болдог. Агаарын хэм огцом унахад (нэг бол хүйтэн, нэг бол хүйтэн) дасан зохицохдоо арьс маш хүчтэй хамгаалагдаж эхэлдэг. Харин тодорхой нөхцөлд энэ нь үрэвсэл, загатнаа, арьсны улайлтыг үүсгэнэ. Иймд өвлийн улиралд үрэвслийн эсрэг ба тайвшруулах үйлчилгээтэй бодис агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь тустай. 

Тослог арьсны өвлийн арчилгаа

Хэрвээ та холимог, эсвэл тослог арьстай бол өвөл байдал нь өөрчлөгдөж, хэвийн эсвэл бүр хуурай юм шиг харагдаж магадгүй.  Ийм тохиолдолд өвлийн улиралд арьс арчилгааны хөтөлбөрийг өөрчилж болно. Хэрвээ таныг холимог, тослог арьсны асуудал өвөл ч шаналгасаар байвал холимог тослог арьс арчилгааны цувралын цэвэрлэх бүтээгдэхүүн, маскийг оройн цагаар хэрэглээрэй.

Хатуу ширүүн өвлийн хүйтэнд арьсандаа санаа тавьсан цагт тэр гайхалтай гадаад төрх, өвлийн асуудалгүй байдлаар танд хариу барих болно!

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.