Жинхэнэ хайрын 10 нууц

Twitter Print
2017 оны 02-р сар 01-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

1 дэх нууц - Жинхэнэ хайрын эхний нууц нь бодол санааны хvч болно. 

Хайр бодлоос эхэлнэ. Бид юугаар бодол санаагаа дүүргэнэ, түүнтэйгээ л адил хүн байна. 

Эерэг нотолгоонуд нь бидний итгэл үнэмшлийг, өөрийнхөө тухай болон бусдын тухай санаа бодлыг өөрчилнө. Хэн нэгнийг хайрлахыг хүсч байвал түүнийхээ хүсэл, хэрэгцээг анхаарч тооцох хэрэгтэй. Заяаны ханийн тухай бодол санаа нь уулзах үедээ түүнийгээ олж танихад тусална. 

2 дахь нууц - Жинхэнэ хайрын хоёр дахь нууц нь хүндэтгэлийн хүч болно. 

Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийгээ хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд "Надад хүндлэхээр юм юу байна?" гэж өөрөөсөө асуу!. Бусдыг хүндлэх, ялангуяа өөртөө таалагддаггүй хүмүүсийг хүндэлж сурахын тулд "Тэдний юуг нь би хүндэлж байна вэ?" гэж өөрөөсөө асуу.

3 дахь нууц - Жинхэнэ хайрын гурав дахь нууц нь бол өглөгийн хүч болно. 

Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал зүгээр л өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна. Хайрлах гэдэг бол өөрийнхөө нэг хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг. Сайн үйлийг зүгээр л бүтээ. Харилцаанд орохоосоо өмнө нөгөө хүнээ танд юу өгч чадах тухай биш та өөрөө түүнд юу өгч чадах тухай. Насан туршийн аз жаргалтай хайрын холбооны нууц томьёо нь авч болох зүйлдээ биш, өгч чадах зvйл юм.

4 дахь нууц - Жинхэнэ хайрын дөрөв дэх нууц нь нөхөрлөлийн хүч болно.

Жинхэнэ хайраа олохын тулд жинхэн нөхрөө олох хэрэгтэй. Хайрлах гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш, нэгэн зүгт харахыг хэлнэ. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнийгээ яаж харагдаж байгаагынх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй. 

Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм. Харьцаандаа хайр бий болгохыг хүсвэл эхлээд нөхөрлөлийг бий болго.

5 дахь нууц - Жинхэнэ хайрын тав дахь нууц нь хүрэлцэхийн хүч болно. 

Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм. Хүрэлцэх нь хүмүүсийн биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж, хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг. 

6 дахь нууц - Жинхэнэ хайрын зургаа дахь нууц нь "Эрх чөлөө олгох" зарчмын хүч болно. 

Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг. Жинхэнэ хайрын харьцаанд ч хүмүүст өөрт өөрийн орон зай хэрэгтэй. 

Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаас ангижирч сур. Хайр гэдэг нь айдас, сэжиг таавар, эго, эндүүрлээс чөлөөлөгдөх гэсэн vг.

7 дахь нууц - Жинхэнэ хайрын долоо дахь нууц нь харьцахын хүч болно.

Бид нээлттэй, илэн далангүй харьцаж сурвал амьдрал маань өөрчлөгднө. Хэн нэгнийг хайрлана гэдэг нь түүнтэй сайнаар харьцана гэсэн үг юм. Та хүмүүсийг хайрлаж, үнэлж байгаагаа мэдэгд. "Би чамд хайртай" гэсэн гурван шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай. Хэн нэгнийг магтах боломжыг хэзээ ч бүү алд. Хайрладаг хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнийг сүүлчийн удаа харж байж ч мэднэ. 

"Хэрвээ чи удахгүй үхэх болоод хүссэн хүн рүүгээ утасдах боломжтой байсан бол хэнрүү утасдаж юу хэлэх байсан бэ? Яг одоо үүнийг хийж яагаад болохгvй гэж!." 

8 дахь нууц - Жинхэнэ хайрын найм дахь нууц нь үнэнч байхын хvч болно. 

Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй. Үнэнч чанар бол хайрын жинхэн шалгуур юм. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй.

Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнийгээ орхих хувилбар хэзээ ч байж болохгvй. Үнэнч чанар бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж салгаж өгдөг.

9 дахь нууц - Жинхэнэ хайрын 9 дэх нууц нь хvслийн хүч болно. 

Дур хүсэл нь хайрыг бадраан, унтраахгүйгээр тэтгэж байдаг.  Насан туршийн хүсэл нь зөвхөн бие маxбодийн сонирхлоор биш, тууштай үнэнч чанар, урам зориг, үнэнч сэтгэлийн сонирхол, сэтгэлийн догдлол, баяр хөөрийн тусламжтайгаар бий болно. Дур хүслийг мэдэрч байсан тэр үеэ эргэн санаж сэргээх замаар түүнийг дахин асааж болно. Гэнэтийн зүйлс, гэнэтийн бэлэг нь дур хүслийг бий болгоно. 

Хайр болон аз жаргалын утга учир нь нэг юм. Өдөр бүрийн дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй. 

10 дахь нууц - Жинхэнэ хайрын арав дахь нууц нь итгэлийн хүч болно. 

Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал. Түүнгүйгээр нэг нь хардамтгай, түгшүүр, болгоомжлолоор дүүрэн болж нөгөө нь өөртөө чөлөөтэй амьсгалах ч боломж өгөхгүй байна гэж бодсоноор сэтгэл зүйн занганд ордог. 

Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээ ч таслахгүй юм шигээр амьдар. Тухайн хүн таньд тохирох эсэхийг шийдэх нэг арга нь: "Би түүнд ямар ч болзолгүйгээр бүрэн итгэж байна уу?" гэж өөрөөсөө асуух явдал юм. 

Хэрвээ хариулт нь "үгүй" гэж байвал үүрэг хариуцлагыг өөртөө авахаасаа өмнө сайн тунгааж бод. 

www.khamtdaashu.blogspot.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.