Сирийн бодит дүр зураг

Twitter Print
2016 оны 12-р сар 22-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Энэ бол Сирийн үнэн дүр зураг, аймшиг болоод лалын шашны ухуулга сурталчилгааны мөн чанар. Сирийн засгийн газрын эсрэг тулалдаж буй Жабхат Фата ал-Шам (Jabhat Fatah al-Sham (JFS) бүлэглэлийн нэгэн дайчин өөрийн дураар хоёр охиныхоо амийг золиослохоор илгээсэн нь босогчдын сурталчилгааны мэдээлэл дээрээс тодорхой болсон байна.

Түүний охидын нэг нь өнгөрсөн долоо хоногт Дамаск хотноо цагдаагийн хэлтсийг дэлбэлж, амиа егүүтгэсэн охин болж таарч байгаа боловч энэ мэдээллийг одоогоор эцэслэн нягтлаагүй байгаа аж.

Жабхат Фата ал-Шам буюу “Аль-Каида” бүлэглэлийн Сири дэх салбар аль-Нусра даяар нэртэй босогч Абу Нимр гэгч уг эр хоёр хүүхдээ үдэж өгч байгаа эхнэрийгээ дүрс бичлэгт буулгасан байна. Уг дүрс бичлэг дээрээс харахад эхнэр нь найман настай Фатима болон долоон настай Ислам нэртэй хоёр хүүхдээсээ салж ядан байхад "Та яагаад охидуудаа явуулж байгаа юм бэ?" гэж камерийн цаанаас нөхөр нь асууж байгаа дуулдана. "Нэг нь долоотой, нөгөө нь наймтай энэ хоёр жихадад дэндүү бага биш үү?» гэхэд хариуд нь эхнэр нь "Жихадад нас хүйс хамаарахгүй, яагаад гэвэл жихад лалын шашинтай хүн бүрийн үүрэг хариуцлага" гэж хариулаад бурхны алдарыг дуудаж, охидуудаа тэврэн үнсэж байна.

Охидууд ч өөрсдөө Дамаскт явуулах өс авах ажиллагаанд оролцоно гэж ярьж байх аж.

"Та нар тэгвэл ногоон автобусанд сууж зугтаасан эрчүүдэд энэ үүргийг нь үлдээхгүй яасан юм бэ?" гэхэд бяцхан охин жаахан тулгамдсанаа тийм гэж хариулахад эцэг нь үргэлжлүүлэн олон асуулт тавьж байна.

"Та хоёр буруу шашинтнуудад баригдаж, хүчирхийлүүлэн амиа алдахын тулд бууж өгөхгүй биз дээ? Харин тэднийг алахыг хүсэж байна уу? Бид бурангуй муу биш, бахархалтай шашинтай тийм биз дээ хонгор минь? " хэмээн Нимр тэдэнд тулгаж байгаа нь бичлэг дээрээс сонсогдоно.

Тэрээр "Та хоёр бурханд очих гэж байгаа юм чинь айхгүй биз дээ?" гэж бага охиноосоо асууж байгаа нь ой гутам.

Өчигдөр лхагва гаригаас эхлэн интернэтээр тарсан энэ бичлэгийг хаана хийсэн нь тодорхойгүй байгаа бол «ногоон автобус» гэсэн үг уг бичлэгт дурьдагдсан нь өнгөрсөн долоо хоногоос эхлэн Алеппо хотоос зэргэлдээх Идлиб хязгаар руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн босогчдын тухай өгүүлж байгааг нотолж байна.

НҮБ-ы баримт мэдээлээр. өнгөрсөн аравдугаар сард Алеппо хотод Жабхат Фата ал-Шаб байгууллагын 900 орчим дайчид босогдын дунд тулалдаж байсан бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хотын зүүн хэсэгт 8000 босогчид бэхлэн тулалдаж байсан билээ.

Охидын эцэг Абу Нимр гэгч Сирийн нийслэл хотын хойд дүүрэг Барзегаас (Barzeh) гаралтай бөгөөд Сирийн зарим ажиглагчдын үзэж байгаагаар түүний нэг охин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Дамаск хотын цагдаагийн хэлтсийг дэлбэлсэн байж болох аж.

Тухайн үед Дамаск хотын Аль-Мидан дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр долоо орчим насны бяцхан охин очиж, ариун цэврийн өрөөнд оруулж өгөхийг хүсэхдээ гар бөмбөг тэсэлсэн бөгөөд энэ үед цагдаагийн гурван ажилтан шархадснаас өөр хохирол учраагүй байна. Харин охин гар бөмбөгийг өөрөө тэслэв үү, эсвэл алсын удирдлагаар хэн нэгэн тэсэлсэн үү гэдэг нь тодорхойгүй үлдсэн аж.

Эх сурвалж: http://www.independent.co.uk/

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (5.74.241.68) 2016-12-22 20:47
      • 0
      • 0

      Oi gutaj bna.Huurhii nilh amitad yu medhew dee.Shashin vej huchtei munhruulagch.Laliin shashin buruu bishee shashinii neriig barisan aluurchid buruu.Oros ah nart Delhi dayar bayarlah yostoi bhaa.Ene buruu uzeltnuudiig darj awahgui bol delhiig sunuunu shuu

      Хариулах