iPhone утасны батерей ямар үед мууддаг вэ

2016 оны 12-р сар 22-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед iPhone 6s загварууд 30% байх үедээ шууд унтрах эрсдэлээс болоод Apple батерей үнэгүй солих үйлчилгээ гаргасан. Түүнчлэн iOS 10.1.1 системээс хамаарч батерей ихээр гүйж байна гэсэн хэрэглэгч нарын гомдлууд ихээр гараад байгаа. Хэрэв таны утасны батерей мэдэгдэхүйц хурдан гүйгээд байгаа бол ямар учраас ингэж хурдан гүйгээд байгаа талаар бодож үзсэн үү. Ихэнх хэрэглэгч нар үйлдлийн системтэй хамааралтай гэж үздэг. Гэхдээ энэ нь яг зөв асуудал биш бөгөөд систем нь өөрөө батерей гүйлтийг саармагжуулах боломжтой тохиргоог нээх, хаах удирдлага хэрэглэгч нарт нээлттэй байдаг. Тэгвэл таны батерей хурдан дуусаад байгаа өөр нэг шалтгаан байдаг.

 

iPhone утас үйлдвэрээс гарахдаа нийт цэнэглэх хязгаартай

Таны iPhone утас үйлдвэрээс гарахдаа тогтсон нийт цэнэглэх насжилтын тогтсон хэмжээтэй байдаг. Үүнийг "Cycle Count" хэмээн нэрлэдэг юм энэ нь үйлдвэрийн заагдсан утас цэнэглэх ерөнхий стандарт тогтоосон хэмжээ бөгөөд нэг удаа бүтэн цэнэглээд дуусах үед 1 тоогоор нэмэгдэж үндсэн "Cycle Count" тоо өсч байдаг юм. Жишээлбэл та iPhone утсаа өдөр бүр цэнэглэдэг бол 1 жилийн дараа дунджаар 300 гаруй "Cycle Count" хэмжээнд хүрсэн байх боломжтой юм.

Ердийн хэвийн тооцооллоор бол таны утас 400 гаруй цэнэглээд ирэхээр 20 хувиар цэнэгээ барих чадамж буурдаг байна.

Бүтэн насжилт буюу цэнэг барих чадамжийг нь 100 хувь гэж үзвэл хэдэн удаа цэнэглэснээс хамаарч багасна гэсэн үг. Үйлдвэрийн нас дуусах дөхөж ирэх ба 100 хувь хэмжээ багасаад 20 хувьд хүрсэн үед уг батарей хэрэглээнээс бүрэн гарах буюу цэнэг барих чадвар бүрэн буурсан байна. Жишээлбэл iPhone 6s гараад 2 жил, iPhone 6 гараад 3 жил, iPhone 5s гараад 4 жил, iPhone 5 гараад 5 жил болсон болохоор та утсаныхаа батерейг солиогүй ашиглаж байгаа бол таны утасны батерейн насжилт дуусаж байгаагийн илрэл юм. Үүнээс үзэхэд систем нь батерей гүйлгэхээс илүү таны батерейн нас дуусаж байгаа гэсэн үг. 

 

Гэхдээ айх хэрэггүй шинэ батерей хийгээд ашиглах юм бол, огт хэрэглээгүй батерей байвал "Cycle" буюу "Мөчлөг" 0 - ээс эхлэх юм. Үүний ачаар утас чинь урьдын адил хэвийн ажиллах бололцоотой болох юм. Харин шинээр авсан iPhone 7  болон Plus утаснууд батерей насжилт муудах хүртэл наанадаж 1 жил гаруй хугацаа байгаа. Түүнчлэн та утсаа залгаад хонуулах буюу удаан хугацаанд залгах үед цэнэг 100 хувь болж дүүрээд 1 мөчлөг нэмэгдэх болно. Гэсэн хэдий ч олон удаа утсаа удаан хугацаагаар залгах нь батерей цэнэгээ тогтсон хэмжээнд барих чадварт нөлөөлж бас магадгүй юм.

 www.iphone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.