Дуучин Тэнгэр Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн шүлгээр дуу амилуулжээ

Twitter Print
2016 оны 12-р сар 22-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочноор уригдан оролцсон Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэр ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгээр “Миний Ордос” дуу зохион дуулжээ. Б.Лхагвасүрэн найрагчийн бичиж өгсөн “Миний Ордос” нэртэй шүлэг дуучны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн ажээ. Тиймээс уг шүлэгт өөрөө ая зохион дуулсан байна.

Энэхүү дууны аялгуу, дуулах хэв намба нь ордос ардын дууны өнгө аястай гэнэ. Дууны аяын хувьд ордосчуудын сонсох дуртай дөрвөн утаст хуураар хавсрал хөгжим болгон Ордос нутгийн эмэгтэй дуучин Одонгоо, Цолмонгоо нартай хамтран дуулсан юм байна. Дуучин Тэнгэр энэхүү шинэ дуугаа нутаг усныхаа хүн ардын сэтгэлд хүрнэ гэж итгэж байгаагаа ярьжээ.

Шинэ дууныхаа тухай дуучин “Энэ жил “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн урилгаар Монгол Улсад очиж нэвтрүүлэгт оролцсон юм. Бавуугийн Лхагвасүрэн найрагч бол “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн уран сайхны зөвлөх редактор, хөтлөгч. Сурвалжлагын явцад бид олон сэдвээр ярилцсан. Ярилцах тусам улам гүн ойлголцож, нутаг усны тухай ярихад Бавуугийн Лхагвасүрэн гуай ч гэсэн манай нутагт очиж байсан тухайгаа ярьсан юм” гэжээ.

Дуучин Тэнгэр Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн шүлгээр дуу амилуулжээ

Дуучин Тэнгэр Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн шүлгээр дуу амилуулжээ

Дуучин Тэнгэр Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн шүлгээр дуу амилуулжээ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.