
Гэртээ амттай пирошки хийх маш амархан арга
Орц:
-
Бүлээн ус – 1 аяга
-
Хөөлгөгч – 10 гр
-
Давс – 1 цайны халбага
-
Ургамлын тос – 3 халбага
-
Гурил – 4 аяга
-
Бүлээн сүү – 1 аяга
-
Сонгино – 1 ширхэг
-
Ургамлын тос – 2 халбага
-
Лууван – 1 ширхэг
-
Татсан мах – 700 гр
-
Давс, хар перец – амталгаагаар
-
Ургамлын тос – шарах
Хийх арга:
Бүлээн усандаа хөөлгөгч, давсаа хийж сайтар хутгаад, 5 минут амраана. Үүнийгээ бүлээн сүүн дээрээ хийж, ургамлын тосоо нэмж ахин хутгаарай. Одоо үүнийгээ гуриландаа хийж зуурна. Зуурсан гурилаа дулаан газар тавьж, 30 минут амраах хэрэгтэй.
Сонгиноо жижиглэн хэрчиж, луувангаа нарийн нимгэн хэрчиж бэлтгэнэ. Эдгээр ногоогоо хамтад нь халаасан тосондоо хийж хуураарай. 1-2 минут хуурсны дараа татсан махаа хийнэ.
Махаа хуурч байх явцдаа давс болон перецээ хийж махаа амтлаарай. Махаа бор өнгөтэй болоод ирэхэд нь гал дээрээс авна.
Одоо гурилаа жижиглэн хувааж, хөнгөн дарж элдэнэ. Элдэж тавьсан гурил бүртээ хуурсан махаа хувааж, чимхээрэй. Бэлтгэсэн пирошкигоо цэвэрхэн даавуугаар хучиж, 10 минут амраана.
Үүний дараа халаасан тосонд хийж, хоёр талаар нь шараарай. Мах нь хуурч болгосон учир хэт удаан тосондоо шарах хэрэггүй. Гадна талаас нь ашиглаж, бор шаргал өнгөтэй болоход нь гаргаарай.
Ингээд л таны амттай оройн хоол бэлэн болж байгаа юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.126.89.65) 2020-04-17 11:35одоо ѳѳр араг хэрээгтэй бн
Хариулах