"Болор цом" наадмын бүртгэл эхэлжээ

Twitter Print
2016 оны 12-р сар 21-нд 16:45 цагт
Мэдээний зураг,

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион явуулдаг “Болор цом” яруу найргийн наадмын бүртгэл өчигдөр эхэллээ. Гучин дөрөв дэх жилтэйгээ золгож буй уг уралдааны бүртгэл сарын турш үргэлжлэх ба ирэх сарын 20-ны өдөр дуусах аж.

Өнгөрсөн жилийн “Болор цом” наадмын эзнээр Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар шалгарсан юм. Харин “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар дэд байрт орж, яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-аюуш, Л.Ганзул нар айргийн тавд багтсан билээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.