Дээд шүүх "Үнэн ба зөв нам"-ыг бүртгэхээс татгалзав

Twitter Print
2016 оны 12-р сар 21-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

“Үнэн ба зөв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Отгонбаатар нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.