Берлинд гарсан халдлагыг "Лалын улс" үйлдсэнээ мэдэгдэв

Twitter Print
2016 оны 12-р сар 21-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Берлин хотноо Зул сарын баярын үзэсгэлэн яармаг сонирхохоор очсон хүмүүсийг ачааны автомашинаар дайрч олон хүний аминд хүрсэн халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэнээ мэдэгджээ.

Энэ зэрлэг халдлагын үеэр амь үрэгдсэн хүний тоо одоогоор 12 байгаа бол цаашид нэмэгдэж болзошгүй байна. Учир нь дор хаяхад 50 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний дотор амь тэнссэн олон хүн байгаа аж.

Халдлага гарах үед ачааны тэргэнд хоёр этгээд сууж явсан бөгөөд нэг нь автомашины явдал дунд үсэрч буун зугтахыг оролдсон боловч цагдаа нар баривчилсан бол хоёр дахь этгээд харин бүхээг дотроо нас барсан байв.

Ачааны тэрэг Польшийн бүртгэлийн дугаартай байсан бөгөөд эзэн нь автомашинаа хулгайд алдсан гэж мэдэгдсэн байна. Гэтэл баривчлагдсан этгээд Пакистанаас дүрвэж, энэ оны хоёрдугаар сарын 16-нд  Германд орж ирсэн байжээ.

Үүнтэй адил хэрэг явдал өмнө нь энэ оны долдугаар сарын 15-нд Францын Ницца хотод гарч байсан билээ. Тухайн үед Бастилийн чөлөөсний баяр тэмдэглэж байсан хотын голын эрэг дагуу цугласан олныг ачааны тэрэг дайрч,  86 хүний аминд хүрч, 308 хүн бэртэж шархдаж байсан бол энэ хэргийг “Лалын улс” үйлдсэн болохоо мэдэгдсэн юм.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.