Машины аккумлятор хөлдсөн бол яах вэ

Twitter Print
2016 оны 12-р сар 20-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Өвлийн хүйтэнд машиныхаа аккумуляторыг цэнэггүй болтол нь суулгачаад маргааш болъё эсвэл хүнээр холбуулж асаатлаа орхиё гээд аккумулятороо үл тоомсорлон хүйтэнд, удаан хугацаагаар орхичихдог. Мөн аккумулятор зардаг газрууд баталгаа өгөхдөө цэнэггүй болтол нь битгий дараарай гэдэг. Хэрвээ цэнэггүй болсон тохиолдолд тийм ч олон удаа уяж цэнэглэхийг зөвшөөрөөд байдаггүй. Тэгвэл энэ бүгдийн учрыг энгийн үгээр тайлбарлая:

Бидний сайн мэдэх аккумуляторын доторх шингэн буюу хүхрийн хүчил нь усны агууламжтай байдаг. Цоо шинэ бүрэн цэнэгтэй аккумуляторын хүхрийн хүчил дэх усны агууламж 1.25-1.40 кг/л байдаг бөгөөд шингэний хөлдөх градус дунджаар -75 хэм байдаг. Тэгэхээр эндээс дүгнэхэд аккумулятор хэр баргийн хүйтэнд хөлдөөд байдаггүй юм байна.

Харин ямар тохиолдолд хөлдөөд байдаг вэ гэхээр аккумулятор цэнэггүй болсон үед юм. Учир нь цэнэггүй үед хүхрийн хүчил дэх усны агууламж ихэсдэг тул бага температурт хөлдөлт явагдаж эхэлснээр аккумулятор бүрэн хөлдөж гадна корпус тэлж пөмбийчдөг. Үүний дараа хэчнээн удаан цэнэглэвч аккумулятор цэнэгээ маш хурдан алддаг болдог ба нэг ёсондоо насжилгүй болчихдог байна.  

Тиймээс аккумуляторыг бүрэн цэнэггүй болтол машины старторыг дарахгүй байх, дараад бүрэн суулгасан үед гадаа хүйтэнд үлдээхгүй байх, яаралтай цэнэглэх арга хэмжээ авах, хэрвээ авахгүй бол таны үнэтэй авсан эд хөрөнгө хүйтрэх градусын тоогоор салхинд хийсчих вий. Тиймээс аккумулятороо зөв хэрэглэж заншаарай. Машин асахгүй үед хамгийн зөв шийдэл нь дулаан гараашид чирч гэсгээх байдаг юм шүү гэдгийг байнга санаарай.

Харин өглөө машин асаах гэхэд машин асахгүй аккумулятор суусан байвал юуны түрүүнд жанамын гаралтаа шалгуулах, автомашинд хэрэглэгч байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж байгаарай.

Эх сурвалж: www.cardoctor.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.