Швейцарийн Цюрих хотод террор халдлага гарчээ

Twitter Print
2016 оны 12-р сар 20-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Швейцарийн Цюрих хотын лалын шашны төвд халдлага гарсны улмаас гурван хүн шархадсан байна. Тус улсын цахилгаан мэдээний ATC агентлагаас мэдээлснээр, орон нутгийн цагаар оройн 17:30-д нүүрэндээ баг зүүсэн бараан хувцастай, 30 орчим насны нэгэн эр мөргөлийн сүм рүү орж, тэнд байсан 10 хүн рүү хэд хэдэн удаа буудсан аж.  

Голчлон Африк гаралтай тэдгээр мөргөлчдөөс хоёр нь хүнд шархдаж, нэг нь хүндэвтэр шарх авсан байна. Харин халдлага үйлдсэн үл мэдэх этгээд хэргийн газар дээрээс зугтаж амжжээ.

Гэтэл хэсэг хугацааны дараа халдлага гарсан лалын шашны төвөөс холгүй газраас эрэгтэй хүний цогцос олдсон бөгөөд хууль сахиулах байгууллагаас уг хэрэг явдалтай холбоотой эсэхийг магадлан шалгаж байгаа аж. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.