2016 оны 12-р сар 20-нд 09:08 цагт

Аллагын үеийн тодорхой бичлэг ил болов

ОХУ-ын элчин сайдын аминд хүрсэн аймшигт хэргийн учир шалтгаан эхнээсээ тодорхой болж эхлэв. Аллагын үеийн тодорхой бичлэг ч ил болов.

Энэ хэргийн эзэн Мевлют Мерт Алтынташ гэх 22 настай этгээд аллага үйлдсэнийхээ дараа салафитуудыг таних тэмдэг болдог долоовор хуруугаа гозойлгон түрэг аялгын араб хэлээр "Сирийн төлөө, Алеппогийн төлөө бид зовлонт үхлээр амь тавихаа андгайлсан. Тэдний аюулгүй байдлыг хангаагүй цагт та нарын аюулгүй байдал хангагдахгүй" хэмээн хашгирч, олон улсын террорист "Аль-Каида" бүлэглэлийн Сири дэх салбар "Жебхат ан-Нусра" байгууллагын уриа хэлж байсныг The Telegraph тэмдэглэсэн байна.

Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу, түүнийг Анкара хотын цагдаагийн газар хоёр жил хагас ажилласан болохыг нотолж, тэрээр нийт 11 удаа буудсанаас ОХУ-ын элчин сайдын биед 9 сум туссан байсныг мэдэгдсэн байна.

Аллагын үед гэмт этгээд элчин сайдын хамгаалалтын албаны ажитны дүрээр үзэсгэлэнгийн танхимд орсон байсан бөгөөд цагдаагийн ажилтны хугацаа нь дууссан үнэмлэх үзүүлж барилгад нэвтэрсэн байжээ. Туркийн Hurriyet сонинд тэмдэглэснээр, алуурчин хэргээ гйүцэлдүүлэхийн тулд үзэсгэлэнгийн танхимаас холгүй орших зочид буудалд 214 тоот өрөө хөлсөлсөн байсныг цагдаагийнхан олж тогтоосон байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.103) 2016-12-22 13:45
      • 0
      • 0

      орос ах нар дэлхийд хүчирхэг энэ байдлыг зүгээр өнгөрөөхгүй байх шүү лалын хэт даврагчидыг газрын хөрсөнөөс арчих хэрэгтэй

      Хариулах

    • Сайханаа

      (84.0.206.20) 2016-12-22 04:46
      • 0
      • 0

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.245) 2016-12-21 18:33
      • 0
      • 0

      Y

      Хариулах

    • nowsh

      (202.179.31.242) 2016-12-21 11:27
      • 0
      • 0

      ene pizdaanuud hun munuu ed nariig orsuud hair nairgui bumbogdoh heregtei sh dee

      Хариулах

    • иргэн

      (103.26.195.193) 2016-12-20 15:40
      • 0
      • 1

      яанаа ямар харгис юм бэ? xeepxий зvгээр л алуулчихлаа.

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.100) 2016-12-20 10:47
      • 0
      • 1

      Orosiin ard tumen hatuu arga hemje avh hergtei,ene bol aimshig bs dorimjlol

      Хариулах