С.Баярцогтын Швейцарийн банкинд мартсан мөнгө 9.2 сая ам доллар болов…

Twitter Print
2016 оны 12-р сар 19-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Он цагийн хэлхээс, даажигнал гэдэг мөн ч айхтар золиг юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талаас Сангийн сайд асан С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх нар 2009 оны 10 дугаар сарын 06-ны 15:00 цагт төрийн ордонд гарын үсэг зуран баталгаажуулсан түүхтэй. Гэтэл гай болж 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр С.Баярцогтын Швейцарийн банкин дахь дансанд нэг сая биш, 9.2 сая ам.доллар гулсан орж золигтсон байнам. Хөөрхий муу С.Баярцогт Оюутолгойн 20 мянган хувьсагчийн учрыг "Эргүү мунхаг" С.Ганбаатар нарт ухуулан сэнхрүүлэхээр шар махтайгаа хатаж явах хойгуур дансанд 9.2 сая ам доллар хийчихсэн нь өөр хэн ч биш, С.Баярцогтын толгойг 20 мянган хувьсагчаар эргүүлж байгаад гэрээнд гарын үсэг зуруулж дөнгөсөн Рио Тинтогийн шар толгойтой баячууд болох нь тодорхой.

Монголчууд оффшор бүсийн тухайд ажиг сураггүй байхад буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерцумаас “Монголын УИХ-ын дэд дарга С.Баярцогт нь кредит банкинд нэг сая ам.доллартай, оффшор бүсэд компани байгуулсан” тухай мэдээлж Монголчуудын нүдийг нь орой дээр нь гаргасан билээ. Тэгтэл төд удалгүй өнөөх С.Баярцогт нь мэдээлэл хийж “Швейцарийн банкинд нэг сая ам доллар хийгээд мартчихсан байна лээ. Би ер нь их мартамхай хүн байгаа юм. Уг нь ч ганц сая доллар шальтай мөнгө биш шүү дээ” хэмээж байсныг  олон түмэн мартаагүй байгаа. Тэгтэл түүнээс хойш гурван жил хагасын дараа буюу өнөөдөр Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг нар “С.Баярцогт Швейцарийн банкинд нэг сая ам доллар хийж таг мартаагүй. Харин Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаас  хойш дансанд нь 9.2 сая ам доллар орсон нь тодорхой болсон” хэмээн мэдэгдэж бөөн дуулиан дэгдээчихлээ. Одоогоор “Усанд хаясан чулуу” шиг Монголоос дайжчихаад байгаа С.Баярцогтыг БНХАУ-ын хууль хүчнийхэн шиг дэлхийн өнцөг булан бүрээс гавлаад авч ирэх хууль цагдаа Монголд байгаа эсэх нь тодорхойгүй ч түүний тарьсан хэрэг ийнхүү эхнээсээ илэрч эхэллээ. С.Баярцогт нарын Рио Тинтотой байгуулсан гэрээнээс гурван жилийн дараа Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар 1990 оны есдүгээр сарын 11-нээс 1992 оны долоодугаар сарын 21-нийг хүртэл ажиллаж байсан Д.Бямбасүрэн “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ Монголын хувьд ямар ч ашиггүй болсон. Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй, гадны хөрөнгө оруулагчдын дур сонирхолд хөтлөгдөж гэрээг байгуулснаараа эдийн засгийнхаа орон зайг хуваагаад хаячихсан. Оюутолгойн гэрээг аваад үзэхэд, анхнаасаа манай хууль тогтоомжийг илт зөрчиж эхэлсэн. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз Оюутолгойд өгөөд, түүнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад гэрээ байгуулсан. Ингэснээрээ Монголын Засгийн газар улс үндэстнийхээ эсрэг гадныхантай хуйвалдсан гэхэд болно. Үүний эцсийн үр дүнд орлого зарлагын талаасаа Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй хоцрох нөхцөл бүрдүүлсэн” хэмээн шүүмжилж байсан.

Үнэхээр ч анхны хөрөнгө оруулалтаа дөрөв дахин нэмэгдүүлж, Монголын Засгийн газрын эзэмшиж байгаа 34 хувийн өрийг долоон тэрбум ам доллараар ацан шалаанд оруулчихаад байгаа Рио Тинтод С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар шиг буянтнууд байгаагүй нь Монголчуудад ийнхүү тун тодорхой болж эхэллээ. С.Баярцогтын “Swiss Kredit” банкинд хадгалагдаж байгаа 9.2 сая ам долларын эх сурвалжийг тодруулахаар Швейцарийн шүүхээс хэрэг үүсгээд байгаагаа ч мэдэгдсэн байна. Тэгэхээр С.Баярцогт дэлхийн хаана ч бүгж нуугдсан бай дээрх хэрэгтээ ял зэм сонсох нь тодорхой болж байна. Харин саяхан Их Британи, Умард Ирландын вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон нисч одсон С. Баяраас ямар ял асуух нь одоогоор тодорхойгүй үлдэж байна. Он цагийн даажигнал, булавч бултайх нүгэл хилэнц гэж мөн ч айхтар золиг байдаг юм байна…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (112.72.9.22) 2016-12-20 07:36
      • 0
      • 0

      Швейцарийн прокурорын газраас ирсэн бичгийг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг дэлгэн үзүүлж байсан.Швейцарийн хууль прокурор бол Монголын дампуурсан, хулгайч улстөрчдийнхөө толгойг илээд сууж байдаг хууль шүүх биш л дээ.

      Хариулах

    • Зочин

      (119.40.98.162) 2016-12-19 18:21
      • 0
      • 0

      Энэ үнэн бол Рио Тинто баларчээ. Баярцогт ялаа үүрээд явна. Рио Тинто-ийн нэр хүнд унана, гадныхан монголоос зайгаа барина.

      Хариулах